Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жилийн ой, Замын-Үүд сум байгуулагдсаны 29 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаа 7 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Баяр наадмын Шагайн харваанд 8 багийн 60 гаруй шагайн харваачид цэц мэргэнээ сорьсноос тус газрын Гаалийн улсын байцаагч Б.Энхбаяр ахлагчтай баг 3 дугаар байр эзэлж, амжилттай наадлаа.
Наадмын талбайд гэр барьж, хуушуур хийх ажлыг зохион байгуулан албан хаагчдадаа баяр наадам үзүүлж, наадмын хуушуураар дайлав. Сумын баяр наадам сайхан болж өндөрлөлөө.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн сайхан наадаарай
ТУЛГАР ТӨРИЙН 2232 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 817 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 102 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ
Share on facebook
Share on twitter