95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

               “ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” АЯНЫ ТОВЧ ТАЙЛАН

2019.11.05                                                                                                                                                                                  Замын-Үүд сум

Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас тус гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийж байгаа төрөл бүрийн ачаанд хийх гаалийн хяналт, шалгалтыг сайжруулах, бүрдүүлэлтийн үе шат бүрт гаалийн хяналтыг үр дүнтэй зохион байгуулж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, улсын төсвийнорлогын төлөвлөгөөг биелүүлэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах зорилгоор “ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” аяныг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд зохион явуулсан.

               “ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” АЯНЫ ТОВЧ ТАЙЛАН

2019.11.05                                                                                                                                                                                  Замын-Үүд сум

Замын-Үүд дэх гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас тус гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийж байгаа төрөл бүрийн ачаанд хийх гаалийн хяналт, шалгалтыг сайжруулах, бүрдүүлэлтийн үе шат бүрт гаалийн хяналтыг үр дүнтэй зохион байгуулж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, улсын төсвийнорлогын төлөвлөгөөг биелүүлэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах зорилгоор “ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” аяныг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд зохион явуулсан.

Аяны хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

1. Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор таниулах материалыг гаалийн харилцаанд оролцогчдод тараах:

1.1.  Аяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаарх мэдээлэл агуулсан, аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалсан мэдээллийг нийт ГУАБ, ГУБ нарт Spark-аар хүргэж, “Мэдээлэл-сургалтын цаг”-аар аяны зорилго, зохион байгуулах ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

1.2.   Замын-Үүд дэх гаалийн газрын ЧШРТТ, Дардан ложистик, Э-транс, АЗШНЦ-1, АЗШНЦ-2 дахь гаалийн хяналтын бүсүүдэд “ГААЛИЙН ХЯНАЛТ -ТӨРӨЛ БҮРИЙН АЧАА” сэдэвт аян зохион байгуулж байгаа талаар, гаалийн хууль тогтоомжийг мөрдөж гаалийн харилцаанд оролцож байх талаар уриалсан аяны зурагт танилцуулгыг гаалийн хяналтын бүсүүдэд байршуулж мэдээллийг түгээх ажлыг хийсэн.

1.3. Гаалийн харилцаанд оролцогчдын гаалийн тухай хууль тогтоомжийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг таниулах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аяны хүрээнд Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, татварын тухай хуулиас гаалийн болон бусад татвар, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаарх хуулийн заалтуудаар, гаалийн болон бусад татвар тооцох аргачлал, гаалийн болон бусад татварыг дутуу төлөх, гаалийн татвараас зайлсхийх зөрчилд холбогдоход хүлээх хариуцлагын талаарх мэдээлэл агуулсан 2 төрлийн гарын авлага бэлтгэн тус бүр 100 хувь хэвлэж гаалийн хяналтын бүсүүдэд тарааж байршуулсан.

2. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, мэдээлэл хүргэх уулзалт зохион байгуулах /гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт/:

Замын-Үүд дэх гаалийн газрын хэмжээнд 2019 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар нийт 472 зөрчлийг ЗТХ-ийн 19 зүйлчлэлээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 289.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 729.3 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн байна.

Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн 185 зөрчил шалган шийдвэрлэсэн байгаа нь нийт зөрчлийн 39.1 хувийг эзэлж байна. ААН-ийн итгэмжлэлээр гаалийн бүрдүүлэлт хийж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөрчилд холбогдсон байдалд судалгаа хийхэд 1 хүн доод тал нь 2-3, бүр 5-6 удаа зөрчилд холбогдсон үзүүлэлт гарсан .

Харин гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын зөрчилд холбогдсон байдлыг харахад нийт зөрчлийн 19.6 хувь буюу 90 зөрчил шалган шийдвэрлэсэн байна. Энэ үзүүлэлт бол бусад зөрчлийн эзлэх хувьтай харьцуулахад татвараас зайлсхийх төрлийн зөрчлийн дараа орж байгаа өндөр үзүүлэлт байна. Замын-Үүд дэх гаалийн газрын хэмжээнд 20 зуучлагч байгууллагын 35 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 25 бүртгэгдсэн мэргэжилтэн 1-3 удаа зөрчилд холбогдсон байна.

