95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

Мэргэжлийн байгууллагын сэтгэл ханамжийн судалгааны тайлан дээр заагдсан өөрсдийн газар, хороотой холбоотой гарсан зөрчил, шүүмжлэлийг нэг бүрчлэн анхаарч, энэ чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан талаарх тайлан

“Гаалийн байгууллагын 2018 оны хэрэглэгчийн үнэлгээний тайлан”-гаар ГЕГ болон газар хороодод дараах дүгнэлт, зөвлөмжийг өгсөн байна. Үүнд:  

1. Хэрэглэгчдийн үнэлгээний тайлангаар өгсөн дүгнэлт:

1.1. Үйлчилгээ авахад учирч буй хүндрэл бэрхшээлийн шалтгаан, нөхцөл нь байршил, авч буй ажил үйлчилгээний төрлөөс хамааран ихээхэн ялгаатай байна.

Мэргэжлийн байгууллагын сэтгэл ханамжийн судалгааны тайлан дээр заагдсан өөрсдийн газар, хороотой холбоотой гарсан зөрчил, шүүмжлэлийг нэг бүрчлэн анхаарч, энэ чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан талаарх тайлан

“Гаалийн байгууллагын 2018 оны хэрэглэгчийн үнэлгээний тайлан”-гаар ГЕГ болон газар хороодод дараах дүгнэлт, зөвлөмжийг өгсөн байна. Үүнд:  

1. Хэрэглэгчдийн үнэлгээний тайлангаар өгсөн дүгнэлт:

1.1. Үйлчилгээ авахад учирч буй хүндрэл бэрхшээлийн шалтгаан, нөхцөл нь байршил, авч буй ажил үйлчилгээний төрлөөс хамааран ихээхэн ялгаатай байна.

-       Тухайлбал барааг мэдүүлэх үе шатанд баримт бичгийг бүрэн бүрдүүлэхэд төвөгтэй, оочир, дараалал, ачаалал ихтэй байдаг учраас ажилчдын харилцаа муу, хүнд сурталтай байдаг байна. Харин бичиг баримт шалгах болон үнэлгээ хийх үе шатанд бараа бүтээгдэхүүний үнэлгээг өндөр тогтоож, өндөр татвар хураамж авч байгаа нь хамгийн хүндрэлтэй байдаг байна.

-       Бусад үе шат буюу шуудан илгээмж илгээх, хилээр нэвтрэх зэрэгт тохиолдож буй нийтлэг хүндрэл бэрхшээл нь ачаалал ихсэж оочир дараалал бий болсноос үүдсэн зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй үйлчилгээ үзүүлж ажилчдын зан, харилцаа ч мууддаг байна.

1.2. Гаалийн байгууллагатай холбоотой мэдээллийн хүртээмж, цацагдаж буй сувгийн тоо хангалтгүй түвшинд байгаагаас үүдэн гаалийн байгууллагын ажилтнуудын ачаалал нэмэгддэг.

-       Судалгаанд оролцогчид гаалийн байгууллагатай холбоотой мэдээллийг өөрсдийн хүссэн түвшиндээ хүртэл авч чаддаггүй. Түүнчлэн энэ талын мэдээлэл шаардлагатай болвол танилын хүрээ болон гаалийн байгууллагын ажилтнуудад ханддаг байна.

-       Гаалийн байгууллагын хэрэглэгч Гаалийн статистик тоон мэдээллээс илүү хууль, дүрэм, журмын өөрчлөлттэй холбоотой мэдээллийн аль болох хурдан шуурхай авах хүсэлтэй байна.

2. Хэрэглэгчдийн үнэлгээний тайлангаас өгсөн зөвлөмж:

2.1.      Мэдээлэл түгээж буй эх үүсвэрийг олон болгох, мэдээллийн хүртээмжийг сайжруулах:

  • Хаанаас ямар мэдээлэл авч болох талаар олон нийтэд хамгийн хүртээмжтэй суваг болох зурагт болон олон нийтийн сүлжээгээр цацах.
  • Цахим хуудсыг сайжруулж, орж буй мэдээллийг тогтмол шинэчлэх.
  • Орон нутагт мэдээллийн самбар, брошурыг тараах.
  • Мэдээлэл түгээхдээ албан ёсны олон нийтийн сүлжээг ашиглах.

2.2.      Үйл ажиллагааны дэс дараалал зохион байгуулалтыг ойлгомжтой, цэгцтэй болгох /хяналтын талбайн дэглэм/:

  • Гаалийн байгууллагын аль ч салбар, хороодын ажил үйлчилгээ үзүүлэх шат дарааллыг ойлгомжтой байдлаар самбарт байршуулах, цахим хуудсаар мэдээлэх.
  • Өөрөөр хэлбэл тухайн ажил, үйлчилгээг авахад илүү хялбар, ойлгомжтой болгох.
  • Хяналтын талбайн дэглэмийг сайжруулах (заах, чиглүүлэх, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, мэдээллийн ажилтан ажиллуулах г.м.)

2.3.      Хэрэглэгчийнхээ онцлогийг мэдэрч салбар, хороо тус бүр өөр өөр арга хэмжээг авах:

  • Гаалийн байгууллагын салбар,       газар, хороо тус       бүрийн үйлчилгээнээс           хамааран хэрэглэгчийн сэтгэл ханамж өөр байна.
  • Иймд   салбар,       газар, хороо тус       бүрийн тааруу   үнэлгээ   авсан       хэсэгт       анхаарал   хандуулан   ажиллаж, өндөр  үнэлгээ       авсан   хэсгийг   бусад       байршилд хэрэгжүүлэх.

       Энэхүү “Гаалийн байгууллагын 2018 оны хэрэглэгчийн үнэлгээний тайлан”-гийн дүгнэлт, зөвлөмж болон ГЕГ-ын даргын 2019 оны “01 тоот албан даалгавар”, ГЕГ-ын ХШҮДАХ-ээс ирүүлсэн “Замын-Үүд дэх гаалийн газрын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ зөвлөмж”-д дурьдагдсан зөвлөмж болон Засгийн газрын 143 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Замын-Үүд дэх гаалийн газраас 2019 оны эхний 5 сарын байдлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна:

“Гаалийн байгууллагын 2018 оны хэрэглэгчийн үнэлгээний тайлан-Замын-Үүд дэх гаалийн газрын 2018 оны үйл ажиллагаанд хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ”-ний талаар нийт албан хаагчдад2019.02.21д зохион байгуулсан хамт олны тайлангийн хурлаар танилцуулж, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон анхаарах зүйлээр санамж, үүрэг чиглэлийг 2019.04.30-ны өдрийн “Мэдээлэл-Сургалтын цаг”-аар өгсөн.

