Түүхэн замнал

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1921 оны 10-р сард Ардын Засгийн газар “Гадаад дотоод худалдаанаас гааль түрээс хураах дүрэм”-ийг батлаж мөрдүүлж, 1923 оны 6-р сарын 5-ны өдрийн 20-р хуралдаанаар дээрх дүрэмд нэмэлт оруулан боомтын /хилийн/ гаалийн хороо, салбарыг хил хязгаар 37 газарт зохисыг үзэж байгуулахаар заасан. Энэ дүрмийн 36-р зүйлд “Хил хязгаарын боомтуудад шинээр байгуулах гаалийн хороодын жагсаалтын 12-т  Замын-Үүд, 13-т Мэргэн вангийн хошууны Шаваг сүйхт, 14-т Сулинхээр, 29-т Мэргэн вангийн хошууны Зос жаргалантын гааль гэсэн нэрс орсон байдаг.

z1

Түшээт хан аймгийн Мэргэн ван хошууны нутаг дэвсгэрийн хилийн цэс

/Замын-Үүдийн гааль анх байгуулагдсан Цогтой зул гүний хошууг эндээс харж болно/

z2

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгийн зүүн хэсэгт улсын хилээс дотогш 10 км-т, Эрдэнэ сумын төв-Улаан уулаас урагш 18 км, Сайншандаас 127 км, одоогийн Борхойн тал дахь Замын-Үүдээс улсын хилийн дагуу 140 км, Улаанбаатар хотоос 572 км-т, дэлхийн уртрагийн 112 градус, өргөргийн 44 градуст байрлах Эрдэнэ-Овооны энгэр дэх Замын-Үүдийн гаалийн хороо анх байгуулагдсан байна.

видеоклипы онлайн
купить детскую обувь