95 ЖИЛ

ХИЛИЙН ЗАМЫН-ҮҮД БООМТЫГ ШИНЭЧЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.

Уг төслийг БНХАУ-ын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж барина. Мөн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилуулах юм. Боомтын барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн аж.

69338994_2359287964125361_8385788890841088000_n.jpg 

 69405215_2359288094125348_586993579776278528_n.jpg 

Хилийн Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл тулгардаг.

 69589427_2359287977458693_47278832490643456_n.jpg 

Боомтын шинэчлэлээр нийт талбай 8 дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ. Ажил эхлэх үед түр горимд шилжин ажиллах тул Та бүхэн боомтын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж хамтран ажиллахыг хүсье.

 69260325_2359288060792018_8931537861019172864_n.jpg

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top