ГЕГ-ын даргын 2017 оны №А/26 тоот тушаал

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ


2017оны 02 сарын 14 өдөр                                           Дугаар ..А/26                  

 
 
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Журам батлах тухай


Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэххэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711 1.1 дэх заалт, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/03 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Таалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
  2. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж болон дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.
  3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /О.Цэенрэгзэн/-т, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс /П.Баттөр/-т даалгасугай.
  4. Энэхүү журам хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/123 дугаар тушаалаар баталсан Тааль, татварын албаны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх журам"-ын гаалийн байгууллагатай холбоотой хэсгийн үйлчлэл дуусгавар болсонд тооцсугай.


 

ДАРГА                                Б.АСРАЛТ


0000420


Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26дугаар тушаалын хавсралт

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр баталсан бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн акт, хөтөлбөрт гаалийн байгууллагын талаар туссан арга хэмжээ, Төсвийн ерөнхийлөн захирагч /Сангийн сайд/-тай Төсвийн шууд захирагч /Гаалийн ерөнхий газрын дарга/-ийн байгуулсан "Үр дүнгийн гэрээ"-нд тусгагдсан үр дүнгийн үзүүлэлт, гаалийн байгууллагын стратеги зорилт, үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх харилцаа, арга зүйг энэхүү журмаар зохицуулна.

1.2 Хяналт-шинжилгээ, үнэлгээ /цаашид ХШҮ гэх/-ний зорилго нь гаалийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг сайжруулж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлснээр үйлчлүүлэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гаалийн байгууллагын удирдлагын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахад оршино.

1.3.     ХШҮ-ний зорилт нь гаалийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актад гаалийн байгууллагын чиглэлээр туссан арга хэмжээ, стратеги зорилтын хүрээнд төлөвлөсөн ажлуудын хэрэгжилт, үр дүнг нягтлан тогтоож, гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийн менежментийг сайжруулах дүгнэлт, зөвлөмжөөр хангахад чиглэгдэнэ.

1.4.     "Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам" нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Гаалийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан "Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам", Сангийн сайдын 2015 оны 57 дугаар тушаалаар баталсан "Сангийн яамны харьяа агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам", тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудад үндэслэсэн болно.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ, давтамж

2.1. Гаалийн ерөнхий газар /цаашид ГЕГ гэх/-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж нь ХШҮ-г дараах чиглэлээр дор дурдсан хугацаанд гүйцэтгэнэ. Үүнд:

2.1.1.  "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030 он"-д гаалийн байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрээр бүтэн жилээр;

2.1.2.  "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл"-д гаалийн байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний биелэлтийг арга хэмжээ тус бүрээр хагас, бүтэн жилээр;

2.1.3.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гаалийн байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний биелэлтийг арга хэмжээ тус бүрээр хагас, бүтэн жилээр;

2.1.4.  Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайдын шийдвэр, үүрэг даалгавар зэрэг холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрээр хагас, бүтэн жилээр;


2.1.5.    Гаалийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн
хэрэгжилтийг хэрэгжих үйл ажиллагааны үе шат, тухайн хөтөлбөрт хяналт-шинжилгээ,
үнэлгээ хийхээр заасан хугацаанд болон жилээр;

2.1.6.  Төсвийн ерөнхийлөн захирагч /Сангийн сайд/-тай Төсвийн шууд захирагч
/ГЕГ-ын дарга/-ийн байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд тусгагдсан арга
хэмжээ тус бүрээр хагас, бүтэн жилээр;

2.1.7.    Үндэсний аудитын газар, Сангийн яам, хяналт, шалгалтын бусад
байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ГЕГ-ын даргаар
батлуулсан гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд
заасан хугацаанд болон хагас, бүтэн жилээр;

2.1.8.  Үйл ажиллагааны ил тод байдлын хэрэгжилтийг Засгийн газраас баталсан
төрийн болон орон нутгийн захиргааны байгууплагын үйл ажиллагааны "Ил тод байдлыг
илтгэх шалгуур үзүүлэлт" тус бүрээр хагас, бүтэн жилээр;

2.1.9 Гаалийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд бүтэн жилээр;

2.1.10.  ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа
гаалийн газар, хорооны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хүрэх түвшний шалгуур
үзүүлэлтийн хэрэгжилтэд үндэслэн хагас, бүтэн жилээр;

Шалгуур үзүүлэлт гэдэгт ГЕГ-ын үйл ажиллагааны үр дүн, зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, гүицэтгэлийн хүрэх түвшин, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг ойлгоно.

