ГЕГ-ын даргын 2016 оны А/93 тоот тушаал

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ


2016 оны 12 сарын 25 өдөр                                               Дугаар А/93                                                   Упаанбаатар хот

Журам батлах тухай


Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.   "Гаалийн   байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ыг хавсралт   ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг ГЕГ-ын дотоод зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

3.    Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ГЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газар / О.Цэенрэгзэн /-т даалгасугай.

4.  Энэхүү журам хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй "Гааль-татварын албаны хөдөлмөрийн дотоод журам"-ын гаалийн байгууллагатай холбоотой хэсгийн үйлчлэл дуусгавар болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                      Б.АСРАЛТ
 
 

 

Гаалийн ерөнхий газрын даргын 2016оны А/93 

дугаар тушаалын хавсралт

 

 

 

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.    Гаалийн асуудал эрхэлсэн терийн захиргааны байгууллага /цаашид "Таалийн ерөнхий газар" гэх/, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар, хорооны хөдөлмөр, зохион байгуулалт, захиргаа. ажилтны эрх. үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг томилох. чөлөөлөх, халах, шагнах, тэтгэмж. тусламж олгох. мэргэшлийг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа төлөвлөх. тайлагнах, үнэлэх. мэдээлэх, байгууллага, иргэдтэй харилцах. хөдөлморийн дэг журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

1.2.    Хөдөлмөрийн дотоод журам /цаашид "журам" гэх/-ыг Гаалийн еронхий газар. дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар. хороо /цаашид "гаалийн байгууллага" гэх/-ны , нийт ажилтан, албан хаагчид нэг мөр дагаж мөрдөнө. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Гаалийн ероихий газрын дэргэдэх байгууллага. харьяа гаалийн газар, хороод энэхүү дотоод журамтай нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг батлан мордүүлж болно.

 

1.3.   Гаалийн байгууллагад ажиллагсдын хөдөлмөр эрхлэхтэй холбоотой Төрийн
албаны тухай хууль. Хөдөлмөрийн тухай хууль. Гаалийн тухай хууль болон бусад хуулиар
зохицуулаагүй харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.4.  Журмын хэрэгжилтийг хангах ажлыг Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны
асуудал хариуцсан бүтцийн нэгж. харьяа гаалийн газар, хорооны дарга зохион байгуулна.
Гүйцтггэлд Гаалийн еронхий газрын болон харьяа нэгжийн төрийн захиргааны асуудал
хариуцсан нэгж хяналт тавьж. хэрэгжилтийг Гаалийн ерөнхий газрын удирдлагад
танилцуулна.

 

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

 

2.1.Гаалийн ерөнхий газрын удирдлага нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны

 

... дугаар тогтоолоор батлагдсан "Гаалийн ерөнхий газрын дүрэм"-ийн 4.1 дэх хэсэгт заасан

 

эр.х бүхий албан тушаалтнаас бүрдэх бөгөөд Гаалийн тухай   хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

 

2.2.Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан
хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын дагуу гаалийн байгууллагын
удирдах албан тушаалтны эзгүйд түүний албан үүргийг дараах байдлаар түр орлон
гүйцэтгэнэ:

 

2.2.1.  Гаалийн ерөнхий газрын даргын эзгүйд албан үүргийг дэд дарга түр орлон гүйцэтгэнэ. Дэд дарга орлох боломжгүй бол албан үүргийг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түр орлон гүйцэтгэж болно.

 

2.2.2.  Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж болон дэргэдэх байгууллагын даргын эзгүйд гаалийн улсын ахлах байцаагч түр орлон гүйцэтгэнэ.

 

2.2.3.   Энэ журмын 2.2.1, 2.2.2 дахь зүйлд заасан албан тушаалтан тухайн нэгжийн даргын албан үүргийг ажлын 15 өдрөөс дээш хугацаагаар түр орлон гүйцэтгэх бол Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргана.