Тус газраас энэ онд дараах чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Үүнд:

6.1.Сэтгэл ханамжийн үзүүлэлтээр өндөр оноо авсан 5 чиглэлийн хүрээнд илүү сайжруулах арга хэмжээг авч ажиллах хүрээнд:

6.1.1.ГУБ нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх,

6.1.2.ГУБ-ийн үйлчилгээний стандарт мөрдөлтийг сайжруулах,

6.1.3.Гаалийн хяналтын зохион байгуулалтыг сайжруулах,

6.1.4.Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах талаар илүү анхаарч ажиллах,

6.1.5.Зорчигч, иргэд, аж ахуйн нэгжүүд, гадаад харилцаанд оролцогчдод гаалийн хууль тогтоомжийг сурталчлах болон гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг сайжруулах. /Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд явагдаж буй Бичиг баримтын бүрдүүлэлтийн хэсгүүдэд ил тод, нээлттэй болон шуурхай байдлыг хангуулах/.

6.2. Сэтгэл ханамжийн үзүүлэлтээр бага оноо авсан 5 чиглэлийн хүрээнд онцгой анхаарч ажиллах хүрээнд:

6.2.1.Гаалийн хяналт шалгалт явуулах нөхцлийг сайжруулах,

6.2.2.Үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах,

6.2.3.Татвар, хураамжийн хэмжээ.

Төлөвлөсөн ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

6.1.1.ГУБ нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд:

6.1.1. Дотооддоо зохион байгуулсан сургалт: -12 удаагийн сургалт зохион байгуулж 1031 албан хаагч хамрагдсан. Үүнд:

6.1.1.1. 2019.01.21-нд “Олон улсын гаалийн баяр”, “ДГБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын илгээлт” сэдэвт 2 цагийн сургалт-мэдээллийг орлогч дарга Ц.Гэндэнцэвээн зохион байгуулж, нийт 111 ГУБ-ийг хамруулав.

6.1.1.2. Замын-Үүд сумын ЗДТГ-тай хамтран “Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/” сэдэвт танхимын сургалтыг 2019.02.28-ны өдрийн 19.00 цагт төв конторын сургалтын танхимд зохион байгуулж, нийт 96 албан хаагчийг хамруулав. Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хууль зүй, дотоод хяналтын тасгийн дарга Д.Сайнбаяр сургалтыг удирдан явуулсан бөгөөд сургалтыг үнэлгээний хуудсаар оролцогч нэг бүрээр дүгнүүлсэн нь онцлог байв.

6.1.1.3. “Өртөө-2 талбайн гаалийн хяналтын хэсэг дэх програмд ажиллах заавар” сэдэвт танхимын сургалтыг 2019.02.28-ны өдрийн 19.00 цагт төв конторын сургалтын танхимд рентген төхөөрөмж хариуцсан гаалийн улсын байцаагч Э.Одбаяр зохион байгуулж, нийт 96 албан хаагчийг хамруулав.

6.1.1.4. Хаврын урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийн хүрээнд “Монос фарм трейд” ХХК-тай хамтран ажиллах санал хүргүүлснээр 2019.03.15-ны өдрийн 19:30 цагт төв конторын сургалтын танхимд дараах сэдвээр СУРГАЛТ-МЭДЭЭЛЭЛ хийж, нийт 100 албан хаагчийг хамруулав. Үүнд:

-       “Cтресс”,

-       “Нойргүйдэл”,

-       “Бодисын солилцооны тогтолцоо”,

-       “Витамины дутагдал”.

6.1.1.5. Гаалийн итгэмжит зөвлөх Ж.Булганыг урьж, 2019.03.26-ны өдөр зохион байгуулсан “Худалдааг хөнгөвчилөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь” сэдэвт 1 цагийн танхимын сургалтанд нийт 87 ГУБ-ийг хамруулав.

6.1.1.6. Гаалийн итгэмжит зөвлөх Ж.Булганыг урьж, 2019.03.26-ны өдөр зохион байгуулсан "Арушагийн тунхаглал”, “Гаалийн улсын байцаагчийн ёс зүй” сэдэвт 1 цагийн танхимын сургалтанд нийт 87 ГУБ-ийг хамруулав.

Тус газрын Захиргааны албанаас 2019.03.26-ны өдөр “Төрийн албан хаагчийн хувийн хэргийн шинэчлэн бүрдүүлэх нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулж, уг сэдвээр 1 цагийн хичээлийг ХНСХ ГУАБ Т.Энхцэцэг зааж, нийт 87 ГУБ-ийг хамруулав.

6.1.1.7. Хууль сахиулахын их сургуулийн ахлах багш БУ-ны доктор, цагдаагийн дэд хурандаа н.Наранчимэгийг урьж, 2019.03.31-нд “Төрийн албан хаагчийн харилцаа”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, "Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 1 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж, нийт 99 ГУБ-ийг хамруулав.

6.1.1.8. ГЗТХБА-наас “Хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зөрчилтэй тэмцэх нь” сэдэвт 30 минутын танхимын сургалтыг 2019.03.31-ний өдөр зохион байгуулж, хичээлийг ГЗТХБА-ны ГУБ Ц.Энх-Амгалан заан, нийт 99 ГУБ-ийг хамруулав.

6.1.1.9. ГЗТХБА-наас “Хойшлуулшгүй ажиллагааны тохиолдолд хөтлөх бичиг баримт, Галт зэвсэг, сумыг рентген аппаратаар илрүүлэхэд анхаарах санамж” сэдэвт 30 минутын танхимын сургалтыг 2019.03.31-ний өдөр зохион байгуулж, хичээлийг ГЗТХБА-ны ГУБ Д.Батцоож хичээл заан, нийт 99 ГУБ-ийг хамруулав.

6.1.1.10. ЗДТГ-Удирдлага-Шинэчлэлийн академи"-аас 2019.04.15-ны өдөр “Хувь хүний хөгжлийн хөтөлбөр” сургалтанд ГХШХ ГУБ Ж.Түвшинжаргал, ГХШХ ГУБ Л.Сарантуяа, Мужаан Б.Хүүхэнбаатар, Манаач Н.Баяржаргал нар хамрагдсан.

6.1.1.11. 2019.04.15-ны өдөр “Гаалийн байгууллагын албан тушаалын тодорхойлолт боловсруулах үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж 90 ГУБ хамрагдсан.

6.1.1.12. 2019.04.26-нд Оюуны өмчийн эрхийг хамгаалах аяны хүрээнд Зиг заг трейд ХХК Монбазалть ХХК-ыг төлөөлөгчдийг урьж, ажлын байрны сургалтыг зохион байгуулж, Оюуны өмчийн эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргасан бараа бүтээгдхүүнийг хэрхэн таних талаарх сургалтыг ГББХ ГУАБ, ГУБ нар, ГХШХ ГУБ нарт “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д зохион байгуулж, ГБМ-үүдийг оролцуулсан.

6.1.1.13. 2019.04.30-нд CAIS системийн Манифестийн програмд хаалт хийхэд анхаарах, журамлах зүйлс”- Мэдээллийн технологи хариуцсан Б.Эрдэнэбаяр сургалт зохион байгуулж, 84 ГУБ оролцсон.

6.1.1.14. 2019.04.30-нд CAIS системийн Чингэлэгийн програмд оруулсан өөрчлөлтийн тухай” Мэдээллийн технологи хариуцсан ГУБ Б.Дөлгөөн, Б.Эрдэнэбаяр сургалт зохион байгуулж, 84 ГУБ оролцсон.

