Замын-Үүд дэх гаалийн газар
- Бүлэг: Архив
- Нийтлэгдсэн огноо 2019 оны 9 сарын 28, Бямба гариг, 7:30
Замын-Үүд дэх Гаалийн газрын 2019 оны эхний хагас жилийн
Архив, бичиг хэргийн эргэлтийн мэдээ
Байгууллагын архивын ажлын үндсэн зааврын 8.5. баримт түр олгох тухай, ГЕГ-ын даргын 2018 оны 08 сарын 14-ний А/149 дугаар тушаалаар батлагдсан “Статистик мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам”-ын заавар, журмын дагуу:
1. Байгууллагын албан хаагч, хууль хяналтын байгууллага болон ААН, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа хуулбар олгох: ГЕГ, байгууллагын албан хаагчид, хууль хяналтын байгууллагын 40 хүсэлтээр 105 хадгаламжийн нэгжийн 1509 хуудас архивын лавлагаа, хуулбар олгож дотоод сүлжээ буюу спаркаар 373 нийт бүрдүүлэлтийн бичиг баримтыг скайнердан хүргүүлж, Замын-Үүд газрын даргын тушаалын дагуу Гаалийн хяналтын бүсүүдэд ажиллах “Хуваарь батлах тухай” тушаал хуваарийг 15 хувийг хувилж /1320 хуудас/ нийт дарга нар, гаалийн улсын ахлах байцаагч нарт өгч байна.
2. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 21 хүсэлтээр 102 хадгаламжийн нэгжийн 156 хуудас архивын лавлагаа, 780 000 төгрөгний хуулбар олгосон байна.