БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР /2024.05.23/ ЗАМЫН-ҮҮД- ЭРЭЭН БООМТЫН АЖИЛЛАХ БОЛОН ТҮР ХААХ ЦАГИЙН ХУВААРЬ

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, аргын тооллын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тохиож байгаа тул Монголын талаас хилийн Замын-Үүд автозамын боомт түр хугацаагаар хаана.

Тус өдөр төмөрзамын боомт Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Share on facebook
Share on twitter