95 ЖИЛ

Ёс зүй, авлига, ашиг сонирхолтой холбоотой хууль тогтоомжоор Прокурорын байгууллагаас сургалт явуулав

Замын-Үүд дэх гаалийн газар нь төлөвлөсөн ажлын хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар 2018.12.15-ны өдөр Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын зөвлөх Л.Гэрэлбадрах, прокурорын туслах н.Золбаяр нарыг урьж сургалт хийв. Сургалтыг явуулахдаа бодит жишээ гарч буй гэмт хэрэг зөрчилтэй холбон тайлбарлан таниулсан нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн байна.

Мөн энэ өдөр/2018.12.15/ГЕГ-ын Хуулийн хэлтсээс ирүүлсэн үүрэг, чиглэл, гэмт хэрэг, авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт гаалийн улсын байцаагч нарт дараах сэдвүүдээр сургалт, мэдээллийг хүний нөөц, сургалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Энхцэцэг, ХАСХОМ хариуцсан гаалийн улсын байцаагч Ч.Ариунцэцэг нар сургалт зохион байгуулж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны ХАСХОМ мэдүүлэхэд анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийв.

Сургалт дараах хүрээнд зохион байгууллаа:

Сургалтыг дараах хүрээнд зохион байгууллаа:

  1. Авилгалын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц
  2. Авлигын эсрэг хууль
  3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоол, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
  4. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”
  5. “Бидний зорилтууд ба худалдан авах ажиллагаан дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт бэлтгэсэн сургалт
  6. “ХАСХОМ мэдүүлэх, баталгааны маягтаар хүлээн авах нь” сэдэвт бэлтгэсэн сургалт                                                                                                                       


10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top