2.1.11.   ГЕГ-ын даргын тушаал, албан даалгавар болон Захиргааны зөвлөл,
Мэргэжлийн зөвлөл, Удирдлагын шуурхай хуралдаан, Сахилгын хорооны хуралдааны
шийдвэр, тэдгээрээс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлан, мэдээг тухайн нэгжид
холбогдох заалт бүрээр улирал бүр;

2.1.12.   ГЕГ-ын тухайн жилийн дэвшүүлсэн зорилтын хүрээнд дарга, дэд даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд системийн хэмжээнд хэрэгжүүлж буй аян, арга хэмжээнд хагас, бүтэн жилээр;

2.1.13.   ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэлийн, цаг үеийн болон бусад асуудлаар ХШҮ-г тухай бүр;

2.1.14.   ГЕГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн ХШҮ, дотоод аудитын үр дүнгээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд заасан хугацаанд болон хагас, бүтэн жилээр;

2.1.15.   Гүйцэтгэлийн, цаг үеийн болон бусад асуудлаар ХШҮ-г ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагатай хамтран, харьяа гаалийн газар, хорооны асуудал хариуцсан албан тушаалтанг татан оролцуулж хийж болно.

2.1.16.   ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд шаардлагатай тохиолдолд явцын ХШҮ хийнэ.

2.2. Харьяа гаалийн газар, хороод нь өөрийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнуудын улирал, хагас, бүтэн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний биелэлт болон үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр ХШҮ хийж, тайланг ГЕГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжид тухай бүр ирүүлнэ.


Гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй

3.1.  Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ХШҮ хийхдээ гүйцэтгэлийн бодит үр дүнг төлөвлөсөн зорилт, төлөвлөгөөтэй харьцуулж, өсөлт бууралтыг тооцон, холбогдох баримт бичиг, мэдээ тайланг судлах, харьцуулах, ажил хариуцсан албан тушаалтантай ярилцах, санал асуулга явуулах, ажлын бодит гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах зэрэг хяналт, шинжилгээний аргуудыг хэрэглэнэ.

3.2.  Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд дараах арга зүйгээр ХШҮ хийнэ. Үүнд:

3.2.1.   Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр баталсан бодлогын баримт бичиг, хөтөлбөр, үндсэн чиглэл, тогтоол шийдвэр зэрэг холбогдох эрх зүйн актад гаалийн байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан "Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам"-ын 8 дугаар хэсгийн 62, 63 дахь зүйлд заасан арга зүйгээр;

3.2.2.   ГЕГ-ын үйл ажиллагааны үр дүнгийн болон шалгуур үзүүлэлтийн биелэлт, Төсвийн ерөнхийлен захирагч /Сангийн сайд/-тай агентлагийн Төсвийн шууд захирагч /ГЕГ-ын дарга/-ийн байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд Сангийн сайдын 2015 оны 57 дугаар тушаалаар баталсан "Сангийн яамны харьяа агентлагийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын 4.1-4.8 дах хэсэгт заасан арга зүйгээр;

3.2.3.   ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл
ажиллагааны үр дүн, шалгуур үзүүлэлтийн биелэлтэд Сангийн сайдын 2015 оны 57 дугаар
тушаалаар баталсан "Сангийн яамны харьяа агентлагийн үйл ажиллагаанд хяналт
шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын 4.1-4.8 дах хэсэгт заасан арга зүй, дараах
аргачлалыгбаримтална. Үүнд:

3.2.3.1.  Гүйцэтгэлийн байдал, биелэлтийн хувийг тодорхойлохдоо үнэлгээний
хувийг 10 нэгж бүхий шатлал /0, 10, 20, 30 гэх мэт/-тай байхаар тооцон үнэлэх;

3.2.3.2.    Тухайн нэгжийн үйл ажиллагааны улирал, хагас жил, жилийн
төлөвлөгөөнд тусгагдсан цар хүрээний хувьд ач холбогдол бүхий томоохон зарим арга
хэмжээний гүйцэтгэлийг түүвэрлэн сонгож, газар дээр нь танилцах аргаар үнэлэх;

3.2.3.3.  Бодлогын болон зохицуулалтын шинж чанартай баримт бичгийн төсөл
боловсруулах, танилцуулах, хэлэлцүүлэх, зөвшилцөх, хүргүүлэх зэрэг тодорхой үе
шаттайгаар төлөвлөсөн ажлыг үнэлэхдээ ямар түвшинд танилцуулсан болон
шийдвэрлэгдсэн байдалтай нь уялдуулан хувиар тооцож дараах байдлаар үнэлнэ.

