95 ЖИЛ

ГЕГ-ын даргын 2016 оны А/83 дугаар тушаал

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ


2016 оны 12 сарын 12 өдөр                                                                                                                Дугаар А/83                                                                                                                             Улаанбаатар хот


Харьяа байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

  1. Согтууруулах ундааг Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор, Цагааннуур боомтоор зөвхөн шар айраг нэвтрүүлж байхаар тогтоосугай.
  2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын газар /Э.Мөнхөө/-т даалгасугай.
  3. Тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 649, 2007 оны 062 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
  4. Энэхүү тушаалыг 2016 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА                                Б.АСРАЛТ

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top