6.1.1.15. 2019.04.30-нд Замын-Үүд дэх гаалийн газрын 2018 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл - ХНСХ ГУАБ Т.Энхцэцэг сургалт зохион байгуулж, 84 ГУБ оролцсон.

6.1.1.16. 2019.05.15-нд “Химийн бодистой холбоотой эрх зүйн актууд болон Дээж сорьц авахад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Шинжээч ГУАБ Ж.Сарантуяа, Шинжээч ГУБ Б.Ганбаатар нар сургалт зохион байгуулж, 100 ГУБ оролцсон.

6.1.1.17. 2019.05.30-нд Оюуны өмчийн эрхийг хамгаалах аяны хүрээнд Улсын бүртгэл, Оюуны өмчийн ерөнхий газрын Хяналтын хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ Оюуны өмчийн эрхийг хамгаалах сэдвээр сургалт зохион байгуулж, 98 ГУБ оролцсон.

6.1.2. ГЕГ-аас зохион байгуулсан сургалт: - 2 удаа сургалт зохион байгуулж 10 албан хаагч хамрагдсан.

6.1.2.1. ГЕГ-ын ХМССТ-өөс 2019.02.11-2019.02.28-ны хугацаанд /14 хоног/ зохион байгуулсан 15-20 жил ажиллаж буй Гаалийн улсын байцаагч нарын давтан сургалтанд тус газраас 7 ГУБ хамрагдсан.

6.1.2.2. ГЗТХБГ, ХМССТ-өөс 2019.03.11-2019.03.13-ны хугацаанд зохион байгуулсан "Хар тамхи мансууруулах бодисын хууль, бус эргэлт болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг дээшлүүлэх нь" сэдэвт 3 хоногийн сургалтанд тус газраас 3 ГУБ хамрагдсан.

6.1.2.3. ХМССТ-өөс 2019.04.29-2019.05.16-ны хугацаанд зохион байгуулж буй "ГУБ-ийн давтан сургалтанд тус газраас 4 ГУБ хамрагдсан.

6.1.2.4. ГЕГ-ын ГХШГ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Озоны үндэсний албатай хамтран Монреалийн протоколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Озон задалдаг бодисын импорт, экспортонд хяналт тавих” сэдэвт танхимын болон болон ажлын байрны сургалтыг 2019 оны 05-р сарын 02, 03-ны өдрүүдэд Замын-Үүд боомтод Зохион байгуулж, сургалтад Замын-Үүд дэх гаалийн газрын 40 гаалийн улсын байцаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байгаль орчин хариуцсан 10 улсын байцаагч болон 4 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн оролцлоо.

6.1.2.5. ГЕГ-ын ЭУХ-ийн ажлын бүрэлдэхүүн 2019.05.30-31-ний өдрүүдэд тус гаалийн газарт ажиллаж, албан хаагчдад “Эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх”, “Гаалийн итгэмжлэл олгох тухай” сэдвээр сургалт зохион байгуулж, “Замын-Үүд дэх гаалийн газарт гарч буй эрсдэл” чиглэлээр заавар зөвлөмж өгсөн.

6.1.3. Онлайн сургалт: - 2 удаа сургалт зохион байгуулж, 16 албан хаагч хамрагдсан.

6.1.3.1. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ын дагуу "Албан хаагчид хувийн хэрэг хэрхэн бүрдүүлэх тухай" сэдвээр ГЕГ-аас 2019.03.18-ны өдөр зохион байгуулсан 1 цагийн онлайн сургалтанд тус газраас 4 ГУБ хамрагдсан.

6.1.3.2. Гаалийн ерөнхий газраас 2019.03.26-нд зохион байгуулсан “Тооцоот хуудас цахимжуулах тухай” онлайн сургалтанд тус газраас 12 албан хаагч хамрагдсан.

6.1.3.3. ТЗУГ-аас “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах, Дүн шинжилгээ хийх” чиглэлээр 2019.04.15-ны өдөр онлайнаар зохион байгуулсан сургалтанд газрын дарга, албадын дарга, холбогдох 8 ажилтан оролцсон.

6.1.3.4. Гаалийн баталгаат агуулахын програмын on-line сургалтад ГХША-ны дарга болон ГБА хариуцсан ГУАБ, ГУБ, БББХ ГУБ, МТХ 2 ГУБ, нийт 7 ГУБ-ийг оролцуулсан.

6.1.3.5. Цацрагийн аюулгүй байдлын ONLINE сургалтад ГХША-ны дарга болон Цацрагийн аюулгүй байдал хариуцсан ГУБ, Рентген төхөөрөмж хариуцсан 6 ГУБ-ийг оролцуулсан.

6.1.4.ГЕГ-ын ГХШГ, МТТ-өөс 2019 оны 05 сарын 1-ний өдрийн 11 цагт “Гаалийн баталгаат агуулахын програм”-ын on-line сургалтыг зохион байгуулж, Орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Сүхбаатар, Гаалийн зөрчил хэрэг, бүртгэгч ГУБ Б.Баззарсад, Гаалийн хяналт, шалгалт хариуцсан ГУБ Б.Болорчимэг, Гаалийн хяналт, шалгалт хариуцсан ГУБ Э.Энхтуяа, Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ГУБ Д.Батжаргал, Мэдээлийн технологи хариуцсан ГУБ Б.Дөлгөөн, Б.Эрдэнэбаяр нар сургалтад хамрагдсан.

6.1.5.ГХШГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын байцаагч болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цацрагийн хяналтын улсын байцаагч нартай хамтран 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 10:15 цагаас “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг”, “Цацрагийн хамгаалалт, нийтлэг илэрч буй зөрчлүүд”, “Мэргэжлийн шарлагийн хувийн тунгийн хяналт, хамгаалах хэрэгсэл” сэдвүүдээр online сургалтыг зохион байгуулж, орлогч дарга П.Сүхбаатар, гаалийн хяналт, шалгалтын албаны дарга Ч.Дөлгөөн, рентген төхөөрөмж хариуцсан ГУБ Ж.Бүдрагчаа, Ц.Дашдондог, Э.Одбаяр, Х.Цогбадрах нар болон цацрагийн аюулгүй байдал хариуцсан ГУБ Ж.Сарантуяа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүний бага эмч О.Ууганчимэг нар оролцсон.

6.1.6. Гадаад улс оронд зохион байгуулагдсан сургалт, семинар, уулзалт: - 2 удаагийн сургалтанд 4 албан хаагч хамрагдсан:

6.1.6.1.Дараах сэдвээр 2019.03.17-2019.03.30-ны хугацаанд БНСАУ-д зохион байгуулагдсан 14 хоногийн сургалтанд ГЕГ-ын даргын 2019.03.04-ны А/24 дүгээр тушаалын дагуу тус газраас 3 ГУБ хамрагдсан.

-       "БНСАУ-ын гаалийн байгууллагын захиргааны системийн туршлагаас хуваалцах",

-       "Гаалийн удирдлагын систем",

-       "Төрийн байгууллагын хамтын ажиллагаа",

-       "Үйл ажиллагааны төлөвлөгөө бичих арга зүй".