 

2.2.4.   Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газрын даргын эзгүйд орлогч дарга, орлогч даргын эзгүйд албаны дарга, албаны даргын эзгүйд гаалийн улсын ахлах байцаагч, салбарын эрхлэгч, хорооны даргын эзгүйд гаалийн улсын ахлах байцаагч тус тус ажил үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

 

2.2.5 Энэ журмын 2.2.4 дэх зүйлд заасан албан тушаалтан тухайн албан үүргийг ажлын 15 өдрөөс дээш хугацаагаар түр орлон гүйцэтгэх бол гаалийн газар, хорооны дарга тушаал гаргана.

 

2.3.     Албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа хууль тогтоомжоор
хязгаарласнаас бусад эрх, үүргийг хэрэгжүүлж, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр
дагаврыг хариуцана.

 

2.4.Гаалийн ерөнхий газрын зо.хион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь тухайн
нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг Гаалийн ерөнхий газрын
даргын өмнө хариуцаж ажиллах бөгөөд хууль тогтоомжид зааснаас гадна дараах нийтлэг
чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

2.4.1.  олон улсын гэрээ, хууль тогтоомж, Гаалийн ерөнхий газрын даргын баталсан дүрэм, журам. зааврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

2.4.2.  зохион байгуулалтын бүтцийн нэгжийн ажилтнуудын ажил үүргийг ажлын ачааллыг харгалзан жигд хуваарилах, үйл ажиллагааны уялдаа холбоог ханга.х;

 

2.4.3.   гаалийн байгууллага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл
ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төлөвлөгөөний
биелэлт, ажлын тайлан. үйл ажиллагааны үр дүнг тогтоосон хугацаа, журмын дагуу
танилцуулах, үнэлж дүгнэх, дээд шатны албан тушаалтанд тайлагнах;

 

2.4.4.удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах. хяналт тавих. тайлагнах;

 

2.4.5.гаалийн байгууллагын мэдээллийн систем, програм хангамжуудыг үйл ажиллагаандаа бүрэн ашиглах, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллах;

 

2.4.6.гаалийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваариар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, ё'с зүй, үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт, сахилга хариуцлагын байдалд хяналттавих;

 

2.5.Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга хууль
тогтоомж. энэ журмын 2.4-д зааснаас гадна дор дурьдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

2.5.1.төсвийн төвлөрүүлэн захирагчтай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж, ажлаа тайлагнах, дүгнүүлэх, Гаалийн ерөнхий газрын даргын эрх олгосноор бүтцийн нэгжийн ажилтнуудтай үр дүнгиЙН гэрээ байгуулах, дүгнэх;

 

2.5.2.удирдлагын шийдвэр гаргахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;

 

2.5.3.дэргэдэх байгууллага, гаалийн газар, хороодыг мэргэжлийн зөвлөгөө, удирдамжаар хангах. үйл ажиллагааны харнуцсан чиглэлээр хяналттавих;

 

2.5.4.хариуцсан чиглэлээр зохион байгуулалтын бүтцийн нэгж, гаалийн газар. хороодын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллах;

 

2.5.5.Гаалийн ерөнхий газрын даргын эрх олгосноор олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага. аж ахуйн нэгжтэй Гаалийн ерөнхий газрыг төлөөлөн харилцах;

 

 

2.6.Аливаа асуудлыг шат дараалан хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг баримтална. Энэ зарчмыг баримтлаагүй, эсхүл тухайн шатанд шийдвэрлэсэн асуудлыг зөвшөөрөөгүй бол дараагийн шатанд шийдвэрлэхдээ холбогдох албан тушаалтныг байлцуулна.

 

2.7.Гаалийн ерөнхий газрын ажлын зохион байгуулалт, гаалнйн газар, хороодын үйл ажиллагааг удирдан зохицуулах, хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх болон тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор "Шуурхай хуралдаан"-ыг долоо хоног бүрийн Даваа гаригг, цахим шуурхай хуралдааныг сар бүрийн 1, 3 дахь долоо хоногийн Даваа гаригт зохион байгуулна. Шуурхай хуралдааны бэлтгэл ажлыг төрийн захиргааны болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжүүд зохион байгуулна. Шуурхай хуралдаан болон цахим хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж хяналт тавьж ажиллана.

