Архив, албан хэрэгт хөтлөлтийн тайлан

Архив, албан хэрэгт хөтлөлтийн тайлан

1. 2015 оны хагас жилийн байдлаар ЗҮГГ-ын олгосон лавлагаа “Байгууллагын албан хаагч, хууль хяналтын байгууллага болон ААН, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа хуулбар олгох”: ГЕГ, байгууллагын албан хаагчид, хууль хяналтын байгууллагын68 хүсэлтээр 1161 хадгаламжийн нэгжийн 2647  хуудас архивын лавлагаа, хуулбар олгосон.

2. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 31 хүсэлтээр 90  хадгаламжийн нэгжийн 153 хуудас архивын лавлагаа, 765000  төгрөгний хуулбар олгосон.

Явуулсан албан бичиг: Гаалийн ерөнхий газарт 59, ГЕГ-ын харьяа бусад газар хороодод 34,  бусад  байгууллага, ААН, иргэнд 376 нийт 469 албан бичгийг илгээсэн. Хугацаатайн албан бичгийн хариуг хугацаандаа явуулж хугацаанаас нь хоцроосон албан бичиг байхгүй байна.

Газрын албан хэрэг хөтлөлтийн талаар:Тус газарт иргэн, Аж ахуйн нэгж байгууллага болон тус газрын ажилтнуудаас хандсан өргөдөл, гомдол  нийт 52-ыг хүлээж авснаас  тус газрын албан хаагчидаас 20 өргөдөл хүсэлт, үүнээс  чөлөө хүссэн   8, ээлжийн амралттай холбоотой асуудлаар  6, ажлын байр солих асуудлаар 3, бусад асуудлаар 3 хандсан байна.  Бусад ААН, иргэдээс хандсан 32 хүсэлтээс  ажилд орох тухай  3,  лавлагаа авах тухай 10,  гаалийн бүрдүүлэлийн тухай 9,  ангиллын кодын тухай  3,  үнэлгээний талаар 3,  бусад 4 өргөдөл хүсэлтийг  хүлээн авч,  2 хүсэлтийг  хүлээн авах боломжгүй /бүрдэл хангаагүй/ тул буцааж, бусад хүсэлтийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Газрын даргын гаргасан тушаалуудыг чиг үүргээр нь  газрын үйл ажиллагаатай холбоотой А тушаал, хүний нөөцийн чиглэлээр Б тушаал хэмээн ангилан гаргадаг.  А тушаал нийт 32 гарснаас  ГУАБ, ГУБ нарын ажлын хуваарийн тухай 7,  Ажлын хэсэг байгуулах тухай 4, Хариуцлага тооцох тухай 1,  Ажил хариуцуулах тухай 5,  бусад цаг үеийн асуудлаар 15 тушаал гарсан. Б тушаал  29 гарснаас   чөлөө олгох 15, үүнээс цалинтай  , цалингүй   , ажлаас чөлөөлөх, ажилд авах, шилжүүлэн ажиллуулах тушаал 14 гарсан байна.  Газрын даргын гаргасан тушаалыг тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд  хэвлэн тараахаас гадна, шаардлагатай зарим тушаалуудыг нийт ГУБ нарт хэвлэн тараах, уншиж танилцуулах, сүлжээгээр түгээх гм хэлбэрээр танилцуулдаг.

Тайлант хугацаанд Гаалийн ерөнхий газраас тус газарт ирсэн 50 тушаал, хугацаатай 31, хугацаагүй 116,  нийт 147 албан бичиг, бусад газраас ирсэн хугацаатай 53, хугацаагүй 252, нийт 305 албан бичгийг хүлээн авч тухай бүрд нь холбогдох албан тушаалтанд танилцуулж, хугацаатай албан бичгийн хариуг шаардсан хугацаанд явуулж байлаа.

20150929-1

20150929-2

20150929-3

20150929-4

 

 

видеоклипы онлайн
купить детскую обувь