95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН РЕНТГЕН

АППАРАТНЫ СУРГАЛТЫН ТАЛААР

Тус гаалийн газар нь Рентген тоног төхөөрөмжийн сургалтыг АЗШНЦ-1, ЧШРТТ, ВШРТТ дэх ГХБ тус бүрт зохион байгуулж явууллаа. Энэ сургалтанд нийт 30 ГУБ хамрагдснаар рентген аппарат дээр ажиллах туршлага эзэмшүүлэх тодорхой нэр төрлийн барааг барааны онцлогоос хамаарч харагдах байдал , өнгөний ялгарал, дүрс хэлбэр зэргийг харуулсан сургалтыг эзэмшүүлсэнээр рентген аппарат дээр ажиллагсад зөв зохистой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх.

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН РЕНТГЕН

АППАРАТНЫ СУРГАЛТЫН ТАЛААР

Тус гаалийн газар нь Рентген тоног төхөөрөмжийн сургалтыг АЗШНЦ-1, ЧШРТТ, ВШРТТ дэх ГХБ тус бүрт зохион байгуулж явууллаа. Энэ сургалтанд нийт 30 ГУБ хамрагдснаар рентген аппарат дээр ажиллах туршлага эзэмшүүлэх тодорхой нэр төрлийн барааг барааны онцлогоос хамаарч харагдах байдал , өнгөний ялгарал, дүрс хэлбэр зэргийг харуулсан сургалтыг эзэмшүүлсэнээр рентген аппарат дээр ажиллагсад зөв зохистой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх.

Үүнд:

Тухайн материалын радиаци нэвтрүүлэх шинж чанарыг үндэслэн дараах ангилалд хуваадаг. Өөр ялгаатай атом жинтэй молекул бүхий материалууд давхарлагдсан үед тэдгээр материалуудын эффектив атом дугаарууд ялгаатай харагдахаас гадна материалын нягттай шууд пропорциональ харагдана. Дээрх ангилалд хамаарахгүй хэт бага ба хэт өндөр радиацийн шингээлттэй материалууд цагаан ба хараар дэлгэц дээр харагдана. Өнгө нь материалын төрлийг, харин өнгөний тодроц нь уг материалын зузаан нимгэнийг илэрхийлнэ.

¾     1-р бүлэг буюу Улбар шар өнгө:Атомын тоо нь 11-ээс бага, хөнгөн жинтэй химийн элементүүдээс бүтсэн обьектыг улбар шар өнгөөр илэрхийлдэг. Ийм обьектэд бүх органик материалууд, хуванцар материалууд, цаас, ус, текстил, хүнсний зүйл, амархан шатамхай тэсэрч дэлбэрэх бодисууд энэ бүлэгт багтана.

¾     2-р бүлэг буюу Ногоон өнгө: Атомын тоо нь 11-18 хоорондох, дунд зэргийн хүнд элемент нь ногоон өнгөөр харагдана. Хүнд ба хөнгөн элементүүд хольц, нийлмэл материал нь ногоон өнгөөр харагдана.

¾     3-р бүлэг буюу Хөх өнгө: Атомын тоо нь 18-дээш, хүнд элементүүд нь энэ бүлэгт багтдаг.

¾     Суудлын автомашин шалгах рентген аппаратаар машин хэрхэн шалгах, дүрсийг хэрхэн боловсруулах, өмнөх зурагтай харьцуулан шалгах зэргээр сургалт явуулав.

¾     Чингэлэг шалгах рентген төнөг төхөөрөмжөөр ачааны автомашин болон чингэлэгүүдийг шалгах ачааны төрлийг ангилж харах, ачааны бүтэц, материалаас хамаарч хэрхэн ангилах талаар сургалт явуулав.

¾     Вагон шалгах рентген тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах, дүрс хэрхэн боловсруулах, ачаатай вагон, чингэлэгээр ачигдаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн, мод модон материал, нунтаг ачааг ялгаж таних талаар сургалтуудыг хийв.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top