Top Video

Танилцуулга

Замын-Үүд дэх гаалийн газар нь:

  • төрийн тусгай 149 албан хаагч,
  • төрийн үйлчилгээний 37 ажилтантайгаар
  • гаалийн хяналтын зарлагдсан 6 бүс,
  • зарлагдаагүй 2 талбай,
  • татваргүй барааны 2 дэлгүүр,
  • чөлөөт бүсэд явагдаж буй үйл ажиллагаанд Монгол Улсын олон улсын гэрээ, гаалийн болон гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, журам, зааврын дагуу гаалийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
  • Тус гаалийн газар27,9 сая төгрөгийн эргэлтийн, 8356,3 сая төгрөгийн үндсэн, нийт 8635.2 сая төгрөгийн хөрөнгөтэй, хонь, ямаа нийлсэн 193 толгой малтай бөгөөд байгууллагын хэвийн үйл ажиллагааг өдөр тутамд ханган ажиллахад зориулагдсанАЗШНЦ, ЧШРТТ, Төв контор, Авто гараж, Төвийн уурын зуух, АЗШНЦ-ын уурын зуух, Гүний худаг, 140 айлын 8 орон сууцтай.
  • Авто зам болон Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн гаалийн хяналтын бүсүүд амралтын өдөр, үдийн цайны цаг харгалзахгүйгээр 08.00-18.00 цагийн хооронд, Өргөн төмөр зам, Өртөө-2, Нарийн царигийн шилжүүлэн ачих ангийн гаалийн хяналтын бүсүүдэд 24 цагаар тасралтгүй гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явагддагаас гадна нэг удаагийн бүрдүүлэлтээр улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл нь тус гаалийн газрын хяналтын 1-3 бүсээр дамждаг тул энэ бүхэнд гаалийн хяналтыг оновчтой, тасралтгүй хэлбэрээр зохион байгуулан явуулдагаараа онцлогтой.

Байгууллагын архив

  • 1990-2011 оны байнга хадгалах 290, 70 жил хадгалах 84, түр хадгалах 7972 хадгаламжийн нэгжтэй, жилд дундажаар 1150 орчим хадгаламжийн нэгж хүлээн авдаг байгууллагын архивтай бөгөөд 2010 оноос “Байгууллагын архивын програм”-ыг ашиглаж, байнга хадгалах хадгаламжийн нэгжүүдийг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалж байна.

Байгууллагын музей

  • 68 ширхэг үзмэр бүхий байгууллагын музейтэй.

 Байгууллагын номын сан

  • 258 ном, бүтээл бүхий номын сантай.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top