6.1.6.2. 2019.03.11-15-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотод Төв азийн орнууд, кавказын биоаюулгүй байдлын холбоо болон европын холбооноос хамтран зохион байгуулсан бүс нутгийн уулзалт семинарт Шинжээч-ГУБ Б.Ганбаатар оролцсон.

6.1.6.3. ОХУ-ын Ташант, Кош-Агач хотод 2019.04.22-ны өдрөөс 2019.04.26-ны өдрийн хооронд ОХУ-ын ГЕГ-аас зохион байгуулсан “Албаны эрэлч нохойн сургалт, тэмцээн”-нд Эрэлч нохой хариуцсан ГУБ Б.Энхтайван оролцсон.

6.1.6.4. Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Д.Зоригоо Япон улсын нийслэл Токио хотод 2019.05.16-2019.05.21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “"Агаарын зорчигчдод тавих хяналтын үйл ажиллагаа", "Зорчигчдод эрсдэл тооцох" сэдэвт сургалт семинарт хамрагдсан.

6.1.7.Зуучлагч нарт хандсан сургалт:

- Гаалийн итгэмжит зөвлөх Ж. Булганыг урьж, 2019.03.27-ны өдөр зохион байгуулсан “Худалдааг хөнгөвчилөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь” сэдэвт гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд хандсан 1 цагийн танхимын сургалтыг төв конторын сургалтын танхимд зохион байгуулж, нийт 22 бүртгэгдсэн мэргэжилтэн, бичиг баримын бүрдүүлэлт хариуцсан 10 ГУБ-ийг хамруулав. Сургалтыг харилцан ярилцах, бодлого бодуулах, зөвлөмж өгөх хэлбэрээр явуулсан нь онцлог байв.

Үр дүн:

  • Сургалтын хэрэгцээг оновчтой тодорхойлон, 7 чиглэлээр 32 төрлийн сургалт, арга хэмжээг явуулахаар төлөвлөж, сургалтын төлөвлөгөөг баталж, 1 дүгээр улирлын хэрэгжилтийг ханган ажилласан.
  • Дотооддоо зохион байгуулсан танхимын сургалтын тоо: 12, хамрагдсан албан хаагчийн тоо: 1031 /давхардсан тоогоор/
  • ГЕГ-аас зохион байгуулсан сургалтын тоо: 2, хамрагдсан албан хаагчийн тоо: 10
  • Онлайн сургалтын тоо: 2, хамрагдсан албан хаагчийн тоо: 16
  • Гадаад сургалтын тоо:2, хамрагдсан албан хаагчийн тоо: 4

6.1.Сэтгэл ханамжийн үзүүлэлтээр өндөр оноо авсан 5 чиглэлийн хүрээнд илүү сайжруулах арга хэмжээг авч ажиллах хүрээнд:

6.1.2.ГУБ-ийн үйлчилгээний стандарт мөрдөлтийг сайжруулах хүрээнд:

6.1.2.1.Гаалийн улсын байцаагчийн Үйлчилгээний стандарт, цүнхний үзлэг явууллаа:

2019.02.25-ны өдрийн 10.00 цагт Ц.Цэвээндарь ахлахтай Өргөн төмөр замын гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын байцаагч нарт, 2019.03.15-ны өдөр АЗШНЦ-ын ГХБийн АЗШНЦ-1-Зорчигч терминалд ажиллаж буй Б.Хэнтий ахлахтай гаалийн улсын байцаагч нарт ЗГ-ын 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжүүлж ажиллах, үйлчилгээний стандарт зан харьцаандаа анхаарах талаар болон мөн цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийж, гаалийн улсын байцаагчийн Үйлчилгээний стандарт болон цүнхний үзлэг явуулж, дүгнэсэн.

6.1.2.2.Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын дараах бүсүүдэд хийгдэж буй гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, гаалийн улсын байцаагчдын үйлчилгээний стандарт, цаг ашиглалт, албан хэрэг хөтлөлтийн байдалд орлогч дарга Ц.Гэндэнцэвээн, архивын эрхлэгч М.Болормаа нар 2019 оны 02 сарын 16-ны өдөр үзлэг хийв. Үзлэгээр илэрсэн дутагдлуудыг засах чиглэлээр цаашид 11 төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулан, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

6.1.2.3. Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгийг журмын дагуу хэрэглэж байгаа эсэх болон үйлчилгээний стандартын хэрэгжилтэд тавих өдөр тутмын хяналтыг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч нар хариуцан ажиллаж байгаа бөгөөд удирдлагын зүгээс дээрх чиглэлийн болон цаг ашиглалт, ажлын байрны эмх цэгцэд гэнэтийн үзлэгийг 2019.05.19-ны өдөр зохион байгуулж, дутагдал гаргасан албан хаагчдаас тайлбарыг бичгээр гаргуулан авч, анхааруулга сануулга өгсөн.

6.1.2.4."Анхааруулга, чиглэл хүргүүлэх тухай" Төрийн захиргааны удирдлагын газраас албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгавар, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 658 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, эдэлгээний хугацаа, ялгах тэмдэгийн загвар, хэрэглэх журам”, 2017 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын ангиллаар ялгах тэмдэг хэрэглэх жагсаалт”-ыг тус гаалийн газрын 2019.05.15-ны өдрийн “Мэдээлэл-Сургалтын цаг”-аар нийт төрийн тусгай албан хаагчдад танилцуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

6.1.2.5. 2019.04.15-ны өдрийн "Мэдээлэл-Сургалтын цаг"-аар “Ёс зүйтэй байж, ААНБ, иргэд үйлчлүүлэгчидтэй зөв харьцаж, гаалийн хууль дүрмийг зөв оновчтой тайлбарлаж таниулж байхыг анхааруулъя” үүрэг даалгаврыг танилцуулж, анхааруулга чиглэл өгч гарын үсгээр баталгаажуулсан.

6.1.2.6. Гаалийн улсын байцаагч нарын дүрэмт хувцсанд хийсэн үзлэгээр 42 ГУБ петлицийг журмын дагуу хэрэглэж, 89 ГУБ петлицийг шинэчлээгүй байсан тул петлицээр хангах хүсэлтийг ГЕГ-ын СХО-т тавьж, судалгааг хүргүүлсэн.

6.1.3.Гаалийн хяналтын зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд:

Гаалийн хяналтын зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд гаалийн хяналт шалгалтын оновчтой зохион бахйгуулах, гаалийн бүрдүүлэлийн үйл ажиллагааг шинэ төвшинд гаргах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлыг энэхүү тайлангийн 2 дахь хэсэгт тайлагнасан.

6.1.4.Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах талаар илүү анхаарч ажиллах хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 143 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд 2019 оны эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав.

6.1.4.1.Байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх хүрээнд:

6.1.4.1.1.2019 оныг Дэлхийн гаалийн байгууллагаас “Худалдаа, аялал жуулчлал, тээврийн үйл ажиллагааг саадгүй нэвтрүүлэх ухаалаг хил”, Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Гаалийн ерөнхий газраас “Дэвшилтэт технологи-“Ухаалаг хяналт” жил болгон зарласантай холбоотойгоор эдгээр зорилтуудыг нийт ГУБ нарт мэдээлж, http://www.zamiin-uud.customs.gov.mn// сайт болон газрын төв контор, ГХБ-үүдэд байршуулсан.  

