95 ЖИЛ

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИ

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИ

Гаалийн улсын байцаагч дараах зөрчлийг гаалийн үйл ажиллагаатай холбогдох шалтгаанаар шалган шийдвэрлэнэ.

1/   5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших

7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүний

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИ

Гаалийн улсын байцаагч дараах зөрчлийг гаалийн үйл ажиллагаатай холбогдох шалтгаанаар шалган шийдвэрлэнэ.

1/   5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших

7.Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортолсон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

9.Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүний

г нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

10.Спорт-сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний /40.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /400.000/ төгрөгөөр торгоно.

2/   5.11 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих

1.Химийн хорт, аюултай бодис:

1.1.экспортлох;

1.2.импортлох; . . .журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

3/ 6.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих

4.Хууль, дүрэм, журам, стандартад заасан хэмжээ, шаардлагад нийцээгүй сав, баглаа боодлыг:

4.2.импортолсон: . . бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

4/ 6.3 дугаар зүйл.Тамхины хяналтын тухай хууль зөрчих

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт утаат тамхи:

2.1.импортлох;

2.2.экспортлох; . . . шаардлагыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

5/ 6.4 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих

1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодистэдгээрийн түүхий эдийг:

1.1.эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн;

2.Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг:

2.8.улсын хилээр нэвтрүүлэх; . . . . бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

6/ 6.5 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих

9.Согтууруулах ундаа:

9.1.импортлох;

9.2.экспортлох;

9.3.реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журам зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

7/ 6.6 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих

2.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.

7.2.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй; . . бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

8/   6.12 дугаар зүйл.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих

1.Найрлага, сав баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, стандартыг мөрдөөгүй, эсхүл битүүмжлэл алдагдсан, импортлох, худалдахыг хориглосон, зориулалтын бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд оруулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000.000/ төгрөгөөр торгоно.

2.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /1.500.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /15.000.000/ төгрөгөөр торгоно.

9/   6.14 дүгээр зүйл.Хүнсний тухай хууль зөрчих

6.Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /10.000.000/ торгоно.

10/   6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих

2.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах зорилгоор улсын хилээр оруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /150.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /1.500.000/ төгрөгөөр торгоно.

11/     7.3 дугаар зүйл. Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих

1.Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, эсхүл тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10.000.000/ төгрөгөөр торгоно.

12/     7.4 дүгээр зүйл. Агаарын тухай хууль зөрчих

1.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай мэдээлэл, озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн тухай мэдээлэл, агаарт гаргасан бохирдуулах бодисын агууламж, хаягдлын хэмжээ, дотоод хяналтын мэдээг:

1.3.нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

13/     7.14 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих

2.Газрын тосны бүтээгдэхүүнийг:

2.1.импортлох;. . . . холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

14/   8.3 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих

2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, тараасан, хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5.000.000/ төгрөгөөр торгоно.

15/   9.7 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих

1.4.түүх, соёлын дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

16/   11.21 дүгээр зүйл.Гаалийн тухай хууль зөрчих

1.Гаалийн тухай хууль зөрчиж:

1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;

1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;

1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;

1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;

1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Гаалийн мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

4.Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

5.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн ачсан нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

6.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /10.000.000/ торгоно.

7.Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоогүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2000.000/ төгрөгөөр торгоно.

8.Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /400.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /4.000.000/ төгрөгөөр торгоно.

9.Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /400.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /4000.000/ төгрөгөөр торгоно.

10.Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хууль тогтоомж, валютын ханш, тарифын хувь хэмжээг үндэслэн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

11.Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

12.Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2000.000/ төгрөгөөр торгоно.

13.Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /750.000/ төгрөгөөр торгоно.

14.Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

15.Хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2.000.000/ төгрөгөөр торгоно.

16.Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5.000.000/ төгрөгөөр торгоно.

17.Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь энэ хуульд заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

18.Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3.000.000/ төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцалж, гаргасан зөрчилд нь хуульд заасан шийтгэл ногдуулна.

-Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хурааж, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

-Энэ зүйлд заасан “нөхөн төлбөр” гэдэгт зөрчил гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид заасан татвар, хураамжийг хамруулан ойлгоно.

17/   11.22 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих

6.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг:

6.1.импортлох;

6.2.экспортлох;

6.3.дамжуулан өнгөрүүлэх;

6.4.тээвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1000.000/ төгрөгөөр торгоно..

8.Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2.000.000/ төгрөгөөр торгоно.

18/   11.24 дүгээр зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих

1.Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж:

1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан;

1.4.импортлох архи, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох, харьяалах татварын алба, холбогдох гаалийн байгууллагад өгөх үүргээ биелүүлээгүй;

1.5.импортлох архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг наагаагүй;

1.6.архи, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /10.000.000/ төгрөгөөр торгоно.

19/   11.29 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих

4.Гаалийн байгууллагад:

4.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн;

4.2.үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан;

4.3.худал мэдүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /300.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /3000.000/ төгрөгөөр торгоно.

20/   15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах

1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;

1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;

1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /500.000/ торгоно.

21/   16.1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих

2.Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /50.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /500.000/ төгрөгөөр торгоно.

3.Зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /1.000.000/ төгрөгөөр торгоно.

22/   16.4 дүгээр зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль зөрчих

1.Чөлөөт бүсэд баримтлах тусгай дэглэмийг зөрчсөн бол чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /200.000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /2.000.000/ төгрөгөөр торгоно.

1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА           Ц.НЯМДОРЖ

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top