 

2.8.Гаалийн еронхий газрын ажилтнуудын "Мэдээллийн цаг"-ийг сар бүрийн 2. 4 дэх долоо хоногийн Баасан гаригт зохион байгуулж дээд шатны байгууллага болон байгууллагын удирдлагын шийдвэр. зохион байгуулалтын асуудал болон тодорхой сэдвээр мэдээлэл хийнэ. Торийн захиргааны асуудал хариуцсан бүтцийн нэгж "'Мэдээллийн цаг"-ийг хариуцан зохион байгуулж. ажилтнуудын оролцоонд бүртгэлээр хяналт тавина.

 

Гурав. Гаалийн байгууллагын ажилтныгтомилох. албан тушаал дэвшүүлэх. өөрчлөх. чөлөөлөх

 

3.1.Гаалийн улсын байцаагчийн албан тушаалд тухайн албан тушаалыг эрхлэх боловсрол мэргэжил. ур чадвар. мэргэшлийн бэлтгэл хангасан, Төрийн албаны зөвлолийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зовлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/-өөс зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн. нийтийн болон хувийн ашиг сонирхлын зорчилгүй болох нь тогтоогдсон иргэнийг авч ажиллуулна.

 

3.2.Иргэнийг гаалийн албанд авахдаа холбогдох хууль тогтоомж. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан "Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам"-ыг баримтална.

 

3.3.Гаалийн албанд ажиллах болзол. шалгуурыг хангасан, сонгон шалгаруулалтад тшцсэн иргэнийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх сургалтын асуудал хариуцсан нэгжид гаалийн улсын байцаагчийн чиглүүлэх сургалтад суралцуулж, зохих шалгалтад тэнцсэний дараа Гаалийн тухай хуулийн 273.4-д заасны дагуу Гаалийн улсын байцаагчийн тангараг өргүүлэх үйл ажиллагааг Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.

 

3.4.Энэ журмын 3.3-д заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга тухайн албан тушаалд томилно.

 

3.5.Иргэнийг үйлчилгээний албан тушаалд авч ажиллуулахдаа төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж. харьяа гаалийн газар, хороодод байгууллагын дарга тухайн ажилтантай хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдох тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, оөрчлөлт оруулна.

 

3.6.Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:

 

3.6.1     ажлын байрны буюу албан тушаалын нэр;

 

3.6.2     ажлын байрны тодорхойлолтод заасан ажил. үүрэг:

 

3.6.3     үндсэн цалин, цалингийн нэмэгдэл. урамшууллын хэмжээ;

 

3.6.4     хөдөлмөрийн нөхцөл;

 

3.6.5     ажлын цаг;

 

3.6.6     гэрээний хугацаа.

 

3.7.Гаалийн байгууллагад ажилд орох иргэн дор дурьдсан бичиг баримтыг бүрдуүлэх
бөгөөд байгууллагын захиргаа тэдгээрийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулж
болно:

 

3.7.1.төрийн албап хаагчийн биеийн байцаалт/маягт№1/;

 

3.7.2.иргэний үнэмлэх /хуулбарын хамт/;

 

3.7.3.хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын-дэвтэр, бусад холбогдох бичиг баримт/нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/;

 

3.7.4.боловсрол, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, диплом /нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/;

 

3.7.5.ажилд орохыг хүссэн өргөдөл, гурван үеийн товч намтар, цээж зураг   /4х6-ын хэмжээтэй, 3 хувь/;

 

3.7.6.     шаардлагатай бол урьд ажиллаж байсан байгууллагын
тодорхойлолт;

 

3.7.7.эрүүл мэндийн үзлэгийн тодорхойлолт, дүгнэлт;

 

3.7.8.  шаардлагатай бол мэргэшлийн шалгалтад тэнцсэн болон бусад
тодорхойлолт;

 

3.8.Гаалийн байгууллага иргэнийг ажилд авахдаа дараах үүрэг хүлээнэ:

 

3.8.1.хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, шагнал, урамшууллын журмыг танилцуулж, эрх, үүргийг тайлбарлаж өгөх;

