95 ЖИЛ

ГЕГ-ЫН ДАРГЫН 2016 ОНЫ А/80 ДУГААР ДУШААЛ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 сарын 12 өдөр А/80Дугаар                                                  ________________________________ Улаанбаатар хот

Журам батлах тухай

Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавих, бүрдүүлэлт хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/, Гаалийн бүрдүүлэлтийн газар /З.Цэрэндулам/-т тус тус үүрэг болгосугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 779 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2017 оны 01 "дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


 

ДАРГА                             Б.АСРАЛТ


 


Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны   А/80   дугаар тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН   ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ

ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧИНД ГААЛИЙН ХЯНАЛТ

ТАВИХ, БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Монгол       Улсын       хилээр   нэвтрүүлэх   цахилгаан   эрчим   хүчийг   мэдүүлэгч

гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.

1.3.Хилээр оруулсан, гаргасан цахилгаан эрчим хүчний тоолуур, түүнийг битүүмжилсэн лац, ломбо нь гаалийн хяналтад байх бөгөөд тоолуурыг байрлуулсан байгууламж, танхим нь гаалийн хяналтын бүсэд тооцогдоно.

1.4.Цахилгаан эрчим хүч нэвтрүүлэх байгууллага нь гаалийн хяналтад байх тоолуурын байршил, холболт зэргийг тодорхойлсон схем зургийг харъяалах гаалийн байгууллагад гаргаж өгнө.

1.5.Цахилгаан эрчим хүчний хэмжилтийн цахилгаан тоолуурыг үндэсний хэмжилзүйн байгууллага баталгаажуулж, гаалийн байгууллагын хяналтан дор битүүмжилнэ.

Хоёр.Гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх

2.1.Гаалийн байгууллага өөрийн хариуцах гаалийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчний гаалийн бүрдүүлэлтийг хийж, хяналт тавина .

2.2.Гаалийн байгууллагагүй нутаг дэвсгэрээр цахилгаан эрчим хүч оруулах тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийг хариуцаж буй гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.

2.3.Мэдүүлэгч цахилгаан эрчим хүчийг улсын хилээр нэвтрүүлсэн тоо хэмжээгээр сард 1 удаа мэдүүлнэ.

2.4.Хилээр оруулсан цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг тухайн сард авсан бодит тоо хэмжээгээр мэдүүлнэ.

2.5.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ эрчим хүч нийлүүлэх талаар байгуулсан гэрээ, гаалийн хяналтад байгаа цахилгаан эрчим хүчний хэмжилтийн тоолуурын заалт, үнийн нэхэмжлэх гаалийн мэдүүлэг, цахилгаан эрчим хүч хүлээлцсэн акт болон гаалийн хяналт, бүрдүүлэлтэд шаардлагатай бусад бичиг баримтуудыг үндэслэнэ.

2.6.Хилээр оруулсан цахилгаан эрчим хүчний тоолуур илгээгч улсын нутаг дэвсгэрт байгаа тохиолдолд илгээгч улсын гаалийн байгууллагатай харилцан тохиролцсон, тухайн гаалийн байгууллагын баталгаажуулсан бичиг баримтыг үндэслэн хилээр оруулсан цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг тогтооно.


2.7.Хилээр оруулсан болон гаргасан цахилгаан эрчим хүчний тоо хэмжээг гаалийн байгууллага тоолуураар хянаж, импортын гэрээнд заагдсан тоо хэмжээнээс хасалт хийх замаар тооцож   бүртгэнэ.

2.8.Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлт хийлгэх тухай бүр гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж барагдуулна.

2.9.Мэдүүлэгч гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасны дагуу хүү ногдуулна.

Гурав.Бусад зүйл

3.1.Улсын хилээр нэвтрүүлсэн цахилгаан эрчим хүчний мэдээг Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтэс гаргана.

3.2.Цахилгаан эрчим хүчийг улсын хилээр нэвтрүүлж байгаа байгууллага нь энэхүү журам болон Гаалийн тухай хууль, бусад холбогдох хууль, журмыг зөрчсөн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.3.Энэхүү журмаар зохицуулаагүй бусад харилцааг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top