Шийдвэрлэх асуудлын

түвшин

Яөлөвлөгөөнд

туссанаар/

Боловсруулах, танилцуулах, хүргүүлэх, батлуулах ажлын тайлант хугацааны явц /гүйцэтгэлээр/

Зохион байгуулалтын бүтцийн нэгж,

дэргэдэх

байгууллагын

даргын түвшшд

танилцуулж,

шийдвэрлүүлсэн-

бол

ГЕГ-ын

даргын

түвшинд

танилцуулж,

шийдвэрлүүл-

сэн бол

Яамны

түвшинд

танилцуулж,

шийдвэрлүүл-

сэн бол

Засгийн

газрын

түвшинд

танилцуулж

шийдвэрлүүл-

сэн бол

УИХ^ын

түвшинд

танилцуулж

шийдвэрлүүл-

сэн

Зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын даргын

100

-

-

-

-

ГЕГ-ын даргын

90

100

-

-

-

Яамны

80

90

100

-

-

Засгийн газрын

70

80

90

100

-

Улсын Их Хурлын

60

70

80

90

100


3.2.3.4.   ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын хагас, бүтэн жилд төлөвлөсөн ажил нь дээд шатны байгууллага болон удирдлагын шийдвэрийн дагуу хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд бодит шалтгааныг нь тогтоосны үндсэн дээр үнэлэхгүй байж болно;

3.2.3.5.   Бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн акт, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй тайлагнасан, тоо хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаар тодорхой тусгаагүй тохиолдолд үндэслэлийг нь дурьдаж биелэлтийг дахин гаргуулахаар тухайн нэгжид буцаана. ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага биелэлтийг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжийн шаардсан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Биелэлтийг тогтоосон хугацаанд шаардлагын хэмжээнд дахин гаргаж өгөөгүй бол 0-59 оноогоор буюу "хангалтгүй" гэж үнэлнэ;

3.2.3.6.   Тухайн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч цаг үеийн шаардлагаар ГЕГ-ын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гүйцэтгэсэн цаг хугацаа их шаардсан, цар хүрээний хувьд томоохон арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлтийг хийгдсэн ажлын хамрах хүрээ, хугацаа, хүрсэн үр дүн зэргийг харгалзан хагас, бүтэн жилийн үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлтийн нийт үнэлгээг 5 хүртэл нэгжээр нэмэгдүүлэн тооцож болно.

3.2.3.7.   Үйл ажиллагааны үр дүнг тухайн нэгжийн чиг үүргийн дагуу гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, түүний хэрэгжилтийн чанар үр дүнгийн байдлыг харгалзан үнэлэх ба энэ журмын 1 дүгээр хавсралтад дурдсан шалгуур үзүүлэлтийн чиглэл бүрээр гарсан гүйцэтгэлийн хувийг харгалзах итгэлцүүрээр үржүүлсэн нийлбэр оноогоор тооцно.

3.2.3.8.   Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Сангийн сайдын ТЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшеерех тухай" тушаалаар баталсан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхээр, хүрэх үр дүнг бодитой, шалгуур үзуүлэлтүүдийг оновчтой тодорхойлон батлуулсан байна. Тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажил төлөвлөөгүй бол "0"-ээр үнэлнэ.

3.2.3.9.   Үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, удирдлагаас егсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн байдалд хийх үнэлгээг гүйцэтгэлийн тайлан, тоо мэдээ, хугацаа, гүйцэтгэлийн чанар, хүрсэн үр дүнг харгалзан тооцно. ГЕГ-ын даргын тушаал, албан даалгавар болон Захиргааны зөвлөл, Мэргэжлийн зөвлөл, Удирдлагын шуурхай хуралдаан, Сахилгын хорооны хуралдааны шийдвэр, тэдгээрээс өгсөн үүрэг даалгаврыг үйл ажиллагааны улирлын төлөвлөгөөнд нэг ажил болгон төлөвлөсөн байна. Удирдлагаас өгсөн уүрэг даалгавар төлөвлөгөөт ажилтай давхардуулан тайлагнасан бол үнэлэхгүй.

