МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХИЛИЙН ХАМТАРСАН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЗУРГАДУГААР ХУРАЛДААН
- Бүлэг: Ecustoms
- Нийтлэгдсэн огноо 2014 оны 1 сарын 2, Пүрэв гариг, 12:41

Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн зургадугаар хуралдааныг Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулав. Хуралдаанаар талууд Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын туршилтын ажлын хамрах хүрээг тэлж манифест ижилсгэх туршилтын ажлыг Монгол Улсын Шивээхүрэн, БНХАУ-ын Сэхээ боомтод 2014 оны 3 дугаар сард багтаан Хятадын тал, Монгол Улсын Бичигт, БНХАУ-ын Зүүнхатавч боомтод 2014 оны 5 дугаар сард багтаан Монголын тал зохион байгуулахаар болсон. Манифестыг цахим хэлбэрт шилжүүлэх нь зүйтэй болохыг хоёр тал хүлээн зөвшөөрч, туршилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
“Монгол улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын хилийн хамтарсан
шалгалтын ажлын хэсгийн зургадугаар хуралдаан”
Монгол улс, Улаанбаатар хот, 2013 он