 

3.8.2.хөдөлмөрийн дотоод журам, шаардлагатай бусад дүрэм, журам, зааврыг танилцуулах;

 

3.8.3.  аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийн
болон галын аюулаас урьдчилан сэргийлэх журам, хөдөлмөр хамгааллын
талаар зааварчилгаа өгөх;

 

3.8.4.    бичиг баримт боловсруулах, албан хэрэг хөтлөх заавар,
байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар хөтөлбөрт сургалт
зохион байгуулах. дадлагажуулах;

 

3.8.5.ажилтныг томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор нийгмийн
болон эруул мэндийн даатгалын дэвтэр нээх, бичилт хийх, хувийн хэрэг
бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.

 

3.9.Гаалийн байгууллагын ажилтан бүр ажлын үнэмлэхтэй байна. Ажлын үнэмлэх
олгох ажлыг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж / дотоод ажил хариуцсан ажилтан/
зохион байгуулна.

 

3.10.   Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу гаалийн
байгууллагад шинээр ажилд орсон иргэнийг 1 жил хүртэл туршилтын хугацаагаар гэрээ
байгуулан ажиллуулж болно.

 

3.11.   Туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтны эрхлэн гүйцэтгэх ажлын талаар
ажилд томилсон тушаалд тодорхой тусгаж, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан
ажиллах бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж цаашид гаалийн албанд үр
бүтээлтэй ажиллаж чадахаа харуулж, хамт олны дийлэнх олны саналыг_авсан ажилтныг
зохих албан тушаалд томилох, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд
тухайн албан тушаалаас чөлөөлж болно.

 

3.12.   Гаалийн байгууллагад ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 23.3,
23.4, 23.5 дэх хэсэгт заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд
бүртгэлтэй байгаагаар тооцно.

 

3.13.Дэлхийн гаалийн байгууллага болон Гаалийн ерөнхий газартай гэрээ байгуулсны
дагуу гадаад улсад сургалтад хамрагдсан ажилтныг ажлын байраар хангана.

 

 

3.14.  Нягтлан бодох бүртгэл, эрэлч нохой, цахим сүлжээ, мэдээллийн технологи,
рентген тоног төхөөрөмж хариуцсан гаалийн улсын байцаагч, шинжээч-гаалийн улсын
байцаагчийг ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлэх бол
Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

 

3.15.Гаалийн улсын байцаагчийн эрх олгох шаардлагагүй ажлын байрны жагсаалтыг
Гаалийн ерөнхий газрын дарга батална.

 

3.16.   Ажилтныг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ.

 

3.17.   Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ажилтныг гаалийн албанаас чөлөөлөх бөгөөд Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж тухайн ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэл өгсөн байна. Мэдэгдэл хүлээн авсан ажилтан тэтгэвэр тогтоолгох. хэрэв өөрөө хүсвэл үргэлжлүүлэн ажиллах тухай Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид бичгээр мэдэгдэнэ.

 

3.18.   Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж / сэлгэн ажиллаж / байгаа ажилтан, албан хаагч хийсэн ажлын тайланг холбогдох нэгжийн даргад, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн нэгжийн даргыг байлцуулан ажил хүлээн авах албан тушаалтан /хэрэв ажил хүлээн авах албан тушаалтан томилогдоогүй бол тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн дарга/-д. тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтан /нярав/-д, хувийн болон энгэрийн тэмдгийг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж, / дотоод ажил хариуцсан ажилтан/-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээх бөгөөд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд тухайн ажилтнаар нөхөн төлүүлнэ.

 

3.19.   Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж, сэлгэн ажиллаж байгаа ажилтан ажлын 3
хоногийн дотор холбогдох тооцоог "тойрох хуудас"-аар хийж дууссаны дараа хүний
нөөцийн болон санхүүгийн асуудал хариуцсан нэгж /гаалийн улсын байцаагч/ холбогдох
бичиг баримт, ажил байдлын тодорхойлолт, тушаал шийдвэр, нийгмийн даатгал, эрүүл
мэндийн даатгалын дэвтрийг ажилтанд хүлээлгэн өгнө.