3.2.3.10.    ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж үнэлгээг тооцохдоо энэхүү журмын 2.1.12-д заасан уйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж үнэлгээг харгалзан үзнэ.

3.2.3.11.    ГЕГ-ын зохион байгуулалтын бутцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийн хагас, бүтэн жилийн хэрэглэгчийн үнэлгээг үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар харьяа гаалийн газар, хороодын үйлчлүүлэгчдээс, гаалийн байгууллагад ажиллагсдаас авсан санал асуулгын нэгдсэн дүнгээс тухайн нэгжид хамаарах асуудлын үр дүнг харгалзуулан авна.

3.2.3.12.    ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийн үнэлгээг нэгж тус бүрээр энэ журмын 1 дүгээр хавсралтад дурдсан шалгуур үзүүлэлтийн дагуу тооцно.

3.2.4. ГЕГ-ын харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийн биелэлтэд ХШҮ-г дараах арга зүйгээр хийнэ. Үүнд:


3.2.4.1.   Харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөхдөө тайлант хугацааны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшинг бодит гүйцэтгэлтэй нь харьцуулсан хувиар тооцно.

3.2.4.2.   Харьяа гаалийн газар, хороодыг гадаад худалдааны барааны урсгал, бараа эргэлтийн тоо, хэмжээ, боомтын ачаалал, бичигдсэн гаалийн мэдүүлгийн тоо зэрэг захиргааны статистик мэдээллийг харгалзан тооцоолж, энэ журмын 3 дугаар хавсралтад дурдсанаар бүс болгон хуваана.

3.2.4.3.   Харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны чиглэл тус бүрд ногдох итгэлцүүр, гүйцэтгэлийн хүрэх түвшинг энэ журмын 2 дугаар хавсралтад зааснаар тогтооно;

3.2.4.4.   Шалгуур үзүүлэлтийн биелэлтийн нэгдсэн үнэлгээг үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гарсан хувийг тухайн үзүүлэлтэд харгалзах итгэлцүүрээр үржүүлсэн нийлбэр оноогоор тооцно;

3.2.4.5.    Энэхүү журмын хавсралтын дагуу харьяа гаалийн газар, хорооны ирүүлсэн тайлан, мэдээний үнэн, бодит байдалд ХШҮ хийхдээ гаалийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй програм, мэдээллийн сан, ГЕГ-ын зохион байгууллалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үнэлгээ, тайлбарыг харгалзан үзэж болно;

3.2.4.6.    Харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийн хагас, бүтэн жилийн хэрэглэгчийн үнэлгээг гаалийн газар, хороодоор үйлчлүүлэгчдийн төлөөлөл болох хувийг хамруулан авсан хэрэглэгчийн үнэлгээний судалгааны үйлчилгээний чанарт өгсөн үнэлгээгээр шууд авна.

3.2.5.  Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаадын зээл, тусламж, техник
туслалцааны эсхүл гаалийн байгуулпагын хэмжээнд дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр
санхүүжигдэн хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд дараах арга зүйгээр хяналт-
шинжилгээ хийж, үнэлнэ. Үүнд:

3.2.5.1.  Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаадын зээл, тусламж,
техник туслалцааны эсхүл гаалийн байгууллагын хэмжээнд дотоодын хөрөнгийн эх
үүсвэрээр санхүүжигдэн хэрэгжиж буй төслийн хэрэгжилтийн үр дүнд хяналт-шинжилгээ
хийхдээ Сангийн сайдын тушаалаар баталсан холбогдох эрх зүйн баримт бичгийг
баримтална.

3.2.5.2.     Гаалийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн
хэрэгжилтэд ХШҮ хийхдээ хөтөлбөрт туссан арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн чанар
үр дүнг харгалзан үзэх ба тоогоор илэрхийлж, үнэлэх боломжгүй арга хэмжээний
хэрэгжилтийн хувийг тодорхойлохдоо Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор
баталсан "Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам"-д
заасан зарчмыг баримтална.