Дээрх тоо үзүүлэлтүүд болон холбогдох мэдээ мэдээллийг хүргэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх төрлийн зөрчилд холбогдохгүй байж, бараагаа үнэн зөв бүрэн мэдүүлж, гаалийн хууль тогтоомжийг зөрчихгүй байж гаалийн харилцаанд оролцох, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нар холбогдох хууль тогтоомж, журам зааврыг чанд мөрдөн, аливаа зөрчилд холбогдохгүй байж, ажилдаа хандах хандлагаа өөрчилж, гаалийн харилцаанд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл нарт зөв мэдээлэл хүргэж урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байгааг анхааруулж, цаашид гаалийн хууль тогтоомж зөрчвөл хүлээх хариуцлагын талаарх мэдээлэл хүргэх зорилгоор гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2019.10.28-ны өдөр ЧШРТТ, АЗШНЦ-2, Этранс, Дардан ложистик дахь гаалийн хяналтын бүсүүдэд уулзалт зохион байгуулсан.

Уулзалтад оролцсон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Гаалийн ерөнхий газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд дэх сум дундын прокурорын байгууллагаас цаашид гаалийн зөрчилд холбогдсон тохиолдолд хэрхэн арга хэмжээ авч шийдвэрлэх талаар өгч байгаа чиглэл, тавигдаж байгаа шаардлага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нар зөрчилд холбогдсон үед Зөрчлийн тухай хуулийн зөв заалтыг мөрдөж ажиллах, мөн тээвэр зуучийн байгууллага дээр арга хэмжээ авах, 2 ба түүнээс дээш зөрчилд холбогдсон тохиолдолд эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах, 2020 оны 1 сараас эхлэн гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зөрчилд ногдох торгуулийн хэмжээ 50 хувь болж нэмэгдэж байгаа талаарх мэдээллийг хүргэж, тэдний зүгээс тавьсан асуултанд холбогдох хариулт өгч харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт болсон.

3. Эрсдэл тооцож дахин шалгалт хийх:

Аяны хугацаанд гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, татвараас зайлсхийх зөрчлийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулах зорилгоор ГЗТХБА-ны гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналтын бүсүүдэд 15 хоногоор хуваарилагдан ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийн үе шат бүрт сүлжээгээр хяналт тавьж,эрсдэл тооцож мэдүүлгийн мэдээлэл талбарт мессэж, санамж бичих зэргээр зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамтарсан шалгалт, дахин шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж гарсан зөрчилд холбогдох хариуцлага тооцон ажилласан.

Авто Замын Шалган Нэвтрүүлэх Цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд 1 өдөрт дунджаар нэвтэрч байгаа суудлын тээврийн хэрэгсэлийн 30 гаруй хувь, ачаатай тээврийн хэрэгсэлийн 70 орчим хувь нь оройн 17 цагаас хойш улсын хил нэвтэрч ажлын ачаалалыг ихэсгэн автомашины бүртгэл, гаалийн хяналт шалгалт хийх нөхцөлийг хүндрүүлж байна.

Дээрх асуудлыг шийдвэрлэх, гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,гаалийн татварыг бүрэн ногдуулах, улсын хилээр нэвтэрч байгаа жолооч тээвэрлэгчдын хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор дараах зохион байгуулалтын ажлуудыг хийсэн.

  • Ачаатай орж ирж байгаа микро автобусанд гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийх боломж бүрдүүлэх зорилгоор орох гарах хаалгыг тусгаарлаж шинээр шороон замыг хусаж гаргасанаар хашааны гарах хаалганы орчим үүсч байсан түгжрэл, эмх цэгцгүй байдал арилсан.
  • Хэсэгчилсэн талбайг бий болгосоноор тээврийн хэрэгслийн болон зорчигчийн биеэс тусдаа яваа ачаа барааг нэг бүрчлэн буулгаж шалгах боломж бүрдсэн.
  • Улсын хилээр гарах тээврийн хэрэгсэлд эд зүйл нууж хууль бусаар нэвтрэх үйлдлээс урьдчилэн сэргийлэх, зөрчлийг илрүүлэх зорилгоор улсын хилээр гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн хажуугийн болон арын хаалгыг онгорхой доторх байдал ил харагдахуйц байхаар зохион байгуулж гаалийн шалгалтын бүсэд нэвтрүүлж байна.

