95 ЖИЛ

ГЕГ-н даргын 2012 оны А/160 тоот тушаал

 

ҮНДЭСНИЙ КОДОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-207-д/

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

                          2012 оны 9 дүгээр                                                                       

                          сарын 13-ны өдөр                                                            Дугаар А/160                                                    Улаанбаатар хот                  

                         

 

                                       ҮНДЭСНИЙ КОДОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-207-д/

 

“Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай“ Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 268.1.8 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.   Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны  барааны ангиллын жагсаалт” дахь үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2.  Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн хяналт, бүрдүүлэлтэд хэрэглэхийг гаалийн газар, хороодын дарга нарт болон гаалийн харилцаанд оролцогчдод үүрэг болгосугай.

3.  Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Д.Оюунчимэг/, /Б. Цэрэнбалтав/ нарт үүрэг болгосугай.

 

 

 

        ДАРГА                                                                Д.ЦЭВЭЭНЖАВ

 

 

Улсын бүртгэлд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3343 дугаарт бүртгэв.

 

 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top