95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧЛИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Борхойн тал                                                                                                                                                             2019 он 03 дугаар сарын 31

            Замын-Үүд дэх гаалийн газар 01 сарын 01-нээс 03 сарын 24-ны дуустал өссөн дүнгээр 159 удаагийн гаалийн зөрчил илрүүлж үүнээс 109 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 77 040 018.17төгрөгийн торгууль ногдуулж 151 966 727.22төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 40 удаагийн зөрчлийг харъяалал дагуу ХМХА-нд шилжүүлсэн бол 2 удаагийн зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэсэн. Гэмт хэргийн шинжтэй зөрчил 9 удаагийн зөрчил илрүүлэн шалгуулахаар сум дундын прокурорын газарт тус тус шилжүүлсэн байна.

 

Тус газрын 2019 оны 1-р улиралд илрүүлсэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийвэрлэсэн зөрчлийн тооны 27.52 хувийг татвараас зайлсхийсэн зөрчил, 21.1 хувийг гаалийн байгууллагад мэдүүлэх журам зөрчсөн зөрчил, 12.84 хувийг хяналтын талбайн дэглэм зөрчсөн зөрчил, 11 хувийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх завдсан зөрчил бусад төрлийн зөрчил 27.84 хувийг тус тус эзэлж байна. Торгуулийн дүнгээр авч үзвэл 59.18 хувийг татвараас зайлсхийх зөрчил, 12.84 хувийг гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчил, 11.42 хувийг түр хугацаагаар нэвтрүүлсэн барааг хугацаанд нь буцаан нэвтрүүлээгүй зөрчил, 16.56 хувийг бусад төрлийн зөрчлийн торгуулийн дүн эзэлж байна.

 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top