• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх
• Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх
• Гараа сайтар савандаж угаах
• Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх
• Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Олон цагаар жолоо барихгүй байх
Ачаа тээврийн жолооч нарт анхааруулж байна.
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-05-03
Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-30
Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
Гараа сайтар савандаж угаах
Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
Амны хаалт зүүх
Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
Гадуур явахдаа бээлий өмсөх
Олон хүн цугларсан газраар явахгүй байх
Сэрэмжлүүлэг
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-20
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд:
АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН:
• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл уух
• Сайн унтаж амрах
Шуурхай штабын ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-22

2020 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд УОК-ын дэрэгдэх Шуурхай штабын ажлын хэсэг тус суманд болон Замын-Үүд боомтод ажиллаж байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед хил хяналтын байгууллагууд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх тал дээр болон энэ чиглэлээр гаргасан ДЭМБ-ын зөвлөмж, Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Гаалийн ерөнхий газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж ажиллаж байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН
- Бүлэг: Шинэ Мэдээ
- Нийтлэгдсэн 20-04-18
Замын-Үүд дэх гаалийн газар нь шинэ коронавирус COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 5 тогтоол, Улсын онцгой комиссын 17 хуралдааны тэмдэглэл, 9 тогтоол, 1 тушаал, 1 түр журам, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2 тушаал, 9 албан бичгээр ирүүлсэн үүрэг чиглэлийн хүрээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжин улсын хилээр нэвтэрсэн зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд Замын-Үүд сумын онцгой байдлын штаб, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хил хяналтын албадтай хамтран хяналт тавьж, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.