95 ЖИЛ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт гаальчид та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Хуанлийн хуудас эргэсээр, нимгэрсээр он цаг улиран одож,

2017 он биднийг орхин явахад ойртсоор, дөхсөөр,

2018 он наашилсаар айсуй.

Дурсамждүүрэн 2017 оныхоо ажлыгдүгнэж, ирж буй 2018 оноо хүндэтгэлтэйгээр угтах цаг мөч ирээд байна.

Happy-New-Year-Images-2018-HD-1-1

Эрхэм хүндэт гаальчид та бүхнийхээ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Хуанлийн хуудас эргэсээр, нимгэрсээр он цаг улиран одож,

2017 он биднийг орхин явахад ойртсоор, дөхсөөр,

2018 он наашилсаар айсуй.

Дурсамждүүрэн 2017 оныхоо ажлыгдүгнэж, ирж буй 2018 оноо хүндэтгэлтэйгээр угтах цаг мөч ирээд байна.

   2017 он Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олны хувьд амжилт, ололтоор дүүрэн жил байлаа. Бид энэ онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг 100 хувиар биелүүлсэн,

- 2017 оны ажлын шалгуур үзүүлэлтээр ГЕГ-ын "А" бүсийн гаалийн газруудаас 94,14 оноогоор "А"үнэлгээгээр 1-р байр шалгарсан, ГЕГ-ын даргын нэрэмжит үзлэгт "Хангалттай" дүн үзүүлж, ГУБ-ийн мэргэшлийн түвшин тогтоох шалгалтад 91 % буюу "А" үнэлгээгээр дүгнүүлсэн зэрэг амжилтаар 2017 оноо үдэж байна.

     Энэ онд Манай хамт олон Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Ажлын амжилт, ололтоос товчхон дурьдвал:

     1. 2017 оныг Гаалийн ерөнхий газраас "Мэдээлэлд суурилсан техник технологид тулгуурласан гаалийн хяналт жил"-ээр зарласан. Энэхүү зорилтын хүрээнд ДГБ-н Ази номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагатай хамтран зарласан “Оюуны өмчийн зөрчилтэй хуурамч барааг илрүүлэх арга хэмжээ 2” /Action IPR A/P 2/ аяныг амжилттай зохион байгуулж, ГЕГ, ДГБ-аас сайшаагдсан, Оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр, гаалийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр, мөн хамтарсан манифестийг худал мэдүүлэх явдлыг таслан зогсоох чиглэлээр олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн

     2.Манай хамт олон энэ хугацаанд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ХМХА-тай хамтран "Бүү гарга" аян, ГЕГ-аас ДГБ-н Ази номхон далайн бүс нутгийн гаалийн байгууллагатай хамтран зарласан “Оюуны өмчийн зөрчилтэй хуурамч барааг илрүүлэх арга хэмжээ 2” /Action IPR A/P 2/ аян, Салют аян-ыг зарлан амжилттай зохион байгуулсан, 2017.12.01-ний өдрөөс "Мал амьтны гаралтай түүхий эд" аяныг зохион байгуулж эхлээд байна.

     3. Монгол УлсынЗасгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагаанытухай хэлэлцээр”-ийн дагуу тус газарт шинээр суурьлуулсан “NUCTECHTM CS1000T суудлын автомашин шалгах рентген тоног төхөөрөмж”, “NUCTECHTM MT1213LT чингэлэг/ачааныавтомашин шалгах хөдөлгөөнт рентген төхөөрөмжүүд”-г 2017.09.29- хүлээн авч ашиглалтанд оруулсан.

       4. ЗҮГГ-т хийгдэж буй экспортын барааны гаалийн бүрдүүлэлтийг цаасгүй бүрдүүлэлтэд шилжүүлсэн, ингэснээр мэдүүлэг гааль зөвшөөрөв төлөвт ороход хамтарсан манифест автоматаар үүсч, хамтарсан манифестыг цахимаар солилцох боломжийг бүрдүүлсэн.

       5. Вагон рентген, Өртөө-2,-г гаалийн төв контортой шилэн кабельд холбох ажлыг шийдвэрлэсэн.

         6. Манифестийн хаалтыг сайжруулах чиглэлээр маш сайн ажиллаж, ТХХП, манифестийн програмд 7 багц саналыг хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

         7. Зөрчлийн тухай хуулийг амжилттай хэрэгжүүлж онд 528 удаагийн гаалийн зөрчил илрүүлэн 294,2 сая төгрөгний торгууль ногдуулан барагдуулж, 902,7 сая төгрөгний гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлж, гэмт хэргийн шинжтэй 76 зөрчил илрүүлсэн амжилтаар үдэж байна. Илрүүлсэн томоохон зөрчлүүдээс дурьвал:

  • 4 удаагийн үйлдлээр 7,2 кг алт,
  • Хар тамхины төрлийн бодис болох мөс /ICE/ 3 удаагийн үйлдэлээр 60гр,
  • 8 удаагийн үйлдлээр 115 ширхэг шашны эд зүйлс,
  • 5 удаагийн үйлдэлээр 9 тн химийн бодис,
  • оюуны өмчийн болон барааны тэмдэгтийн зөрчилтэй 6 удаагийн үйлдлээр 72 ширхэг хивсэнцэр, 1728ш наалдан пад цавуу
  • Мөн хамгийн сүүлийн жишээг дурьдахад 12-р сарын 1-нээс зохион байгуулж эхэлсэн "Салют" аяны хүрээнд 96 ширхэг салют, 200 ширхэг бенгалийн галыг, "Чоно-Ан амьтан-Мах" аяны хүрээнд энэхүү аяны зорилгод нийцсэн 4 зөрчлийг илрүүлэн эрүүгийн хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

       Бидний өнөөдөр, ирэх маргаашийн гэгээн өдрөөр улиран түүх болж, Бидэнд нэгэн жаран, нэгэн нарны дор, энэ цагийн Замын-Үүд дэх гаалийн газрын түүхийг бичилцэх хувь оногдсонд талархаж байна

      

       Ирэх 2018 онд Замын-Үүд дэх гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр тохионо. Энэхүү 95 жилийн ойг амжилт бүтээлээр дүүрэн угтахаар манай хамт олон 95 бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, одооноос ажиллаж эхлээд байна. 95 Бүтээлч ажил маань "Гаалийн цом-2018" спортын наадмаар эхлүүлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

       Ингээдгаалийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэд үйлчлүүлэгчиддээ болон Гаалийн байгууллагад ажиллаж буй үе үеийн гаальчид та бүхэндээ, та бүгдийн гэр бүр үр хүүхдүүдэд Шинэ оны, шинэ жилийн баярын мэндийг Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олны нэрийн өмнөөс хүргэж байна.

       Ирж буй 2018 он азхийморь, амжилтбүтээлээр тэгшдүүрэн жил байнагэдэгт итгэж байна. Та бүхэнд ирж буй шинэ ондоо аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2018 онбидбүхэндамжилт ололтыг үргэлжүүлэн авчирах болтугай. Та бүгдийн урагшлах зам мөр дардан шулуун, сүлд, хийморь нь өөдөө дээшээ, босоо байх болтугай.

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН

ДАРГА                             Д.ЗОРИГОО

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top