6.1.4.1.2. Дараах үйл ажиллагааны мэдээлэл, шинээр батлагдаж мөрдөгдсөн эрх зүйн акт, журам зааврыг байгууллагын цахим хуудас болон АЗШНЦ-1 ГХБ, АЗШНЦ-2 ГХБ, Төв контор болон Э-Транс ГХБ, ЧШРТТ, НЦШАА, Вагон рентген ГХБ-дийн гаалийн улсын байцаагч, олон нийтэд харагдахуйцаар байрлуулан мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилсэн:

6.1.4.1.2.1. 2019 онд ГЕГ-аас дэвшүүлсэн “Дэвшилтэт технологи, ухаалаг хяналт”- уриа болон үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон гаалийн газрын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар

6.1.4.1.2.2. Засгийн газрын 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 33 тоот тогтоол,

6.1.4.1.2.3. ГЕГ-ын даргын 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 01 тоот албан даалгавар, ГЕГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын даргын 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 01-1/585, 2 сарын 21-ний 01-1/627,

6.1.4.1.2.4. ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын даргын 2019 оны 01 сарын 19-ний 01-2/223,

6.1.4.1.2.5. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2019 оны 01-7/383,

6.1.4.1.2.6. Гаалийн хяналт шалгалтын газрын даргын 2019 оны 01 сарын 31-ний 021/408

6.1.4.1.2.7. ЗГ-ын 6-р тогтоол-"Төрийн албан хаагчдад нөхөх төлбөр олгох журам"

6.1.4.1.2.8.ЗГ-ын 7-р тогтоол -"Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"          

6.1.4.1.2.9. ЗГ-ын 8-р тогтоол-"Албан үүргээ гүйцэтгэж явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"

6.1.4.1.2.10. ЗГ-ын 9-р тогтоол-"Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам" ТАЗ-ын 05-р тогтоол- Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам, заавар

6.1.4.1.2.11. ТАЗ-ийн 5-р тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэх журам”

6.1.4.1.2.12. ТАЗ-ийн Хүний нөөцийн нэгдсэн системийн мэдээллийг шинэчилэх тухай

6.1.4.1.2.13. “Чиглэл хүргүүлэх тухай” ЗДТГ-ын 2019.03.06-ны өдрийн 3/220 тоот албан бичиг /2019 оны “Нэн тэргүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” уриалгын хүрээнд “Ажилтан албан хаагчдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтанд, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан албан хаагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тухай/

6.1.4.1.2.14. Чиглэл хүргүүлэх тухай /Озон задалдаг бодис болон орлуулах бодис тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжид тавих гаалийн хяналтыг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай/ тухай ГХШГ-ын дарга П.Баттөрийн 2019.03.15-ны өдрийн 02-1/934 албан тоот бичиг

6.1.4.1.2.15. Нефт бүтээгдэхүүнд түргэн шуурхай хяналт шалгалт хийх тухай ГХШГ-ын дарга П.Баттөрийн 2019.03.15-ны өдрийн 02-1/941 албан тоот бичиг ГЕГ-ын даргын 2018 оны А/249 -р тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн ажлын үр дүнг дүгнэх журам”

6.1.4.1.2.16.ГЕГ-ын даргын 2018 оны А/41 дүгээр тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Хоол унааны мөнгө”.

6.1.4.2. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх хүрээнд:

6.1.4.2.1. Туршилтын журмаар цаасан болон цахим хэлбэрээр солилцож байсан хамтарсан манифестийг 2019 оны 04-р сарын 01-ний өдрөөс хамтарсан манифестийг цахимаар солилцож эхэлсэн.

6.1.4.2.2. 2019.04.01-ний өдрөөс “Цахим бүртгэлд шилжүүлэх тухай” ГЕГ-ын даргын 2018 оны А/239-дүгээр тушаал болон “Тооцоот хуудас цахимжуулах тухай” ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнийн 2019.03.21-ний өдрийн 02/1016 тоот албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар нийт албан хаагчдад мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгч, бэлтгэл арга хэмжээг авсан.

6.1.4.2.3. СAIS системийн ачааны манифестын програмын хаалт хийхэд гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор УБГГ-т 01/180 бичгээр хүсэлт хүргүүлсэн.

6.1.4.2.4. Гадаад худалдааг хөнгөвчлөх, бүртгэлээр тавих гаалийн хяналт шалгалтыг сайжруулах, хялбарчилах зорилгоор СAIS системийн ачааны манифестын програмд өөрчлөлт оруулах саналыг ГХШГ-т 01/272 тоот албан бичгийг хүргүүлж, хувийг МТТ-т явуулсан.  

6.1.4.2.5. Импортоор барааны гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой гарч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрээн хотын Худалдааг дэмжих нийгэмлэгт 01/184 тоот албан хүсэлт хүргүүлсэн.

6.1.4.2.6. Хилээр нэвтэрч буй нүүрс, төмрийн хүдэр, жоншийг төмөр замаар нэвтрүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор автозамаар тээвэрлэж эхэлсэн.  

6.1.4.3. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх хүрээнд:

6.1.4.3.1.zamiinuud.customs.gov.mn веб сайт, дотоод сүлжээ серп программ болон facebook хаяг болох "Замын-Үүд дэх гаалийн газар”, “ZUGG SAAA 2018”, “Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, тээвэр зууч” “Татвар бүрдүүлэлтийн албаны мэдээ, мэдээлэл” facebook хаягуудаар тус газартай холбоотой нийт 43 мэдээ, мэдээлэл, газрын facebook хаягаар 105 мэдээлэл түгээсэн.

6.1.4.3.2. Олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор 2019 оны 01 сарын 01-ээс 03 сарын 25 хүртэл газрын http://www.customs.gov.mn/zamiin-uud/ сайтад хууль журам хэсэгт 5, мэдээлэл 8 нийт 13 хяналт шалгалт, байгууллагын төсвийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг шинээр байршуулан олон нийтэд мэдээлсэн.

6.1.4.3.3. Тус гаалийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чоно, ан амьтан, мах” аяны хүрээнд орон нутгийн кабелийн телевизтэй хамтран анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудсыг бэлтгэн гаргаж ГХБ-үүдээр дамжуулан иргэд, үйлчлүүлэгч нарт сурталчиллаа.

6.1.4.3.4. 2019 оны 1 дүгээр улиралд хилээр зорчиж буй жолооч, иргэдэд ГЕГ-аас бэлтгэн ирүүлсэн татвар, тариф, эрсдлийн удирдлага, тус газраас бэлтгэсэн мөнгө угаах терроризм, хориглосон хязгаарласан бараа, мэдүүлэгчийн эрх-үүрэг, тээвэрлэгчийн үүрэг, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг улсын хилээр нэвтрүүлэхэд хүлээлгэх хариуцлага, дайвар ачаа, валютын зохицуулалт болон Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ТББ-аас бэлтгэн ирүүлсэн 3 төрлийн нийт 1500 ширхэг эрх зүйн актаар бэлтгэсэн гарын авлага мэдээллийг хүртээмжтэй байдлаар түгээж, сурталчлав.

