Энэ халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ?
Та дараах зүйлсийг хийснээр энэ халдварт өртөх эрсдэлээ багасгах боломжтой:
- Гараа ойр ойрхон савандаж угаах ба доод тал нь 20 секундын турш угаах
- Угаагүй гараараа нүд, хамар ба амаа оролдохгүй байх
- Өвчтэй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх
Энэ халдвараас бусад хүмүүсийг хэрхэн сэргийлэх вэ?
Хэрэв танд томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл та дараах зүйлсүүдийг хийснээр бусад хүмүүсийг хамгаалахад тусалж чадна. Үүнд:
- Өвчтэй байх үедээ гэртээ байх
- Бусад хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх
- Та ханиах эсвэл найтаах үедээ ам, хамраа цаасан алчуураар дарж хаах. Дараа нь энэ цаасан алчуураа хог руу хаяж, үүний дараа гараа угаах
- Эд зүйлс, гадаргуунуудыг цэвэрлэж, халдваргүйжүүлэх