“ДАРДАН ЛОЖИСТИК” ХХК ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Бүлэг: Замын-Үүд
- Нийтлэгдсэн огноо 2020 оны 6 сарын 6, Бямба гариг, 6:47
“ДАРДАН ЛОЖИСТИК” ХХК ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Байршил: - Э-Транс ложистикс гаалийн хяналтын бүстэй залгаа
- Байгуулагдсан огноо: - 2018 оны 09 сарын 11-ний өдөр Гаалийн хяналтын бүсээр зарлагдан 11 сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
- Чиглэл:
- Бүхээгтэй тээврийн хэрэгсэлд ачигдсан түүвэр ачаа
- Задгай тээврийн хэрэгсэлд ачигдсан төмөр карказ, сендвич хавтан
- Өөрөөрөө орж ирж буй шинэ тээврийн хэрэгсэл
- Хүчин чадал – Өдөрт дунджаар 50 орчим ачаатай болон шинэ тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийх боломжтой.
- ГХБ-ээр зарлагдсан байдал: - 2018 оны 09-р сарын 11-ны өдрийн А/172 тоот тушаалаар 3 жилийн хугацаатайгаар гаалийн хяналтын бүсээр зарласан.
- Хяналтын бүсийн багтаамж: - 1000 м2 халаалттай, 8 хаалгатай гаалийн түр агуулахтай, 120 тээврийн хэрэгсэл орох багтаамж бүхий 4000 м2 бетон хучилттай, 7000м2 хайргажуулсан талбайтай.
- Хүний нөөц: - Гаалийн хяналт хариуцсан 1 ГУАБ, 1 ГУБ, гаалийн бүрдүүлэлт хариуцсан 1 ГУБ өдөр бүр 10 цаг тасралтгүй ажиллаж байна.
- Ачаалал: 2019 оны 7 дугаар сарын 01-ээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Өдөр дунджаар 10 ачаатай тээврийн хэрэгсэл, 10 шинэ тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна. Шаардлагатай тохиолдолд ачааллыг нэмэгдүүлэх боломжтой.