6.1.4.3.5. Нээлттэй, ил тод байдлын хүрээнд 2015 оноос хойш улирал бүрд 1-2 сэдвээр орон нутгийн өөрийн удирдлагын болон хууль хяналтын, мөн хил хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг энэ оноос шинэлэг арга хэлбэр, хүртээмжтэй байдлаар явуулахаар шийдвэрлэн 1-р улиралд “Хууль сурталчлах өдөр” болгон хэрэгжүүлсэн.

     Энэ удаагийн арга хэмжээг Гаалийн хилээр нэвтэрч буй жолооч, зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэх замаар эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор Засгийн газраас 2018 онд батлагдан гарсан БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-ийн хүрээнд 2019 оны 03 сарын 28-ы өдөр “БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдвийн дор явагдлаа.

       Хууль сурталчлах өдрийг сумын Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон Unbound Mongolia ТББ/хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бус байгууллага/-тай хамтран зохион байгуулав. Зохион байгуулагч, оролцогчид:

-       Соён гэгээрүүлэх, олон нийт хариуцсан ГУБ Ш.Болор, Ж.Жамбалдорж, Т.Түвшинжаргал, эрх бүхий албан тушаалтан Ч.Ариунцэцэг

-       Засаг даргын тамгын газрын хууль зүйн мэргэжилтэн А.Номинцэцэг,

-       Анбаунд-Монгол төрийн бус байгууллагын төслийн ажилтан Н.Энхсайхан, Ц.Цэцэгбадам нар

-       Хөдөлгөөнт хяналт хариуцсан ГУБ Я.Мөнхнасан. Б.Энхтайван

-       Хяналт шалгалт хариуцсан ГУАБ Б.Батбаяр, Ц.Хатанболд, Г.Отгонтуяа, Б.Чимгээ, М.Гантулга, салбар лабораторын хариуцсан ГУБ Б.Ганбаатар, ГУБ Д.Жавхлан, Г.Отгонтуул, З.Сугармаа, Б.Энхбаяр, Н.Буянцэцэг.

6.1.4.3.6. Дээрх Гаалийн хяналтын бүсийн зорчигчийн заалны урсдаг электрон туузан самбарыг ашиглан 10 удаа мэдээлэл, санамж, анхааруулга бэлтгэн хилээр нэвтрэгчдэд түгээн ажилласан.

6.1.4.3.7. Төв конторт байрлах цахим мэдээллийн машины мэдээллийг цаг үеийн уулзалт, үйл ажиллагаатай холбогдуулан тогтмол шинэчилж гаалиар үйлчлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд мэдээллийг түгээж байна.

6.1.4.4. Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ тухай бүр Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлсэн байх хүрээнд:

     Замын-Үүд дэх гаалийн газар нь бие даан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргадаггүй, 1-р улиралд ГЕГ-аас нийтээр дагаж мөрдүүлэхээр гарган Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн журам, зааврыг хүлээн авч дотооддоо болон гаалийн харилцаанд оролцогчдод танилцуулж мэдээлэх ажлыг зохион байгуулсан.  

6.1.4.5. Төрийн бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгадаг байх хүрээнд:

     Гаалийн хяналт шалгалтын газраас өгсөн чиглэлийн дагуу ГЕГ-ын http://www.customs.gov.mn сайтын “Журам зааврийн төсөлд санал авах” цонхонд дараах журмуудад саналаа өгөхийг албан хаагчид болон гаалийн харилцаанд оролцогчдод мэдээлсэн. Үүнд:

-       Статистикийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журмын төсөл

-       Хураагдсан болон улсын орлого болгосон барааг бүртгэх, борлуулах, шилжүүлэх, устгах журам           

-       Барааг хилийн чанадад боловсруулах горим хэрэгжүүлэх журам

-       Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимыг хэрэгжүүлэх журам

-       Гаалийн байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай

-       Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур

-       Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам

-       Гаалийн хяналтын бүсийн журам

-       Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам  

-       Гаалийн баталгаат барилгын талбайн горим хэрэгжүүлэх журам           

-       Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам

-       Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам

-       Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам           

-       Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам

-       Лабораторийн шинжилгээнд хамрагдах сорьц, дээж, загвар        

-       Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам      

-       Тушаалын төсөл А82-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай     

-       Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам

-       Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам

-       Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам

-       Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам           

6.1.4.6. Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг /дэвтэр/ ажиллуулан, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх хүрээнд:

6.1.4.6.1. Дотооддоо 96361281 тоот утас болон удирдлагын утсыг мэдээллийн самбарт байршуулан ирсэн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж, тайлагнах, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажил хэвшсэн.

6.1.4.6.2. ГЕГ-ын 18001281, Засгийн газрын 11-11 утсанд тус газартай холбоотой ирсэн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажил тотмолжсон.    

6.1.4.6.3. Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг өгч хэвшсэн.

6.1.4.6.4. Өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, эргэн мэдээлэх ажил тогтмолжсон.

6.1.4.6.5. Тусгай мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшинг тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан 2017 оны 12 сараас мэргэжлийн байгууллага энэ судалгааг гүйцэтгэж эхэлсэн. 2018 онд ГЕГ-аас “Эс Ай Си Эй” ХХК-наар хэрэглэгчийн үнэлгээг хийлгэхэд тус газрыг “70” буюу Хангалттай бус үнэлгээгээр үнэлсэнтэй холбоотойгоор энэ онд үйлчлүүлэгчдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гаалийн харилцаанд оролцогчид руу чиглэсэн хууль сурталчилах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийхээр төлөвлөн ажиллаж хэрэгжүүлсэн ажлаа “Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал” хэсэгт тайлагнасан.

6.1.4.7. Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээний тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлсэн байх хүрээнд:

       Үйлчлүүлэгчдээс хураадаг хураамжийн хэмжээг баталсан журмыг http://www.customs.gov.mn/, http://www.zamiinuud.customs.gov.mn/ сайтад байршуулсан. Мөн тус газрын гаалийн бүрдүүлэлтийн нэг цэгийн үйлчилгээний 4 төв, ГХБ-үүдийн мэдээллийн самбарт байршуулсан.

6.1.4.8. Үйлчилгээний хөлс болон төлбөр, хураамж авах хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх хүрээнд:

Дүрэм, журам, зааврын төсөлд санал өгөх ажлын хүрээнд газрын даргын 01/161 тоот тушаалаар 52 журам, дүрмийн төсөлд 155 санал хүргүүлэхэд дараах 3 журамд санал хүргүүлсэн. Үүнд:

-       Улс хоорондын шуудан илгээмжид ногдуулах гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн талаар

-       Гаалийн хяналт шалгалтын ломбоны хадгалалт, зарцуулалтад хяналт тавих журам

-       “Үйлчилгээний хураамжийн хэмжээ” - 1.