 

3.20.  Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж буй ажилтны хэрэглэж байсан хандалтын тусгай төхөөрөмжүүд, ажлын үнэмлэх, мэдээллийн системд хандах түлхүүр үг, нэвтрэх нэр зэргийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж / дотоод ажил хариуцсан ажилтан/ хүчингүй болгох ажлыг зохион байгуулна.

 

3.21.  Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан ажилтан албаны баримт бичиг, байгууллагын бүртгэлтэй эд хөрөнгийг байгууллагаас авч гарахыг хориглоно.

 

3.22.     Гаалийн улсын байцаагчийн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага,
мэргэшлийн ур чадвар, ажлын үр дүнгийн үзүүлэлтийг үнэлсний үндсэн дээр албан тушаалд
дэвшүүлнэ.

 

3.23.    Албан тушаалын чиг үүрэг /ажлын байрны тодорхойлолтод заасан/ болон үр дүнгийн гэрээгээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн ажилтныг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно.

 

3.24.    Ажлын зайлшгүй шаардлага, мэргэшлийн онцлог, төрийн албанд ажилласан байдал, дадлага. туршлагыг харгалзан гаалийн байгууллагын удирдах албан тушаалд төрийн бусад байгууллагаас ажилтныг сонгон шалгаруулах журмаар авч ажиллуулж болно.

 

Дөрөв. Гаалийн байгууллага, ажилтны эрх, үүрэг

 

4.1.Гаалийн байгууллага хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ:

 

4.1.1.  ажилтны тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон
ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх;

 

4.1.2.ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавьж, цалин хөлсийг сард 2 удаа тогтоосон хугацаанд олгох ажлыг зохион байгуулах;

 

4.1.3.байгууллагын дотоод мэдээллийн систем, техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангах, нууцлалыг хамгаалах;

 

4.1.4.ажилтны мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургахад дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодод сургах, семинар, курст хамруулах ажлыг тодорхой судалгааны үндсэн дээр зохион байгуулах, улсын төсөв, төслийн хөрөнгөөр сургалтад хамрагдах ажилтантай гэрээ байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих:

 

4.1.5.    ажилтны хөдөлмөрийн бүтээмж. ажил, үйлчилгээний чанарыг
дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж,
сайжруулах арга хэмжээ авч байх;

 

4.1.6.  ажлын болон дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл, ажлын багаж, хяналт шалгалтын техник, бичиг хэргийн шаардлагатай хэрэгслээр хангах;

 

4.1.7.  хөдөлмөрийн сахилга. дэг журам, ажлын цагийг бүтээлчээр ашиглахыг мөрдүүлж, хяналт тавих;

 

4.1.8.  ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

 

4.1.9.  ажилтнуудын ажлыг жил, улирал. сараар дүгнэх, шагнал урамшуулал олгох арга хэмжээг Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

 

4.1.10.  ажилтны хувийн хэргийг Төрийн албаны зөвлөлөөс баталсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх заавар"-ын дагуу бүрдүүлж, хөтлөх;

 

4.1.11.  ажилтнуудыг жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах арга хэмжээ авч, зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

 

4.1.12.  байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ажлын байрны аюулгүй байдлын шаардлагыг хангах арга хэмжээг авах;

 

4.1.13.  Гаалийн байгууллагын стратеги болон жил, улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, гаалийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын дарга нарын үр дүнгийн гэрээг байгуулах, тайлагнах, хэрэгжилтэд хяналт тавих;

 

4.2.Ажилтан Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай
хуульд зааснаас гадна дараах нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

 

4.2.1.  Энэ журмын 4.2-т заагдсан хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн баталсан эрхийн актыг судалж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх;

 

4.2.2.  өргөсөн тангарагтаа үнэнч байж. гаалийн улсын байцаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийг чанд сахих;

 

4.2.3.  ажлын байрны тодорхойлолт. ажил үүргийн хуваарьт заасан чиг үүргийг биелүүлж ажиллах;

 

