ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ ӨМНӨД БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гаалийн ерөнхий газрын сургалтын төвөөс “Гаалийн ерөнхий газрын 2024 оны Сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд зохион байгуулсан “Гаалийн улсын байцаагчийг мэргэшүүлэх Өмнөд бүсийн сургалт”-д Замын-Үүд дэх гаалийн газрын Хорио цээрийн албаны 48 албан хаагч хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.

Тус сургалтын үеэр гаалийн байгууллагын сургалтын үйл ажиллагаанд шинэ тутам нэвтрүүлээд байгаа VR-технологид суурилсан “L-THURSDAY 1.0” сургалтын модуль цогц хөтөлбөрийг гаалийн улсын байцаагч нарт танилцуулж, улсын хилээр бараа, эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх, хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр 4 цагийн VR-дадлага, сургалтад хамрууллаа.

Share on facebook
Share on twitter