“НЭГДЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ

Замын-Үүд дэх гаалийн газар нь Авлигатай тэмцэх газраас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс улс орон даяар өрнүүлсэн “Нэгдье” аянд нэгдлээ.
Аяны хүрээнд Авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэх хүсэл эрмэлзлэлийг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор “Авлигатай тэмцэх газар” болон “АТГ-Олон Нийтийн Төв” fage хуудсуудад албан хаагчдыг нэгдүүлэх, түгээгдэж буй мэдээ мэдээллийг “Замын-Үүд дэх Гаалийн газар” fage хуудас, чат, “ЗҮГГ-Дотоод ажлын групп” facebook хуудсаар мэдээлж, танилцуулах ажлыг хийж байна.

Мөн аяны хүрээнд хилээр нэвтрэгч иргэд, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч ААНБ, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт авлига өгөхгүй байх сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын “Орох” “Гарах” урсгалын лед дэлгэцээр “Авлигын эсрэг нэгдье” шторкыг түгээж, хилээр нэвтэрч буй зорчигч нэг бүр мэдүүлдэг “Эрүүл мэндийн асуумж”-ийн хуудсанд “Шударга ёс, хөгжил дэвшилд”, “Утасны дугаар -110”, “Гомдол, мэдээлэл хүлээн авах утас”, /Ярианы төлбөргүй/ гэсэн уриаг байршуулж, соён гэгээрүүлэх шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Аян үргэлжилж байна.

Share on facebook
Share on twitter