Түүхэн замнал
- Бүлэг: Замын-Үүд
- Нийтлэгдсэн огноо 2014 оны 6 сарын 9, Даваа гариг, 9:48
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1921 оны 10-р сард Ардын Засгийн газар “Гадаад дотоод худалдаанаас гааль түрээс хураах дүрэм”-ийг батлаж мөрдүүлж, 1923 оны 6-р сарын 5-ны өдрийн 20-р хуралдаанаар дээрх дүрэмд нэмэлт оруулан боомтын /хилийн/ гаалийн хороо, салбарыг хил хязгаар 37 газарт зохисыг үзэж байгуулахаар заасан. Энэ дүрмийн 36-р зүйлд “Хил хязгаарын боомтуудад шинээр байгуулах гаалийн хороодын жагсаалтын 12-т Замын-Үүд, 13-т Мэргэн вангийн хошууны Шаваг сүйхт, 14-т Сулинхээр, 29-т Мэргэн вангийн хошууны Зос жаргалантын гааль гэсэн нэрс орсон байдаг.
Түшээт хан аймгийн Мэргэн ван хошууны нутаг дэвсгэрийн хилийн цэс
/Замын-Үүдийн гааль анх байгуулагдсан Цогтой зул гүний хошууг эндээс харж болно/
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгийн зүүн хэсэгт улсын хилээс дотогш 10 км-т, Эрдэнэ сумын төв-Улаан уулаас урагш 18 км, Сайншандаас 127 км, одоогийн Борхойн тал дахь Замын-Үүдээс улсын хилийн дагуу 140 км, Улаанбаатар хотоос 572 км-т, дэлхийн уртрагийн 112 градус, өргөргийн 44 градуст байрлах Эрдэнэ-Овооны энгэр дэх Замын-Үүдийн гаалийн хороо анх байгуулагдсан байна.
- 1923 - Замын-Үүдэд 2-р зэргийн гаалийн хороо байгуулагдсан.
- 1940 -Гаалийн чиг үүргийг Хилийн байцаан өнгөрүүлэхбайгууллагад шилжүүлсэн.
- 1956 - Гаалийн салбар байгуулагдсан.
- 1958 - Гаалийн хороо болгон өргөтгөсөн.
- 1990 - Гаалийн газар болгон өргөтгөсөн.
- 1992 - Замын-Үүд, Эрээний хооронд улс хоорондын зорчигч үйлчилгээний авто тээврийн хөдөлгөөн нээгдсэн.