• 1
  • 2
  • 3
  • 4

95 ЖИЛ

Ил тод байдлын тайлан-2020 оны I улирал

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ

ЭРХ ЗҮЙ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖЛЫН

2020 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАН

                                                                                                                        

            Монгол Улсын  Засгийн газрын 143 дугаар тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны эрх зүй, соён гэгээрүүлэх, олон нийттэй харилцах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 1 дүгээр улиралд төлөвлөгдсөн ажлуудын хэрэгжилтийг ханган ажиллав. Үүнд:

1. Үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлын хүрээнд:

1.1. Байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх:

1.1.1. 2020 оныг Дэлхийн гаалийн байгууллагаас “Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө”, Гаалийн ерөнхий газраас “Гаалийн шинэчлэл-тогтвортой хөгжил" жил болгон зарласантай холбоотойгоор эдгээр зорилтуудыг нийт ГУБ нарт мэдээлж, http://www.zamiin-uud.customs.gov.mn// сайт болон газрын төв контор, ГХБ-үүдэд олон нийтэд ил харагдахуйцаар болон мэдээллийн самбаруудад байршуулсан.  


1.1.2. “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын 2020 оны 30 дугаар тогтоол, “Түр ажлын хэсэг байгуулах тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны А/31 дүгээр тушаал, “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны А/160 дугаар захирамж, “Өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2020 оны А/32 дугаар захирамж, ”Чиглэл хүргүүлэх тухай” Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/358 тоот албан бичиг, Улсын онцгой комиссын “Нэгдүгээр тогтоол”-ын хэрэгжилтийг хангах ажлыг газраас зохион байгуулж, эрх зүйн акт, журам зааврыг байгууллагын цахим хуудас болон АЗШНЦ-1 ГХБ, АЗШНЦ-2 ГХБ, Төв контор болон Э-Транс ГХБ, ЧШРТТ, НЦШАА, Вагон рентген ГХБ-дийн гаалийн улсын байцаагч, олон нийтэд харагдахуйцаар байрлуулан мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилсэн.

1.2020 онд ГЕГ-аас дэвшүүлсэн “Гаалийн шинэчлэл-тогтвортой хөгжил"- уриа болон үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон гаалийн газрын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар;

2.Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байх.Нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой талаархи эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжүүд;

3. Төрийн албаны зөвлөлийн 2019.12.05-ны өдрийн 382-р тогтоолын 25 дугаар хавсралтаар батлагдсан Албан тушаалын тодорхойлолт;

4.2019 оны Гаалийн ерөнхий газрын даргын А/282 тоот тушаалаар батлагдсан Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам батлах тухай;

5. 2019 оны Гаалийн ерөнхий газрын даргын А/294 тоот тушаалаар батлагдсан Гаалийн хяналтын бүсийн журам;

6. 2020.01.22-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын А/25 тоот тушаалаар батлагдсан Улсын төсвийн гаалийн орлогын сар,улирлын хуваарь;

7.2020.02.18-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгавар;

8. 2019.12.25-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01/4837 тоот албан даалгавар;

9. 2019.12.03-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын А/271 тоот тушаалаар батлагдсан Гаалийн байгууллагын бэлгэ тэмдгийн тухай журам;

Үр дүн:

-       “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийг батлах” Засгийн газрын 143-р тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан.

-       3 чиглэлээр үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган ажилласан.

-   2020 оныг Дэлхийн гаалийн байгууллагаас “Гаалийн байгууллага хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө”, Гаалийн ерөнхий газраас “Гаалийн шинэчлэл-тогтвортой хөгжил" жил болгон зарласантай холбоотойгоор эдгээр зорилтуудыг нийт ГУБ нарт мэдээлж, http://www.zamiin-uud.customs.gov.mn// сайт болон газрын төв контор, ГХБ-үүдэд олон нийтэд ил харагдахуйцаар болон мэдээллийн самбараар мэдээлсэн.

     - “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын 2020 оны 30 дугаар тогтоол болон   Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан хэрэгжилтийг хангах ажлыг газраас зохион байгуулж, мэдээ, мэдээлэл, эрх зүйн акт, журам зааврыг байгууллагын цахим хуудас болон АЗШНЦ-1 ГХБ, АЗШНЦ-2 ГХБ, Төв контор болон Э-Транс ГХБ, ЧШРТТ, НЦШАА, Вагон рентген ГХБ-дийн гаалийн улсын байцаагч, олон нийтэд харагдахуйцаар байрлуулан мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилсэн.            

            - Онцгой байдал зарлагдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болсонтой холбогдуулан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, үүрэг даалгавар,бусад мэдээллийг аль болох цахим хэлбэрээр түгээж ажиллаж байна.Zamiinuud.customs.gov.mn веб сайт, дотоод сүлжээ серп программ болон facebook хаяг болох "Замын-Үүд дэх гаалийн газар”, “ZUGG SAAA 2018”, “ЗҮГГ-ын Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, тээвэр зууч” “Татвар бүрдүүлэлтийн албаны мэдээ, мэдээлэл” facebook хаягуудаар тус газартай холбоотой нийт 51 мэдээ, мэдээлэл, газрын facebook хаягаар 80 мэдээлэл түгээсэн.

            - Олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор 2020 оны 01 сарын 01-ээс 03 сарын 25-ны өдрийг хүртэл газрын http://www.customs.gov.mn/zamiin-uud/ сайтад хууль журам хэсэгт 7, мэдээлэл 9,зөрчил 2 нийт 18 хяналт шалгалт, байгууллагын төсвийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг шинээр байршуулан олон нийтэд мэдээлсэн.

            - Нээлттэй, ил тод байдлын хүрээнд 2015 оноос хойш улирал бүрд 1-2 сэдвээр орон нутгийн өөрийн удирдлагын болон хууль хяналтын, мөн хил хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2019 оноос шинэлэг арга хэлбэр, хүртээмжтэй байдлаар явуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 1-р улиралд энэ арга хэмжээг “Хууль сурталчлах өдөр” болгон хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-аас БНХАУ-д анх гарсан Коронавирусийн халдвар нь дэлхийн олон оронд тархаж байгаатай холбогдуулан энэхүү вирусийн тархалт “Цар тахал” боллоо хэмээн зарласан.Үүнтэй уялдуулан Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан олон нийтийн арга хэмжээг мөн хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор энэ арга хэмжээ хойшилсон.

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

галерей

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top