4.2.4.   эрхэлсэн ажилдаа идэвхи санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлынцагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах;

 

4.2.5.   удирдлагаас өгсөн үүрэг. даалгаврыг шуурхай гүйцэтгэж биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллах;

 

4.2.6.   төр, байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгалж, албан хэрэг хөтлөлт, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, хадгаламжийн нэгж үүсгэн архивт хугацаанд нь хүлээлгэн өгсөн байх;

 

4.2.7.   ажлаа жил, улирал. сараар төлөвлөж, хэрэгжилтийг тогтоосон журмын дагуу тайлагнах. харьяалах нэгжийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг хангаж ажиллах;

 

4.2.8.  ажилтан өөрийн хувийн хэрэг болон ажлын үр дүн, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн үнэлгээтэй танилцаж, шаардлагатай гэж узвэл нэмэлт тайлбар, шинэ мэдээлэл баяжилт хийлгэж болно.

 

4.2.9.  хөдөлмөрийн эрүүл ахуй, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаарх хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

 

4.2.10.өөрийн эзэмшин ашиглаж байгаа болон байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг зүй зохистой ашиглаж хамгаалах;

 

4.2.11.гаалийн улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандартыг дагаж мөрдөх;

 

4.2.12.сонор сэрэмжтэй байж. нууц хадгалалтад анхааран, ажил тарахад ажлын компьютер, тасалгааны гэрлийг унтраан цонхыг хааж, ширээ шүүгээ, хаалгаа түгжин лацдаж байх;

 

4.2.13.нийтийн албанд нийтийк болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

 

4.2.14.албан хаагч нь ээлжийн амралт эдлэх, өвчтэй, чөлөөтэй тохиолдолд эзэмшиж буй компьютерт нэвтрэх нууц үгийг харьяалах нэгжийн дарга /гаалийн улсын ахлах байцаагч/-д бичгээр мэдэгдэх бөгөөд программ, хангамж, ажлын "П1е"-ийг хадгалах, бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгөх;

 

4.2.15.ажлын байранд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй болон бусад албан хаагчтай харилцахдаа зан харилцааны болон ёс зүйн хэм хэмжээг чанд баримталж, хамт олонч. байгууллагын дотоод таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах:

 

4.2.16.төрийн албан хаагчийн албаны болон хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж болон харьяа гаалийн газар. хорооны хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд мэдээллээ гаргаж өгөх;

 

4.2.17.  Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Улаанбаатар хот дотор
сэлгэн ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч ажлаас чөлөөлж, томилсон тушаал
гарсан өдрөөс хойш ажлын гурван өдөрт, хөдөө орон нутагт сэлгэн ажиллаж байгаа
гаалийн улсын байцаагч ажлын таван өдөрт багтаан томилогдсон ажлын байрандаа
очсон байна. Томилогдсон газарт өөрөөс үл хамаарах шалтгаанаар хугацаандаа очих
боломжгүй тохиолдолд Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны асуудал
хариуцсан нэгжид заавал мэдэгдэх;

 

4.3.  Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл. нийгмийн баталгаагаа сайжруулах. техник хэрэгслээр хангуулах, дотоод. гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах эрхтэй.

 

4.4.  Гаалийн улсын байцаагч дараах тохиолдолд мэргэшлийн шалгалт өгнө:

 

4.4.1.   "Гаалийн улсын байцаагчийн мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам"-д заасан хугацаанд;

 

4.4.2.   Гаалийн тухай хуулийн 284.1.4-д заасан сахилгын шийтгэл хүлээсэн гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээх;

 

4.4.3.   Төрийн албаны тухай хуулийн • 23.3.3-д заасан үндзслэлээр түр
чөлөөлөгдсөн;

 

4.4.4.гурван сараас дээш хугацаагаар чөлөөтэй байсан, биеийн эрүүл мэндийн
байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар ажиллаагүй бол /жирэмсний амралт,
хүүхэд асрах чөлөөтэй байсан. гаалийн байгууллагын захиалгаар сургалтад
хамрагдсан бол энэ заалт үл хамаарна/;

 

4.4.5.   гаалийн албанаас халагдсан, гаалийн улсын байцаагчийн эрхийг
түдгэлзүүлсэн "гаалийн улсын байцаагч" омнө нь эрхэлж байсан ажил, албан
тушаалдаа шүүхийн шийдвэрийн дагуу томилогдох;

 

4.5.Мэргэшлийн шалгалтыг Салбар зөвлөл зохион байгуулна.

