95 ЖИЛ

САЛБАР ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

САЛБАР ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

- Байршил: Төмөр замын өмнөд хилийн төгсгөлийн цэг 1111 дүгээр км-т /улсын хилээс дотогш 5км-т/ Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмжийн гаалийн хяналтын бүсэд байршилтай.

- Байгуулагдсан: Замын-Үүд дэх гаалийн газрын Салбар лаборатори нь 2007 онд Гаалийн Ерөнхий Газрын хөрөнгө оруулалтаар химийн чанарын шинжилгээхийж эхэлснээр анх үүсгэн байгуулагдсан. Салбар лаборатори нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шинэ барилга, лабораторийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа болжсалбар лаборатори шинэ барилгатай болсон.

- Итгэмжлэл олгогдсон байдал: - Стандартчилал Хэмжил зүйн газрын даргын 2012 оны 07-р сарын 03-ны өдрийн А/183 тоот тушаалаар тус салбар лабораторийг итгэмжилж, TL 17-01 тоот гэрчилгээг, тэмдэгийн хамт олгосон.

2014 онд MNS ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон калибровкийн лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын зохих шаардлагыг хангасан гэж үзээд СХЗГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/340 тоот тушаалаар 2018 он хүртэл 4 жилийн хугацаатай давтан итгэмжилж, гэрчилгээг олгосон. 2019 онд дахин итгэмжлэлээ 4 жилийн хугацаагаар сунгуулсан. Ингэснээр ЗҮГГ-ын салбар лабораторийн сорилт шинжилгээний дүн улсын хэмжээнд баталгаажих болсон.

- Шинжилгээний төрөл: - Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт-д шинжилгээний дараах нэр төрөл хамрагдахаар тусгагдсан. Үүнд:

-Хар тамхи мансууруулах болон тэсрэх бодисууд:

/1972 онд өөрчлөн найруулсан 1961 оны Мансууруулах эмийн конвенц, 1971 оны Сэтгэц нөлөөтэй бодисын конвенц-ийн хавсралтад заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй төрлийн бодисууд/

-Химийн бодисын шинжилгээ:

/Пигмент, будагч бодисууд, өөх тос, түүний уламжлал, хүнсний нэмэлт бодисууд, полимерүүд, органик химийн нэгдлүүд, органик биш нэгдлүүд, эрдэс бодисууд/

- Тоног төхөөрөмж: - Азийн хөгжлийн банкны санхүүгийн тусламжтайгаар “Гаалийн шинэчлэл” төслийн хүрээнд Замын-Үүд дэх салбар лабораторид өндөр бүтээмжит багаж тоног төхөөрөмжүүд суурилагдсан.Үүнд:

$11.    Алтны нарийвчлалтай аналитик жин Sartorius - 1 ш

$12.    Хэт улаан туяаны спектро метр - 1 ш

$13.    Шилэн термометр PH метр -1ш

$14.    Ус нэрэгч - ТТ-98- 1ш,

$15.    Арэометрийн иж бүрдэл -1 ш

$16.    Smiths, хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх Ionscan 500 DT - 1 ш

$17.    Хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай химийн бодис илрүүлэх мөрдөн шалгах SUBRE 5000 - 1 ш

$18.    Озон задлах бодис шинжлэх багаж -1 ш

- Хүний нөөц: - Шинжээч ГУАБ -1, Шинжээч ГУБ-2

- Ачаалал: - Замын-Үүд дэх салбар лабораторид химийн болис болон хар тамхи мансууруулах бодисыг хурдан хугацаанд илрүүлж шинжлэх тоног төхөөрөмжийг суурилуулснаар 2011-2018 онд химийн бодисын 4828 дээжинд 2968 дүгнэлтийг гаргаж 106’560000төгрөгийг улсын төсөвт оруулж, Барааны ангиллын кодыг зөв тодорхойлж дүгнэлт гаргаснаар 25454368 төгрөг, нийт улсын төсөвт 132014368 төгрөгийн орлого оруулжээ.

- Барааны ангиллын код зөрүүтэй мэдүүлсэн 254зөрчил, БОНХАЖЯ-наас химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл авах шаардлагатай 83 зөрчлийг илрүүлснээс гадна 2011 онд 0,6 гр хар тамхи мансууруулах бодис болох тетрагидроканнабинол агуулсан гашиш, 2013 онд 2.6 гр каннабисын нэг төрөл болох каннабидиол буюу тетрагидроканнабинол THC, 2014 онд 3,4 гр метамфетамин буюу “мөс”, 2015 онд 42,9 гр сэтгэцэт нөлөөт бодисын жагсаалтад орсон метамфетамин буюу “мөс”болохыг шинжилгээгээр тус тус илрүүлж тогтоосон.

lab.

lab1

lab2

 

10 Үйл явдал

Гааль сонсож байна

Замын-Үүд дэх гаалийн газар таныг сонсож байна

Гаалийн лавлах утас

9636-1281

Холбоо барих

Замын-Үүд дэх гаалийн газар
Монгол улс,
Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг
Утас: 025245-43222, Лавлах утас: 9636-1281
Факс: 025245-43222
Цахим хаяг:
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Scroll to top