           Гаалийн хяналтын бүсийн орох чиглэлийн замын урсгалыг зорчигчтой болон ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл тус бүрээр тусгаарлан нэвтрүүлэх, БНХАУ-ын худалдааны чөлөөт бүсэд орж бараа ачиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар БНХАУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх алба буцаад гарахад хил нэвтрэх ачааллыг жигд явуулахгүй барих, бөөгнөрүүлж байгаад явуулснаас шалтгаалж оройтож ирдэг гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд БНХАУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас энэ асуудлыг тодруулах, цаашид БНХАУ-ын Худалдааны чөлөөт бүсээс орж ирж байгаа тээврийн хэрэгсэлийн хилээр нэвтрэх хөдөлгөөний ачааллыг жигд болгож гаалийн хяналт шалгалт хийх нөхцөл боломжийг хангахад туслалцаа үзүүлж хамтарч ажиллах хүсэлтийг Хилийн 0198-р ангийн захирагчид албан бичгээр явуулсан.

Ачаатай автомашинуудын шалгалтын талбайг зааглаж өгснөөр гаалийн хяналтын бүс дэх эмх замбраагүй байдлыг цэгцэлсэн, гаалийн хяналт шалгалтыг бүрэн хийж гаалийн болон бусад татварыг бүрдүүлэх боломж бүрдсэн үр дүнтэй ажил болсон.

Аяны хугацаанд АЗШНЦ-1 гаалийн хяналтын бүсийн орох талын ачаатай тээврийн хэрэгсэл шалгах хэсэгт нийт 45 удаагийн автомашинд гаалийн хяналт шалгалт хийж  зөрчлүүдийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. :

АЗШНЦ-1 гаалийн хяналтын бүсэд бичигдсэн зорчигчийн барааны бүрдүүлэлтийн хуудсын тоо болон татварын дүнг өмнөх сарын байдалтай харьцуулж хүснэгтээр харуулав.

Хүснэгт.1.     Татвар, хураамжийн орлого

Д/д

Хугацаа

Бичигдсэн хуудасны тоо

Төлсөн татварын дүн /сая төгрөг/

1

09.01-09.15

2793

455.4

2

09.16-09.30

3322

742.3

3

10.01-10.15

2919

583.1

4

10.16-10.31

4219

1093.1

 

Дээрх үзүүлэлтийг харахад аяны явцад улсын төсөвт төвлөрүүлсэн татвар хураамжийн дүн нэмэгдсэн харагдаж байгаа бөгөөд цаашид энэ үзүүлэлтээс буурахгүй гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зөв зохион байгуулж ажиллахыг нийт ГУАБ, ГУБ нарт танилцуулж, анхааруулсан.

Аяны хугацаанд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарт урьдчилж гаалийн харилцаанд оролцогч нарт бараагаа үнэн зөв мэдүүлэх талаар ухуулан сурталчилж ажиллах, ГТХ-ийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд барааг бодитой мэдүүлэх зорилгоор эрсдэлтэй байж болох үнэ бага бараагаар орлуулж мэдүүлэх магадлалтай, нэг төрлийн барааг их хэмжээгээр мэдүүлж байгаа тохиолдолд бараагаа мэдүүлэхээс өмнө үзэж байх чиглэлийг өгч байсан

4. Тусгай зөвшөөрөлтэй улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих:

Аяны хугацаанд тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хил нэвтрүүлэх бараанд тухайлбал химийн бодис, озон задлагч бодис агуулсан хөргөгч хөлдөөгч, хөргөх төхөөрөмжүүдийг агуулсан бараанд тавих хяналтыг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус гаалийн газарт гаалийн бүрдүүлэлт хийж эзэнд нь олгогдож байгаа хэд хэдэн ААН-ийн дагалдах бичиг баримт, бараанд шалгалтуудыг хийсэн.