 

4.6.    Гаалийн улсын байцаагч нь хоёр жил тутам мэргэшлийн тувшинг үнэлүүлэх бөгөөд мэргэшлийн шалгалтыг журмын дагуу зохион байгуулна. "Мэргэшлийн шалгалт авах журам"-ыг Гаалийн ерөнхий газрын дарга батална.

 

4.7.    Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж энэ журмын 4.6-д зааснаас бусад тохиолдолд шалгалт өгөх тухай мэдэгдлийг шалгалт эхлэхээс 10 хоногийн өмнө ажилтанд хүргүүлсэн байна. Энэ журмын 4.4.2-4.4.5-д заасан ажилтан мэдэгдэлд заасан хугацаанд өөрийн зардлаар ирж шалгалт өгнө.

 

4.8.    Гаалийн тухай хуулийн 284.1.4-д заасан сахилгын шийтгэл хүлээсэн ажилтны гаалийн улсын байцаагчийн эрхийг сэргээж, эрх бүхий албан тушаалтан ажилд томилохдоо сахилгын шийтгэл ногдуулах үед ажиллаж байсан албан тушаалд томилох үүрэг хүлээхгүй.

 

Тав. Гаалийн байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлэх

 

5.1.Гаалийн байгууллагын хэтийн төлөвлөгөө

 

5.1.1.  Гаалийн ерөнхий газар нь алсын хараа, эрхэм зорилго, стратеги зорилтоо
тодорхойлж. түүнийг хэрэгжүүлэх хэтийн /стратеги/ төлөвлөгөөтэй ажиллана.

 

5.1.2.   Хэтийн төлөвлөгөө нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенци, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф. гаалийн татварын тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. бусад хууль тогтоомж, дээд шатны байгууллагын хэтийн төлөвлөгөөтэй нийцсэн байна.

 

5.1.3.   Гаалийн ерөнхий газрын хэтийн төлөвлөгөөний төслийг боловсруулах, батлуулах, биелэлтийг дүгнэх ажлыг төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжийн даргын ахалсан "Ажлын хэсэг" хариуцан гүйцэтгэнэ. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө 4 жилээр байна. Хэтийн төлөвлөгөө жил. жилийн хуваарьтай байх бөгөөд жилийн төлөвлөгөө улирлаар хуваарилагдаж, зохион байгуулалтын бүтцийн нэгж бүрт оногдсон ажил нь тухайн нэгжийн ажилтан бүрийн үр дүнгийн гэрээ, ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна. Удирдах байгууллагаас өгсөн үүрэг даалгавар. шийдвэрээр төлөвлөгөө баяжиж байна.

 

5.1.4.   Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж, зохион байгуулалтын бусад нэгжүүд чиг үүргийн дагуу тус тус хяналт тавина.

 

5.1.5.    Гаалийн ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал
хариуцсан зохион байгуулалтын нэгж үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний
хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ. үнэлгээ хийж, дүнг жил бүрийн 12 дугаар
сарын 15-ны дотор Гаалийн еронхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд
танилцуулна.

 

5.2. Гаалийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, үнэлгээ

 

5.2.1.Төрийн захиргааны асуудал хариуцсан бүтцийн нэгж нь Гаалийн ерөнхий
газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг зохион байгуулалтын
бүтцийн нэгж, холбогдох албан тушаалтнаас нэттгэж авах, төлөвлөгөөний төслийг
эцэслэн боловсруулах, хэлэлцүүлэх, албажуулах ажлыг тухайн жилийн 12 дугаар
сарын 20-ны дотор зохион байгуулна.