3.2.6.  ХШҮ-ний дүн мэдээ, тайлангийн тоон үзүүлэлтийн нэгжийн орныг мянганы
нарийвчлалаар тооцно.

3.2.7.   ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон
харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээг дараах байдлаар
тодорхойлно:

  • 90-100 оноо авсан бол «А» буюу «Маш сайн»
  • 80-89 оноо авсан бол «В» буюу «Сайн»
  • 70-79 оноо авсан бол «С» буюу «Хангалттай»
  • 60-69 оноо авсан бол «В* буюу «Дутагдалтай»

•    0-59 оноо авсан бол «Р» буюу «Хангалтгүй»


3.2.8. ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар, хорооноос тухайн нэгжийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, цаг хугацаа, өртөг зардал хэмнэх шинэ санаа гарган хэрэгжүүлсэн, цаашид бусад нэгжүүдэд хэрэгжүүлж болох сайн туршлага, санаачлага гаргасан байдлыг харгалзан тухайн нэгжийн нийт үнэлгээг 5 хүртэл нэгжээр нэмэгдүүлж болно,

3.3. ГЕГ-ын даргын удирдамжаар харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын үр дүнгээр холбогдох хууль, журам, зааврыг хэрэгжүүлээгүй, бодит хор хохирол, эрсдэл учруулсан нь тогтоогдвол зөрчил илэрсэн чиглэлээр ХШҮ-ний дүнг 50 хуртэл хувиар бууруулж тооцно.

Дөрөв.   Гаалийн   байгууллагын   үйл   ажиллагаанд   хяналт-шинжилгээ,   үнэлгээ   хийхэд шаардагдах мэдээ тайланг ирүүлэх, холбогдох байгууллагад тайлагнах хугацаа

4.1. ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж агентлагийн үйл ажиллагаанд ХШҮ хийхэд шаардагдах, журмын 2.1.1-2.1.8-д тусгагдсан арга хэмжээний биелэлтийн талаарх мэдээ, тайланг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын 1-р хавсралтад заасан хугацааг харгалзан арга хэмжээ тус бүрээр гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ. Үүнд:

4.1.1.   УИХ, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Сангийн сайдын шийдвэр зэрэг холбогдох эрх зүйн актын биелэлтийг нэгтгэн гаргаж, эхний хагас жилийн мэдээ, тайланг 6 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайланг 12 дугаар сарын 20-ны дотор;

4.1.2.   "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030 он" -д гаалийн байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний биелэлтийг 12 дугаар сарын 20-ны дотор;

4.1.3.    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гаалийн байгууллагын
чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн эхний хагас жилийн мэдээ, тайланг 6
дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайланг 12 дугаар сарын 20-ны дотор;

4.1.4.   Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд гаалийн байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн эхний хагас жилийн мэдээ, тайланг 6 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайланг 12 дугаар сарын 20-ны дотор;

4.1.5.   Улсын төсөв, гадаадын зээл тусламж, дотоодын хөрөнгийн эх үүсвэрээр агентлагийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор;

4.1.6.   Төсвийн ерөнхийлөн захирагчаас агентлагийн Төсвийн шууд захирагчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу гаргаж, эхний хагас жилийн тайланг 06 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор;

4.1.7.    Үндэсний аудитын газар, Сангийн яам, хяналт, шалгалтын бусад
байгууллагаас өгсөн дүгнэлт, зөвлемж, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө, байгууллагын
үйл ажиллагааны ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн биелэлтийн эхний хагас жилийн
мэдээ, тайланг 06 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайланг дараа оны 01
дүгээр сарын 20-ны дотор;

4.1.8 Гаалийн газар, хороодоор үйлчлүүлэгчдийн төлөөлөл болох хувийг хамруулан авсан хэрэглэгчийн үнэлгээний судалгааг нэгтгэн хагас жилийн мэдээ, тайланг 06 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор;


4.1.9. Агентлагийн тухайн оны төсвийн гүйцэтгэлийн болон бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны эхний хагас жилийн мэдээ, тайланг 06 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайлангдараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор;

4.2.  ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага нь Таалийн
байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын
хавсралтаар баталсан үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийн хэрэгжилттэй холбоотой
мэдээ, тайланг нэгтгэн гаргаж, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал
хариуцсан нэгжид дор дурдсан хугацаанд өгсөн байна. Үүнд:

4.2.1.   Үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлтийн мэдээ, тайланг товч тодорхой, үнэлж, дүгнэж болохуйц, гүйцэтгэсэн хугацаа, тоо баримттай, хүрсэн үр дүнг нэгтгэн гаргаж, эхний хагас жилийн мэдээ, тайланг 06 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсийн мэдээ, тайланг 12 дугаар сарын 15-ны дотор;

4.2.2.   ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж ГЕГ-ын даргын тушаал, албан даалгавар, Захиргааны зөвлөл, Мэргэжлийн зөвлөл, Удирдлагын шуурхай хуралдаанаас зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагад өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг бүртгэж, дэлгэрэнгүй судалгааг улирал бүр нэгтгэн, дараа улирлын эхний сарын 5-ны дотор;

4.2.3.   ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь албан хаагчдын ажлын цаг ашиглалтын бүртгэлийг зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага бүрээр улирал бүр нэгтгэн, дараа улирлын эхний сарын 5-ны дотор;

4.2.4.   ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь системийн хэмжээнд хэрэгжүүлэхээр ГЕГ-ын дарга, дэд даргын баталсан аян, арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг батлагдсанаас хойш 3 хоногийн дотор;

4.2.5.     ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь Гаалийн
байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар
сарын 01-ний дотор;

4.2.6.  ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь зохион байгуулалтын
бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын улирал, хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны
төлөвлөгөөний биелэлтийг "Хөдөлмөрийн дотоод журам"-д заасан хугацаанд хүлээн
авснаас хойш ажлын 10 хоногт багтаан нэгтгэн дүгнэж, нэгтгэлийг хяналт шинжилгээ,
үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжмд ирүүлнэ.

4.3.  ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороо нь энэхүү журмын хавсралтаар баталсан
үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийн биелэлттэй холбоотой
эхний хагас жилийн мэдээ, тайланг 06 дугаар сарын 30-ны дотор, жилийн эцсийн
биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор ГЕГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ,
дотоод аудитын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.

4.4.   ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороо нь цаг үеийн шинж чанартай хийгдэх ХШҮ-ний мэдээ, тайланг шаардсан хугацаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.

4.5.   Мэдээ тайлан ирүүлэх хугацаа нь долоо хоног бүрийн болон нийтээр амрах амралтын өдөр таарвал түүний өмнөх ажлын өдрөөр тооцно.

Тав. Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, дүнг тайлагнах, шийдвэрлүүлэх

5.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж нь Төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ, агентлагийн хагас, бүтэн жилийн үйл ажиллагаанд ХШҮ хийж, нэгдсэн тайланг удирдлагад


танилцуулан, эхний хагас жилийн тайланг 6 дугаар сарын 29-ний, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 28-ны дотор төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

5.2.    ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь агентлагийн ХШҮ хийгдсэн мэдээ, тайланг Сангийн сайдын 2015 оны 57 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Холбогдох эрх зүйн акт болон бодлогын баримт бичгийн хэрэгжилт, агентлагийн үйл ажиллагааны тайланг тайлагнах хугацаа"-нд багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

5.3.    Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар агентлагийн хагас, бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлүүлэхэд төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж хамтран ажиллана. Шаардлагатай тохиолдолд ажил хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайлбарыг нэмж гаргуулна.

5.4.  ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын энэ журмын
2.1.11-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд ажлын 10 хоногт
багтаан хяналт-шинжилгээ хийж, дүнг нэгтгэн, удирдлагад танилцуулж, зохион
байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын дарга нарт тайланг цахимаар
хүргүүлнэ.

5.5.    ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн хагас болон бүтэн жилийн тайланд ажлын 10 хоногт багтаан ХШҮ хийж, үр дүнг нэгтгэн, удирдлагад танилцуулж, үр дүнг зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын дарга нарт цахимаар хүргүүлнэ.

5.6.    ГЕГ-ын харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшний шалгуур үзүүлэлтийн тайланд ажлын 15 хоногт багтаан ХШҮ хийж, удирдлагад танилцуулж, үр дүнг харьяа гаалийн, газар хороодын дарга нарт цахимаар хүргүүлнэ.