  1. ЧШРТТ дэх гаалийн хяналтын бүсэд 2019.10.15-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийсэн “Д” ЗГБХН-ийн дулаалгын хөөсний түүхий эд гэх 2 төрлийн химийн бодисд хамтарсан шалгалт хийж бараанаас сонгон түүвэрлэж дээж авч шинжилгээнд хамруулсан бөгөөд дагалдах бичиг баримт, тусгай зөвшөөрөлд шалгалт хийхэд зөрчил илрээгүй, нэг торхны жин, хэмжээ, нийт торхтой химийн бодис гаалийн байгууллагад мэдүүлсэн хэмжээтэй тохирч байсан болно.
  2. 2019.10.14-ний өдөр 03-2091015-19-I00988 гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн “И” ХХК-ийн Х​р​о​м​ы​н​ ​с​у​л​ь​ф​а​т​ы​н​ ​г​и​д​р​а​т​ гэх ​2​5​к​г​ шуудайтай ногоон өнгийн нунтаг бодисын тусгай зөвшөөрөл бусад дагалдах бичиг баримтанд мөн бараанд шалгалт хийсэн, зөрчил илрээгүй болно.​
  3. 2019.10.30-ны өдөр 03-2091015-19-I01095 мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн “Д” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн б​у​д​а​г​ ​з​а​с​л​ы​н​ ​б​э​л​д​м​э​л гэх барааны тусгай зөвшөөрөл засвартай байсан тул уг ачааг саатуулан БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий албан тушаалтантай холбогдож энэ талаар лавлахад дээрх байгууллагаас засварыг хийж олгосон болох тухай мэдэгдсэн бөгөөд барааг мэдүүлсэнтэй тулган шалгахад зөрчил илрээгүй учир гаалийн бүрдүүлэлт хийсэн.
  4. 2019.11.04-ний өдөр 03-2131009-19-I01849 гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн “Ж” ХХК-ийн тосолгооны тос гэж мэдүүлсэн барааг гаалийн лабораторын шинжилгээнд хамруулахад хөлдөлтөөс хамгаалах бэлдмэл гэж гарч ирсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар бүрдүүлэлтрүү буцаасан болно.
  5. 2019.10.16-ны өдөр “Э” ХХК-ны мэдүүлсэн бараанд шалгалт хийхэд 34 ширхэг хөргөгчийг гаальд мэдүүлээгүй зөрчилд 1340841.12 төгрөгийн татвар нөхөн төлүүлж 402252.33 төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан.

Хүрсэн үр дүн:

Аяны хугацаанд Замын-Үүд дэх гаалийн газрын хэмжээнд 56 зөрчил илрүүлсэнээс 44 зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 42.5 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, 128.5 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн байна.

2 зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол 10 зөрчлийг харъяаллын дагуу Хилийн мэргэжлийн хяналтын албанд шилжүүлсэн байна.

Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлөөс гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдэл 29 байгаа нь нийт зөрчлийн 65.9 хувийг эзэлж байна.

Гаалийн хяналтын бүсүүдэд улсын хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулснаар аяны хугацаанд 1.7 тэрбум төгрөгийн хураамж, 37.5 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэн хураамжийн орлогын төлөвлөгөөг 197.5 хувь, татварын орлогын төлөвлөгөөг 115.6 хувиар биелүүлэн ажилласан байна.

Санал дүгнэлт:

  • Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зөрчил байнга гарсаар байгаа тул гаалийн харилцаанд оролцогчдод гаалийн хууль тогтоомжийг сурталчлах ажлыг Замын-Үүд дэх гаалийн газрын бүх албад хамтарч тогтмол зохион байгуулах;
  • Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, түүнчлэн удаа дараа зөрчил гаргаж байгаа гаалийн зуучлагч байгууллагад хариуцлага тооцох;
  • Саатуулсан тээврийн хэрэгслийг байрлуулах тусгай хэсэг шинээр байгуулах,
  • ГУАБ, ГУБ нарын ажилдаа хандах хандлагыг өөрчилж, жигд шаардлага тавьж хяналт шалгалтын үйл ажиллагааг технологи зааврын дагуу зөв зохион байгуулж хэвших

АЯНЫ ЯВЦ ЗУРАГААР

2

ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top