Албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам” болон ЗГХЭГ-ын 2023.10.31-ний өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан “Аргачлал, загвар батлах тухай” зааврын дагуу 7 алба дүгнэж ирүүлсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж 189 ГУБ-ийн “Маш сайн”, 27 ГУБ-ийн “Сайн” үнэлгээг баталгаажууллаа.
Захиргааны удирдлагын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу ГУБ нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 15 чиглэл 32 шалгуур үзүүлэлтийн дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдыг 13 чиглэл 19 шалгуур үзүүлэлтээр тус тус нэгтгэн дүгнэж, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн холбогдох материалыг бүрдүүлж, Захиргааны удирдлагын газарт албан бичгээр хүргүүллээ.


