95 ЖИЛ

Лавлагаа авах тухай

- Архивын лавлагаа хуулбар олгохдоо Гаалийн Ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны А/114 дугаар тушаалын журмын 4.4 баримтлаж  бусад ззаалтын дагуу  олгоно. Статистикийн мэдээлэл, лавлагааг авах хүсэлтийг төрийн байгууллага иргэн, хуулийн этгээд бичгээр гаргасан байна. Иргэн, хуулийн этгээд нь хүсэлтэд мэдээлэл авах үзүүлэлт, хамрах хугацаа, эргэж холбогдох утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг тусгаж улсын бүртгэлийн гэрчилгээ, цахим иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана.

- Стаистикийн мэдээлэл, лавлагаа авах хүсэлтийг зохион байгуулалтын нэгж албан тоот, өргөдөл хүлээн авсан өдрөөс ажлын 3 хоногт багтааж шийдвэрлэнэ.

- Шаардлагатай тохиолдолд ГЕГ-2013 оны 05 дугаар сарын 23-ны А/114 дугаар тушаалын 4.1 д заасан статистикийн мэдээлэл, лавлагааг гаргах хугацааг тодорхой үндэслэлээр ажлын 7 хүртэлх хоногоор сунгах

- Иргэн, хуулийн этгээдийн хүссэн статистикийн мэдээллийг “Гадаад худалдааны барааны статистикийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжгүй тохиолдолд төлбөртэйгээр мэдээллийн сангаас гаргана.

- Статистикийн мэдээлэл, лавлагааг гаргах боломжгүй тохиолдолд мэдээлэл, лавлагаа хүссэн иргэн, хуулын игээдэд холбогдох утсаар, шаардлагатай тохиолдолд албан тоотоор хариу мэдэгдэнэ.

- Экспорт, импортын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн нэрээр зөвхөн төрийн байгууллагад албан тоотыг үндэслэж гаргана.

- Иргэн, хуулийн итгээдийн гадаад худалдааны үйл ажиллагаагай холбоотой лавлагааг хүсэлт гаргагч биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж авна. Төрийн байгууллагын хүсэлтээр гаргасан лавлагааг холбогдох хаягийн дагуу шуудангаар явуулна.

- Төрийн байгууллагад үнэ төлбөргүй үйлчилнэ.

- “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, лавлагаагаар үйлчлэхэд дараах төлбөрийн хэмжээг баримтлана:

Мэдээллийн төрөл

Хэмжих нэгж

Төлбөр /төг/

1

“Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл” эмхтгэл:

Хэвлэмэл байдлаар:

-сар бүрийн

-хагас жилийн, жилийн эцсийн

ш

ш

5000

10000

2

Мэдээллийн сангаас гаргасан статистикийн мэдээлэл

А4-ийн 1нүүр

5000

3

Лавлагаа жагсаалтаар

А4-ийн 1нүүр

5000

 

Гаалий түр дансанд байршуулсан мөнгө буцаан авахад:

Гаалийн нутаг дэвсгэрт  түр хугацаагаар оруулсан  барааг хугацаанд нь буцаан гаргасан тохиолдолд түр дансанд байршуулсан импортын гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар буцаан олгоно. 

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл хорогдлоос өөр бусад өөрчлөлт орсон бол урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй. 

 Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулсан барааг буцаан гаргахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 18.3.1-д заасан нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдсон зардлын тооцоо, загварын альбом болон зарцуулсан материалын тооцоог нарийвчлан гаргаж гаалийн байгууллагаар урьдчилан хянуулсан, шаардлагатай  тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. 

 Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана.

Гаалийн нутаг дэвсгэрт  түр хугацаагаар оруулсан  барааг хугацаанд нь буцаан гаргасан тохиолдолд түр дансанд байршуулсан импортын гаалийн болон бусад татварыг буцаан авахдаа бүрдүүлж өгөх бичиг баримтын жагсаалт:

- Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар  оруулсан 500 горимын мэдүүлэг / эх хувь/

- Хугацаанд нь буцаан гаргасан 300 горимын мэдүүлэг / эх хувь/

- Төрийн сангийн 061411405 тоот дансанд тушаасан мөнгөний баримт /хуулбар байж болно/

- ААН-ийн гэрчилгээний хуулга

- Мөнгө буцаан авах албан хүсэлт / эх хувь/

 Үйлчлүүлэгч  хуулийн этгээд нь Сангийн яамны Төрийн сангийн хэлтэст очиж бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Гадаад  худалдааны барааны статистикийн мэдээлэл” эмхтгэл болон импорт, экспортын зарим нол нэрийн барааны динамик үзүүлэлтийг Гаалийн байгууллагын цахим хуудсанд /www.ecustoms.mn/ байршуулж төлбөргүй ашиглуулна.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top