5.7.    Цаг үеийн шинж чанартай ХШҮ-г удирдамжид дурдсан хугацаанд гүйцэтгэж, тайланг удирдлагад танилцуулан, шийдвэрийг ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороонд цахимаар хүргүүлнэ.

5.8.  ХШҮ-ний явцад харьяа гаалийн газар, хороодоос үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд
тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ГЕГ-ын удирдлага, зохион байгуулалтын
бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудад хандсан санал, хүсэлтийг хүлээн авч, ГЕГ-ын
удирдлага, холбогдох нэгжид уламжлан, шийдвэрлэлтийн байдлыг үйл ажиллагааны үр
дүнг үнэлэхэд харгалзан үзнэ.

5.9.   ХШҮ-ний тайланг удирдлагын шийдвэрээр Захиргааны зөвлөл, Мэргэжлийн
зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

Зургаа, Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг хэрэгжүүлэх

6.1. ХШҮ-ний дүнгээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

6.1.1.   ГЕГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь агентлагийн хагас бүтэн жилийн үйл ажиллагааны үр дүнд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хийсэн ХШҮ-ний тайлан, өгөгдсөн зөвлөмжийн дагуу "Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө" боловсруулж, ГЕГ-ын даргаар батлуулан, хэрэгжилтэд хяналттавих;

6.1.2.   ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодод нэвтрүүлсэн шинэ санаа, санаачлага, туршлагыг түгээн дэлгэрүүлэх;


6.1.3.    ГЕГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж нь зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар, хороодын үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний үр дүнгээр зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.4.    ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар, хороодын хагас, бүтэн жилийн үйл ажиллагаанд хийгдсэн ХШҮ-ний дүнг шагнаж урамшуулах, хариуцлага тооцоход харгалзан үзэх;

6.2. ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны үр дүнг жилийн эцсийн байдлаар жагсааж, ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагаас гурав, харьяа гаалийн газар хорооны А болон Б тус бүрээс хоёр, В бүсээс нэг байгууллагыг тус тус шалгаруулан мөнгөн урамшууллыг Төсвийн шууд захирагчийн саналыг үндэслэн олгоно:


нэгдүгээр байр - нэг-хоёрдугаар байр - нэг гуравдугаар байр -   нэг

Гаалийн   ерөнхий байгууллага:


газрын   зохион   байгуулалтын   бүтцийн   нэгж,   дэргэдэх

60 сая төгрөг хүртэл

40 сая төгрөг хүртэл 20 сая төгрөг хүртэл


Гаалийн газар, хороо:

А бүсээс -                 нэгдүгээр байр     - нэг - 40 сая төгрөг хүртэл

хоёрдугаар байр   - нэг - 30 сая төгрөг хүртэл


Б бүсээс'


нэгдүгээр байр     - нэг - 40 сая төгрег хүртэл хоёрдугаар байр   - нэг- 30 сая төгрөг хүртэл


 


В бүсээс


нэгдүгээр байр     - нэг - 20 сая төгрөг хүртэл


 


6.3. Шагнал, урамшуулалд зарцуулах хөрөнгийн газрын жил бүрийн төсөвт тусгуулан батлуулна.

Долоо. Бусад


эх үүсвэрийг Гаалийн ерөнхий


7.1.   Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжийн
гаалийн улсын байцаагч нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ төрийн жинхэнэ албан
хаагчийн нийтлэг үүрэг, гаалийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг мөрдлөг болгох бөгөөд
аливаа асуудалд бодитой, шударга хандаж, холбогдох хууль тогтоомж, ГЕГ-ын даргын
тушаалаар баталсан дүрэм, журам, шалгуур үзүүлэлт, аргачлалыг мөрдөж ажиллана.

7.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгжийн хяналт-
шинжилгээ, үнэлгээний ажил эрхэлсэн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, аливаа
хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх, холбогдох мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах зэргээр
ХШҮ-ний ажилд саад учруулахыг хориглоно.

7.3.    Энэхүү журмыг зөрчсөн гаалийн улсын байцаагчид Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.4.    Зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны тайланг худал, зөрүүтэй, нотлох баримтгүй тайлагнасан нь тогтоогдвол тухайн нэгжийн удирдлагад хариуцлага тооцно.

7.5. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө.

видеоклипы онлайн
купить детскую обувь