6.1.5.Зорчигч, иргэд, аж ахуйн нэгжүүд, гадаад харилцаанд оролцогчдод гаалийн хууль тогтоомжийг сурталчлах болон гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг сайжруулах /Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд явагдаж буй Бичиг баримтын бүрдүүлэлтийн хэсгүүдэд ил тод, нээлттэй болон шуурхай байдлыг хангуулах/ хүрээнд:

6.1.5.1. БНХАУ руу зорчин явж байгаа иргэд бууны сум биедээ болон гар тээш эд зүйлдээ авч явж зөрчилд холбогдох байдал суулийн үед ихсэх хандлагатай байгаа учир иргэдийг санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа болж зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, ГЗТХБА-наас анхааруулга санамжийг зурагт хуудас хэлбэрээр бэлтгэн зорчигч тээврийн автобусуудад байрлуулж, улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн хяналтын талоны ар хэсэгт мэдээллийг хэвлэж тараах, мөн тээврийн хэрэгслийн жолооч нарт уг санамжийг автомашиндаа байрлуулж, зорчигч нарт сурталчилан таниулж, мэдээллийг түгээж байх ажлуудыг зохион байгуулсан.

6.1.5.2.Үндэсний болон гадаад валютыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорчигчийн гаалийн байгууллагад мэдүүлэх барааны талаархи мэдээллийг монгол, англи, хятад хэлээр орчуулан, АЗШНЦ-ын гаалийн хяналтын бүсийн орох, гарах чиглэлийн зорчигчийн танхимд байрлуулсны зэрэгцээ зорчигчдыг деклараци /зорчигчийн мэдүүлэг/-ийг бөглөх боломжоор хангасан.

6.1.5.3. “Номин тав трейд” ХХК-ийн худалдааны төв, дэлгүүрээс саарал чонын элдэж боловсруулсан арьсыг худалдан авсан баримт үзүүлэн тус боомтоор нэвтрүүлэхийг завдсан үйлдэл удаа дараа гарч байгаатай холбогдуулан нэн ховор болон ховор амьтан, тэдгээрийн эд эрхтэн, эвэр туурай, арьс үс зэргийг ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хил нэвтрүүлэхийг хориглох чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, журам зааврыг судлан үйл ажиллагаандаа баримтлан иргэн, аж ахуйн нэгж болон өөрийн байгууллагыг энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг тус компанид анхааруулж, “Хууль тогтоомж мөрдөх чиглэл хүргүүлэх тухай” Замын-Үүд дэх гаалийн газрын 01/52 тоот албан бичиг хүргүүлсэн.

6.1.5.4.Улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн хяналтын талоны ар хэсэгт мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга, мэдээллийг багтааж хэвлүүлсэн.

6.1.5.5. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт “Хууль сурталчлах өдөр” арга хэмжээгсумын Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон Unbound Mongolia ТББ /хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бус байгууллага/-тай хамтран 2019 оны 03 сарын 28-ны өдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд гаалийн хилээр нэвтэрч буй жолооч, зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан хэлбэрээр хүргэсэн.

6.1.5.6.Жил бүрийн 04 дүгээр сарын 26-ны өдөр “Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож байгаатай холбогдуулан Замын-Үүд дэх гаалийн газраас 1 сарын хугацаатай Оюуны өмчийн эрхийг хамгаалах нэг сарын арга хэмжээг зарлаж, энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр оюуны өмч болон оюуны өмчийн эрхийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл түгээх, лавлагаа зөвлөгөө өгөх ажиллагаа явуулав.

Энэ чиглэлээр хийсэн ажлыг энэхүү тайлангийн 6.1.4-т буюу “ Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах талаар хийсэн ажил” хэсэгт дэлгэрэнгүй тайлагнасан.

6.2. Сэтгэл ханамжийн үзүүлэлтээр бага оноо авсан 5 чиглэлийн хүрээнд онцгой анхаарч ажиллах хүрээнд:

6.2.1.Гаалийн хяналт шалгалт явуулах нөхцлийг сайжруулах хүрээнд:

6.2.1. ГЕГ-ын даргын А/104 дүгээр тушаалаар тус боомтод Азийн хөгжлийн банкы хөрөнгө оруулалтаар шинээр барьж, байгуулагдан ашиглалтанд орсон “Замын-Үүд “Бүс нутгийн Ложистикийн төв” талбайг Гаалийн хяналтын бүсээр зарласантай холбогдуулан уг ГХБ-тэй гэрээ байгуулах, гаалийн байгууллага, ГУБ нарын ажиллах нөхцөлийг хангах арга хэмжээг авах талаар ГХБ эзэмшигчидтэй уулзалт хийж зөвлөмж, чиглэл өгсөн.

6.2.2. Замын-Үүд дэх гаалийн газар, Цагдаагийн хэлтэс, Хилийн 0108 дугаар анги, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар, ХМХА, Сум дундын Прокурорын газар, “Говийн жолоо” ТББ, “Эвийн үүд-Хамтын жолоо” ТББ хамтран “СТАНА СТАНДАРТ БА АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ” сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээг 2019.05.20-2019.06.04-ний хугацаанд зохион байгуулж, уг арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 9 чиглэлээр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “ИСТАНА СТАНДАРТ БА АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ” сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эрсдэл тооцож АЗШНЦ-ын ГХБ-ийн АЗШНЦ-1-Зорчигч терминалын “Орох” чиглэлд явагдаж буй гаалийн хяналт шалгалтыг дараах 2 чиглэлээр тусгаарлан төрөлжүүлэн зохион байгуулах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

6.2.2.1. Зорчигч, зорчигчийн гар тээш, тэдгээрийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд хийх гаалийн хяналт шалгалт

6.2.2.2. Зорчигчийн биеэс тусдаа явуулсан ИСТАНА маркын болон ачааны микроавтобуснуудаар тээвэрлэгдэж буй ачааны шалгалт

         Энэхүү арга хэмжээний хүрээнд ХМХА-тай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах, хяналт шалгалтыг түргэн шуурхай зохион байгуулах талаар харилцан санал солилцож, нэгдсэн шийдвэрт хүрсэн. Ингэснээр Гаалийн хяналтын зохион байгуулалт болон хяналт шалгалт сайжирч, гаалийн татвар, хураамжийн орлого нэмэгдсэн.  

6.2.3.АЗШНЦ-ын ГХБ-ийн АЗШНЦ-2-Ачааны терминалын импортын бараа пүүлэх 2, экспортын бараа пүүлэх 1, нийт 3 пүүний баталгаажуулалтын хугацаа дууссантай холбоотойгоор Дорноговь аймгийн Стандартчилал хэмжилзүйн албанд албан хүсэлт гарган пүүг 6 сарын хугацаагаар баталгаажуулж, баталгаажуулалтын гэрчилгээг авсан.

6.2.4.Цацрагийн болзошгүй ослоос сэргийлэн, ЧШРТТ-ийн ГХБ-д хуваарилагдан ажиллаж байгаа ГУБ нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам өгч ажиллаж байна. ЧТРТТ-ийн ГХБ-д хуваарилагдсан ГУБ нарыг Рентген төхөөрөмжтэй ажиллах зөвлөмж, арга техникээр тогтмол ханган ажиллаж байна.

