95 ЖИЛ

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН “ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ТАЛААР

2018.04.26                                                                                                                                                                       Замын-Үүд сум

2018 оны 04 сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газар нь “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан “ТАРХИНДАА ГЭРЭЛ АСААЦГААЯ” уриан дор нээлттэй хаалганы өдрийг амжилттай зохион байгууллаа.

2018.04.26                                                                                                                                                                       Замын-Үүд сум

2018 оны 04 сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газар нь “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан “ТАРХИНДАА ГЭРЭЛ АСААЦГААЯ” уриан дор нээлттэй хаалганы өдрийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгт:

  • ЗҮГГ-ын орлогч дарга Ц.Гэндэнцэвээн
  • ЗҮГГ-ийн ГХША-ны дарга П.Сүхбаатар
  • ГЕГ-ын ГХШХ-ийн ГУБ О.Мөнхзул
  • “Эрдэнэт хивс” ХХК-ийн менежир н.Болормаа
  • “Малчин” ХХК-ийн менежир н.Золжаргал нарын төлөөллүүд урилгаар ороцсон.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй аж ахуй нэгж, зорчигч, жолооч нар хамрагдсан бөгөөд нийт 1200 орчим зорчигч, жолооч нарт Оюуны өмчийн эрхийн зөрчлийн талаарх хууль журмын ойлголт болон оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэг мэдээллийг хүргэж, танилцуулга материалыг тарааж, мөн АЗШНЦ-1 ГХБ-ийн телевиз, самбарыг ашиглаж боломжит газруудад Оюуны өмчийн эрхийн зөрчлийн талаарх ведио материалыг цацаж ажилласан болно. /Хөтөлбөрийг хавсаргав./

Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн төлөөлөгчид үг хэлж, аж ахуй нэгжийн төлөөллүүд Оюуны өмчийн эрхээр хамгаалуулахаар бүртгүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ жинхэнэ болон хуурамч барааны талаарх ялгааг иргэдэд ойлгуулж, Замын-Үүд орон нутгийн телевизийн бичлэгт орсон болно.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд АЗШНЦ-1,Э-транс, ӨТЗ ГХБ-ийн ГУАБ, ГУБ нар болон Татвар бүрдүүлэлтийн албаны ГУАБ, ГУБ нар идэвхи санаачлагатай оролцсон.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаанаас дүгнэхэд мэдээлэл авсан зорчигч, жолооч нар талархалтай хандаж байсан бөгөөд Оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байж, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдээ дэмжих талаар хүртэл дурдаж байсан болно.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн тус өдрөөс хойш үргэлжлээд ЗҮГГ-аас Гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, ГУБ нарын ажлын идэвхи санаачлагыг дээшлүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоох ажлын хүрээнд “Оюуны өмч-2018” нэг сарын хугацаат /04.26-05.26/ аяныг зарласан болно.

Замын-Үүд дэх гаалийн газрын “Дэлхийн оюуны өмч”-ийн өдрийн хүрээнд зохион байгуулсан өдөрлөгийн Зургаас:

ү1

ү2

ү3

ү4

ү5

ү6

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top