Хуралдаанаар Замын-Үүд Эрээний автозамын хилийн боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцэж, Хятадын талаас хийх судалгаа, үнэлгээ, төлөвлөгөөний явцын үр дүнг харгалзан дахин хэлэлцэж тохирохоор боллоо.
Мөн Улаанбуудайн хивгийг Замын-Үүд-Эрээний автозамын хилийн боомтоор нэвтрүүлэх асуудлаар санал солилцож, Монголоос улаанбуудайн хивэг экспортлох эрсдэлийн үнэлгээ хийх талаар хамтран ажиллах, ирэх 12 дугаар сардаа багтаан статистик зэрэгцүүлэлт хийхээр тохиролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг өргөтгөж, зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хөх хотын гаалийн байгууллагын дэд дарга Ванг Хуа тэргүүтэй төлөөлөгч нарт Замын-Үүд дэх гаалийн газраас боомтын үйл ажиллагааг танилцууллаа.
Хуралдаанд ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгч нар, БНХАУ-ын Хөх хотын гаалийн байгууллагын дэд дарга Ванг Хуа тэргүүтэй төлөөлөгч нар тус тус оролцлоо.