Замын-Үүд дэх гаалийн газар

ТАНИЛЦУУЛГА

            Замын-Үүд дэх гаалийн газрын ӨТЗ дахь гаалийн хяналтын бүсэд 2019.08.12-ны өдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний 5 дугаар вагоны 5 дугаар купенд зорчин явж байсан Монгол Улсын иргэн Т нь хар өнгийн 2 чемоданд гүц, хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан, хүрд, очир, хонх, судар, хэт, цөгц зэрэг 24 нэр төрлийн зүйлсийг гялгар уутанд боож хүнсний зүйлсээр далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг ГУБ Б.Мөрөнгуа гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлсэн.

Гэмт хэргийн шинжтэй зөрчилд хойшлуулшгүй ажиллагааг ГЗТХБА-ны ГУБ Б.Базарсад хийж сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлэв.

видеоклипы онлайн
купить детскую обувь