95 ЖИЛ

ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ТҮР ХААХ, НЭВТРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаар тогтоолоор монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаар тогтоолоор монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэсэн.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр   Улаанбаатар хот

 

Дугаар 39
ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ТҮР ХААХ, НЭВТРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авахыг холбогдох сайд, дарга нарт даалгасугай:

       1.1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосугай.

       1.2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд авто замын Булган-Такашикэн, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр тус тус улсын хил нэвтрүүлсүгэй.

       1.3. Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаасугай.

       1.4. Агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомт болон Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор хуваарийн дагуу хил нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдийг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлсүгэй.

       1.5. Монгол, Хятадын хилийн Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн авто машин болон тэдгээрийн жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлсүгэй.

2. Энэ тогтоолын 1.4, 1.5-д заасан этгээдийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т тус тус даалгасугай.

3. Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хил хамгаалах  ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд                                              Н.ЭНХБОЛД

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top