95 ЖИЛ

Замын-Үүд дэх гаалийн газар

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ГААЛИЙН ЗӨРЧЛИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Борхойн тал                                                                                                                                                       2019 он 06 дугаар сарын 15

       Замын-Үүд дэх гаалийн газар 2019 оны 01 сарын 01-нээс 06 сарын 15-ны өдрийг дуустал өссөн дүнгээр 333 удаагийн гаалийн зөрчил илрүүлж үүнээс 254 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 152 439 464.7төгрөгийн торгууль ногдуулж 347 264 056.3төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зөрчлийн тоо 19.3 хувиар, торгуулийн дүн 14.6 хувиар, нөхөн төлүүлсэн татварын дүн 4.2 хувиар тус тус өссөн боловч нэг зөрчилд ногдох торгуулийн хэмжээ 600 155 төгрөг болж 5.9 хувиар буурсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 50 удаагийн зөрчлийг харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлснээс Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын албанд-46 удаагийн зөрчил, замын цагдаагийн хэлтэст-4 удаагийн зөрчил тус тус харъяалалын дагуу шилжүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 6 удаагийн зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаснаас 2 удаагийн зөрчлийн зөрчлийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, 4 удаагийн зөрчлийг ердийн журмаар шийдвэрлэж 6 100 000 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан.

Гэмт хэргийн шинжтэй 23 удаагийн зөрчилд хойшлуулашгүй ажиллагаа хийж харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлсэн.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top