6.2.2.Үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах хүрээнд:

6.2.2.1. АЗШНЦ-ын гаалийн хяналтын бүсийн “АЗШНЦ-1-Зорчигч терминал”ын гадна талбайд 10 прожекторыг шинээр, зорчигчийн орох болон гарах танхимд 20 гэрлийг сольж, гэрэлтүүлгийг сайжруулсан.

6.2.2.2. Цахилгаан түгээх сүлжээ, Хилийн 0108 дугаар анги Гаалийн газартай хамтарсан гэрээ байгуулж, цахилгаан тасарсан үед сэлгэн залгалтыг шуурхай зохион байгуулах гарцыг тодорхойлсон.

6.2.2.3.Сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс 03-р сарын 22-ны өдөр Жемнет ХХК-ийн инженерүүдтэй хамтран Төмөр замын шилэн кабелийн 3 дугаар худгаас ЧШРТТ-ийн гаалийн хяналтын бүс хүртэлх кабелийг шалгасан бөгөөд тус гаалийн газрын шилэн кабель нь Орчлон ХХК-ийн барилга барих талбайг 50 0м газар дайран өнгөрч байгаа тул шилжүүлэхээр болж, гарах зардлыг “Орчлон” ХХК хариуцахаар шийдвэрлэсэн.

6.2.2.4.Гаалийн бүрдүүлэлтийн КАЙС програм, гаалийн зуучлагч Сепс систем, ЗДАП болох серп, онлайн хурлын төхөөрөмж, гаалийн сүлжээний саатал зэрэг асуудлаар ГЕГ-ын МТТ-тэй 40 удаа холбогдож, заавар зөвлөмж чиглэл авч хэвийн ажиллагааг хангаж ажилласан.

6.2.2.5. Жемнет” ХХК-ийн Замын-Үүд дэх салбарт сүлжээний модуль 2019 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 01:00 цагт эвдэрсэн бөгөөд тус гаалийн газрын үндсэн сүлжээг 01:30 цагт Скайнетворк ХХК-ийн сүлжээнд холбож, үйл ажиллагааны хэвийн байдлыг хангасан.

6.2.2.6. Зүтгүүрийн хяналт болон АЗШНЦ-ын гаалийн хяналтын бүсийн “АЗШНЦ-2-Ачааны терминал”-ын теле хяналтын камер ажиллахгүй байсныг сүлжээний утсыг нь сольж шинэчлэн хэвийн ажиллагаанд оруулсан.

6.2.2.7.Боомтын зөвлөгөөнөөр Зүтгүүрийн хяналт шалгалтын талбайд 152 ширхэг гэрэлтүүлэг байгаагаас 97 гэрэлтүүлэг хэвийн, 55 ширхэг гэрэл асахгүй байгааг Төмөр замын өртөөнд анхааруулснаар 55 гэрлийг солих, засварлах арга хэмжээг авч шөнө, оройн цагаар хяналт шалгалт хийх нөхцлийг бүрдүүлсэн.  

6.2.2.8.АЗШНЦ-т их цэвэрлэгээг 2 удаа хийж, гадна талбайд 180 ширхэг улиас тарьсан.

6.2.2.9. АЗШНЦ-ын гаалийн хяналтын бүсэд байрлах ариун цэврийн өрөөнүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээний соёлыг сайжруулах хүрээнд бохирын слесарь, бохирын үйлчлэгчийн орон тоог нэмж батлуулах саналыг ГЕГ-ын ХНХ-т хүргүүлсэн.

6.2.2.10. АЗШНЦ-т үйл ажиллагаа явуулж байгаа цайны газартай түрээсийн гэрээ байгуулж, үйлчилгээний соёл, хоолны эрүүл ахуй, амт чанарыг сайжруулахад анхаарч ажиллахыг аж ахуйн нэгжид, энэ чиглэлд хяналт тавихын байгууллагын бага эмчид үүрэг болгосон.

6.2.2.11. Байгууллагын бага эмч давхардсан тоогоор ажилтан албан хаагч болон зорчигч, үйлчлүүлэгч нийт 539 хүнийг үзэж, оношлон шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн.Үүнд:

- Анхан шатны тусламж үзүүлсэн     35

- Даралтаа үзүүлсэн                         183

- Дусал тариа хийлгэсэн                   109

- Судас тариа хийлгэсэн                     58

- Булчин тариа хийлгэсэн                  53  

- УВЧ шарлага хийлгэсэн                   21

- Уламжлалт бариа засал хийлгэсэн 33

- Бумба тавиулсан                               41

- Боолт хийлгэсэн                               6            

6.2.2.12. АЗШНЦ-ын цэвэрлэгээ, цайны газрын үйлчилгээ, эрүүл ахуйн байдал, ариутгал, халдваргүйжүүлэлтийг байгууллагын бага эмч хариуцан, өдөр тутмын хяналт тавьж, заавар зөвлөмж өгч байна.

6.2.3.Татвар, хураамжийн хэмжээ:

Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг гаалийн хяналтын бүсүүд, ГУБ нарт жил, улирал, сараар жигд оновчтой хуваарилах, орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх ажлуудыг цаг хугацаанд нь оновчтой зохион байгуулснаар 2019 оны эхний 5 сарын байдлаар Замын-Үүд дэх гаалийн газар нь улсын төсөвт 150.49 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 167.77 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төлөвлөгөө 111.48%-ийн биелэлттэй байна.

       Харин өөрийн орлогын төлөвлөгөө тасарсан бөгөөд тасарсан шалтгаан нь тус гаалийн газрын өөрийн орлогын 97%-ийг бүрдүүлдэг Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас Маягт№2 буюу АЗШНЦ-1-ээр зорчиж буй жижиг тэргээр тээвэрлэх бараа багассан /зөвхөн суудлын ард хэсэгт, суудлын түшлэгтэй ижил хэмжээнд бараа ачих шаардлагыг тавьж хэрэгжүүлсэн/ тул өөрийн орлогын төлөвлөгөө тасалдахад хүрсэн.

       Хэдий өөрийн орлогын төлөвлөгөө тасарсан ч нийт дүнгээрээ 2019 оны эхний 5 сарын байдлаар төсвийн өмнө хүлээсэн үүргээ 111.48%-иар давуулан биелүүлсэн байна.

     Нөгөө талаас зорчигч, үйлчлүүлэгчид нь гаалийн татвар, тарифын хэмжээ өндөр байгаа талаар ялангуяа гарал үүсэлтэй холбоотойгоор гомдол гаргадаг. Иймээс Хятад талаас барааны гарал үүслийг тодорхойлж өгөх хүсэлтийг Эрээний гаалийн газарт тавих, татвар тарифын хэмжээ, гаалийн үнэ үнэлгээний мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгоход тус газрын зүгээс анхааран ажиллаж байна. /Энэ чиглэлээр хийсэн ажлыг 6.1.4-т буюу “Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах талаар хийсэн ажил” хэсэгт дэлгэрэнгүй тайлагнасан.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top