95 ЖИЛ

Замын-Үүд дэх Гаалийн газрын архивын танилцуулга

Замын-Үүд дэх Гаалийн газар нь 2001 оноос архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоогшинээр бий болгон зориулалтын өрөө тасалгаа, зориулалтын тоног төхөөрөмжтэй болж, архивын баримтыг архивын тухай хууль, журам, заавар, стандарын дагуу эмхлэн цэгцлэж, хадгалах хамгаалах ажлыг хийж, хэвшүүлж ирсэн байна. Архивын зориулалтын тоног төхөөрөмжтэй 2 өрөө,3, 4 дүгээр өрөөнд хадгалах хугацаа дууусаж байгаа баримтаа хадгалан ажиллаж байна. Данс-1 1990-2002, Данс-2 2003-2006, тус тус 2 данс, бүртгэлийг Дорноговь аймгийн архивын тасгаар батлуулсан. Байгууллагын дэргэдэх ББНШК-ын бүрэдэхүүн:

Комиссын дарга:                     Гааль, /боомт/-ын захиргааны албаны дарга

Гишүүд:                                    Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын албаны дарга

                                                   Санхүү, аж ахуйн албаны дарга

                                                   Тайлан төлөвлөгөө харуцсан гаалийн улсын байцаагч

          Нарийн бичгийн дарга:          Архивын эрхлэгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр газрын даргын туушаалаар 2008-2015 он хүртэл тухай бүр шинэчлэгдэн томилгдон ажиллаж байна.           “Дорноговь аймгийн архивын тасаг”-т 1990-2006 оны байнга хадглалах баримт шижлүүлж нөхөн бүрдүүлэлт хийж /Хөмрөгийн дугаар 194/ хөмрөгийг үүсгэсэн. ББНШКхуралдаж хадгалах хугацаа дууссан хадгаламжийн нэгжүүдийг устгах  талаар хэлэлцүүлж 2015 оны хагас жилийн байдлаар 1990-2012 он дуусталх хадгалах хугацаа дууссан хадгаламжийн нэгжид холбогдох акт үйлдэн албан  бичгээр Дорноговь аймгийн архивын албаны дэргэдэх ББНШАЗК-ын хурлын шийдвэрийн дагуу тус газрын ББНШК хугацаа дууссан баримтуудыг холбогдох журмын дагуу устгасан.

Байгууллагын програм, Цахим баримтын талаар: Архивын ерөнхий газраас баталсан “Байгууллагын архивын програм”-ыг хөмрөг, данс, хадгаламжийн нэгж, баримтын түвшинд мэдээллийг бүртгэж архивын мэдээллээр цахим сан үүсгэх, цахим бүртгэлээр нөхөн бүрдүүлэлт хийх, байгууллага, иргэдийн хүсэлтээр мэдээллийн сангаас архивынлавлагаа мэдээллээр түргэн шуурхай үйлчлэх зорилгоор 2010 оноос архивын баримтаар нэгдсэн мэдээллийн сан бий болгоход зорилгоор архивын программ суулган ажиллаж байна. Архивын програмд Данс-1, Данс-2-ын Байнга хадгалах, 70 жил хадгалах баримтуудыг шивэн оруулж , Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 1990-2014 он хүртэлх   тушаалуудын товъёогыг програмд оруулан, газрын ач холбогдолтой хурлын тэмдэглэл,  газрын даргын тушаал, ажлын тайланг скайнердан цахим хэлбэрт оруулаад байна.

Байнга хадгалах архивын баримт болох Замын-Үүд дэх гаалийн газрын даргын тушаалуудыг төрийн архивт шилжүүлэхээс өмнө цахим хэлбэрт шилжүүлэн өөрийн байгууллагад хадгалах ажлыг явуулж байна. Одоогийн байдлаар Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 1990-2014 онуудын тушаалыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр цахим архив санг баяжуулжцаашдаа улам өргөжүүлж лавлагаа олгоход түргэн шуурхай үйлчлэх юм.                                       

Замын-Үүд дэх гаалийн газар 1990-2015 оны байнга хадгалах 337, 70 жил хадгалах 122, түр хадгалах 10901хадгаламжийн нэгжтэй.

Замын-Үүд дэх Гаалийн газрын архивт 2004-2015 оны гаалийн /хөнгөлөлт, чөлөөлөлт, импортын, түр горим, гүний бүрдүүлэлттэй экспорт/-ын гаалийн мэдүүлгүүд болон Маягт-1, маягт-2/-ын үйлчилгээний хураамжийн хуудсууд хадгалагдаж байна. 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top