95 ЖИЛ

UNFREIND ХӨДӨЛГӨӨН

Сүүлийн үед цахим орчинтой холбоотой гэмт хэргийн тоо эрс өсч байгаа билээ. Өнгөрсөн оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг гарч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж.

zurag2

Сүүлийн үед цахим орчинтой холбоотой гэмт хэргийн тоо эрс өсч байгаа билээ. Өнгөрсөн оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг гарч байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж.

Кибер гэмт хэргээс хүн бүхэн 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой, урьдчилан сэргийлэхийн тулд интернетийг аюулгүй ашиглах 5 зөвлөмж: Хамгийн түрүүнд гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр гэх мэт өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх шаардлагатай. Мөн өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлын төлөө зураг, бичлэгийг үл таних хүмүүст явуулахгүй байх, гэмт этгээдүүдийн гарт оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Нууц үгийн аюулгүй байдлыг хангаж, үсэг, тоо орсон, олон оронтой  нууц үг хэрэглэхээс гадна нууц үгээ бусдад өгөхгүй байх, интернетээс сэжигтэй элдэв програм, файл татаж, өөрийн компьютерт суулгахгүй байх шаардлагатай. Учир нь, таны мэдээллийг хулгайлахыг санаархсан хортой код буюу вирус хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын хувьд энэ тал дээр нэлээд анхаарах шаардлагатай. Эцэст нь, и-мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессеж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэж байхыг хүүхдүүддээ сануулах хэрэгтэйг хэллээ. Цаашдаа, урьдаас харж, урьдчилан сэргийлж амьдарвал аз жаргалтай байх болно гэдгийг ч ЦЕГ-с сануулсан.

zurag1

Тиймээс ЦЕГ-с цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Unfriend хөдөлгөөн" арга хэмжээг 1 сарын хугацаанд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг Замын-Үүд дэх Гаалийн газар дэмжин ажиллаж байна. Тухайлбал нэр хаяггүй, зураггүй #фэйсбүүк найз нараа #UNFRIEND хийх хөдөлгөөн өрнөж байна.

 

 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top