“ЗӨВ ОНИЛГОО, ОНОВЧТОЙ ХЯНАЛТ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гаалийн Ерөнхий газрын 2023.03.06-ны өдрийн онлайн хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2020-2022 оны “Эрсдэлийн тооцоо, Хяналтын төлөв, Эрсдэлийн шалгуур үзүүлэлт” чиглэлээр эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэн байдалд өөрийн үнэлгээг хийж хүргүүлснээр Эрсдэлийн Удирдлагын хэлтсээс “Зөв онилгоо, оновчтой хяналт” аяныг зохион байгуулахаар шийдвэрлэж, “Аяны хүрээнд зохион байгуулах ажилд идэвхтэй хамрагдах үүрэг чиглэл өгсөн.

2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай зарлагдсан “Зөв онилгоо-Оновчтой хяналт аян”-ы хүрээнд төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Эрсдэлийн удирдлагын хэлтэстэй хамтран ажилласан.

Гадаад худалдааг хөнгөвчлөх ажлын хүрээнд бичиг баримтын болон бараанд хийх шалгалтаас чөлөөлөх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 3 жилд гаалийн бүрдүүлэлт хийсэн долоон мянга гаруй ААН-ийн бараанд 9 чиглэл, 31 үзүүлэлтээр эрсдэлийн төрөлжсөн судалгааг хийж, хууль сахилтын түвшнийг нарийвчлан судалснаар гуч гаруй аж ахуй нэгж, хоёр нэрийн барааг эрсдэлийн зөвшөөрөгдсөн тусгай шалгуурт оруулахаар саналыг Эрсдэлийн удирдлагын хэлтэст хүргүүлэн шийдвэрлүүлснээр 6 сарын 2-ны өдрөөс 6 сарын хугацаатайгаар тодорхой тооны тусгай шалгуур хэрэгжиж эхлээд байна. 2023.06.15-ны өдрийн байдлаар биет шалгалтаас чөлөөлөгдсөн барааны хувь хэмжээ ноднингийн мөн үеэс 7 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

“Зөв онилгоо, оновчтой хяналт” аяны хүрээнд Замын-Үүд дэх гаалийн газраас хэрэгжүүлсэн ажлыг Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсээс 95 оноогоор “А” үнэлгээгээр дүгнэж, санал санаачилга гарган идэвхтэй оролцсон гаалийн улсын байцаагч Г.Ариунзаяаг Гаалийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж нэвтрүүлсэн байцаагчаар шалгаруулж, Гадаад сургалтад хамруулах эрхээр шагнасан.

Share on facebook
Share on twitter