95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

Танилцуулга

2019.11.09                     

Замын-Үүдсум дахь сум дундын прокурорын газраас тус гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан нарын 2019 оны 2 дугаар улиралд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материалд төлөвлөгөөт шалгалт хийсэн талаарх дүнгийн хурлыг 2019.10.08-ны өдрийн 19 цагт Замын-Үүд дэх гаалийн газрын нийт албан хаагчдад хийв. Дүнгийн хуралд Замын-Үүд дэх сум дундын хянлтын прокурор Э.Болор, Б. Догмиддорж нар оролцож зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд гаргаж буй алдаа дутагдлын талаар танилцуулсан.

ПР

Шалгалтаар гаалийн улсын байцаагч нар шийтгэлийн хуудсанд он сар өдөр, шийтгэл оногдуулж буй хуулийн заалт, торгох шийтгэлийн мөнгөн дүн, нөхөн төлсөн татвар зэргийг бичээгүй, гарын үсгээр баталгаажуулаагүй, Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу бичих зэрэг алдааг гаргасан байна.

Хэдийгээр энэ удаагийн шалгалтаар өмнөх шалгалтуудаар илэрсэн зөрчлүүд давтагдаагүй сайн талтай боловч цаашид дээрх төрлийн алдаа гаргахгүй байж дараах зүйлсд анхаарч ажиллахыг сануулсан. Үүнд:

  • Эд зүйлд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хийх,
  • Гадаад улсын иргэд зөрчилд холбогдсон тохиолдолд заавал орчуулагч авах эрхээр хангах, хэрэв орчуулагч шаардлагагүй гэх тохиолдолд энэ талаар холбогдогчийн мэдүүлэгт тусгах,
  • Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулж буй хуулийн заалтыг зөв бичиж хэвших,
  • Холбогдогчийн мэдүүлгийг дэлгэрэнгүй авч байх

Дүнгийн хуралд оролцсон ГУАБ, ГУБ нарын ирцийг гарын үсгээр баталгаажуулан авсан.

Прокурорын шаардлагын хуулбарыг хавсралтаар хүргүүлэв.

ГААЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top