МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА.

Тус аяны хүрээнд 2023 оны Арван нэгдүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас Замын-Үүд сумын  Хууль хяналтын байгууллагуудын нийт албан хаагчдад зориулан улсын хилээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис  хууль бусаар нэвтрэх эрсдэл, түүнийг хэрхэн таних талаар сургалт мэдээлэл өгөв.

 Мөн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын болон Монгол улсын статистик судалгаа, Монгол улсад нүүрлэж буй аюул,  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуусыг энэ бодисын нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх” талаар зөвлөмж мэдээлэл хүргэлээ.

Share on facebook
Share on twitter