 

5.2.2.    Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд
төлөвлөгөөнд тусгах ажил үйлчилгээний талаарх саналаа 12 дугаар сарын 10-ны дотор
ирүүлсэн байна. Төсөв хөрөнгөтэй холбоотой саналыг Гаалийн ерөнхий газрын
санхүүгийн асуудал хариуцсан бүтцийн нэгжид ирүүлж шийдвэрлүүлсэн байна.

 

5.2.3.   Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг
хэрэгжүүлэх, зохион байгуулах, биелэлтийг хангуулах ажлыг төрийн захиргааны
асуудал хариуцсан нэгж хариуцан хяналт тавьж ажиллана.

 

5.2.4.  Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх
байгууллага, гаалийн газар, хороо үйл ажиллагаагаа жил, улирлаар төлөвлөж,
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.

 

5 2 5 Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага жилийн төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны дотор, улирлын төлөвлөгөөг эхний сарын 05-ны дотор төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид хүргүүлэн хянуулж, батлуулсан байна.

 

5 2.6. Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороод жилиин төлөвлөгөөг 12 дугаар сарын 30-ны дотор, улирлын төлөвлөгөөг эхний сарын 07-ны дотор төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид хүргүүлэн, хянуулж, батлуулсан

 

5.2.7.Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх
байгууллага хагас, бүтэн жилийн төлөвлөгөөний биелэлтийг 6, 12 дугаар сарын 15-ны
дотор' улирлын төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн сарын 25-ны дотор гаргаж.
Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжид хүргүүлж

 

дүгнүүлнэ.                                                                                                                        „   ,

 

5.2.8.Гаалийн газар, хороод хагас, бүтэн жилийн төлөвлөгөөнии биелэлтииг о.
12 дугаар сарын 25-ны дотор улирлын ажлын төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн
сарын 30-ны дотор гаргаж. Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны асуудал
хариуцсан нэгжид хүргүүлж дүгнүүлнэ.

 

5 2 9. Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь Гаалиин еронхии газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон гаалийн газар, хороодын хагас, бүтэн жилийн ажлын үр дүнг дүгнэж, нэгдсэн дүнг танилцуулгын хамт Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

5.2.10.  Гаалийн ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж
•Таалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх
журам"-ын дагуу Гаалийн байгууллага, Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын
бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ. үнэлгээ хийнэ.

 

5.2.11.   Жилийн ажлын тайланг Гаалийн ерөнхий газрын бүтциин нэгж,
дэргэдэх байгууллага 12 дугаар сарын 15-ны дотор. гаалийн газар, хороод 12 дугаар
сарын 25-ны дотор Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны асуудал хариуцсан
нэгжид ирүүлнэ.

 

5.3. Ажилтны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан. үнэлгээ

 

5 3 1 Гаалийн улсын байцаагч ажлаа жил. улирал. сараар төлөвлөн батлуулж хэрэгжилтийн явцад тухайн байгууллага, нэгжийн дарга хяналт тавьж, үр дүнг

 

5 3.2. Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын ажилтан жилийн төлөвлөгөөг 01 дүгээр сарын 10-ны дотор, улирлын төлөвлөгөөг эхний   сарын   10-ны   дотор тус тус боловсруулж   нэгжиин даргаар

 

батлуулна.

 

5.3.3. Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтциин нэгж, дэргэдэх байгууллагын ажилтан жилийн төлөвлөгөөний биелэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор. улирлын төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн сарын 20-ны дотор тус тус гаргаж нэгжийн даргаар дүтнүүлнэ.

 

5 3 4 Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын ажилтан жилийн төлөвлөгөөг 01 дүгээр сарын 10-ны дотор, улирлын төлөвлөгөөг эхний сарын 10-ны дотор тус тус боловсруулж байгууллагын даргаар батлуулна.

 

5 3 5 Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын ажилтан жилийн төлөвлөгөөний биелэлтийг 12 дугаар сарын 20-ны дотор, улирлын төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн сарын 25-ны дотор тус тус гаргаж байгууллагын даргаар дүгнүүлнэ.

 

 

 

 

 

 

 

видеоклипы онлайн
купить детскую обувь