95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ

БОЛГОХ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019.05.16                                                                                                                                                                                                                                                                      Замын-Үүд сум    

Гаалийн тухай хуулийн 222, 223,224 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан ”Улсхоорондыншуудангийнилгээмжийггаалийнхилээрнэвтрүүлэхжурам”-ыг хэрэгжүүлэх, Замын-Үүд дэх гаалийн газарт хийгдэж байгаа шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийг боловсронгуй болгох, гаалийн байгууллага “Монгол шуудан” ХК ны хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаалийн газарт уулзалт ярилцлага зохион байгуулагдав. Уг уулзалтанд Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч дарга П.Сүхбаатар, Хяналт шалгалтын албаны дарга Ч.Дөлгөөн, Гаалийн улсын ахлах байцаагчТ.Энхцэцэг,Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ц.Алзахгүйбаатар, Ц.Давааням, Ч.Энхжаргал нар, Замын-Үүд дэх “Монгол шуудан” ХК-ны салбарын захирал н.Сарантунгалаг, П.Батжаргал нар оролцлоо.

Уулзалтын эхэнд хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ц.Алзахгүйбаатар “ Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис” ийн өнөөгийн байдал, 2018 онд илрүүсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шуудан илгээмжийн гаалийн хяналтын үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар тодорхой мэдээлэл хийсэн.

Уулзалтаар:

  1. 2018 онд Замын-Үүд дэх гаалийн газарт хийгдсэн шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн талаар шалгасан дүнгийн тухай ажлын хэсгийн танилцуулга
  2. Замын-Үүд дэх “Монгол шуудан” ХК -ны салбарын үйл ажиллагааны одоогийн байдал, цаашдын зорилтын талаар
  3. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг боловронгуй болгох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллах цаашдын зорилтын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэж ярилцлаа.

Дараах асуудлуудыг даруй шийдвэрлэхээр тогтов. Үүнд:

  1. Замын-Үүд дэх “Монгол шуудан” ХК-ны салбарын улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийг “Захиалга дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийх журам”- ын дагуу хийж эхлэх
  2. “Монгол шуудан” ХК БНХАУ-аас монгол иргэдийн интернет худалдаагаар захиалсан барааг Эрээн хотод хүлээн авч дурын тээврийн хэрэгслээр улсын хилээр нэвтрүүлдэг хятадын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, улс хоорондын шуудангийн захидал, боодол, илгээмж бүрийг гаалийн хяналтанд хамруулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах
  3. Эрээн хотоос ирж байгаа улс хоорондын шуудан илгээмжид хийгдэх гаалийн бүрдүүлэлт, “Монгол шуудан” ХК -ны экспортоор гаргаж байгаа хоосон богцын гаалийн бүрдүүлэлтэнд гаалийн байгууллагын зүгээс хууль дүрмийн хэмжээнд хурдан шуурхай үйлчилж, хоосон богц ачсан тээврийн хэрэгслийг суудлын машины рентгэн аппаратаар шалгаж байх асуудлыг шийдвэрлэх
  4. Замын-Үүд дэх “Монгол шуудан” ХК ны салбарын зүгээс улс хоорондын шуудан илгээмжтэй холбоотой аливаа асуудлыг гаалийн газрын удирдлагуудтай шуурхай холбогдож шийдвэрлүүлж байхDSC 0016

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top