ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР “СТАНДАРТЧИЛЛЫН СУУРЬ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн газарт “Стандартчиллын суурь асуудал” сэдэвт танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтад 40 гаалийн улсын байцаагч хамрагдаж стандарт, тохирлын үнэлгээний хуулийн мэдлэгээ дээшлүүлж, гэрчилгээ гардаж авлаа.

Share on facebook
Share on twitter