Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар, Оюуны өмчийн газрын Замын-Үүд сум дахь Хяналт, шалгалтын хэлтэстэй хамтран 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Зорчигчийн хэсэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр авто замын боомтоор хил нэвтэрч буй зорчигчдод КИОСК машин ашиглан Гаалийн цахим үйлчилгээний системээр https://gaali.mn/ барааг хэрхэн өөрөө мэдүүлэх талаар танилцуулга хийж, оюуны өмчийн эрхэд хамаарах барааны үзүүлэн гаргаж, гаалийн хууль тогтоомжоор бэлтгэсэн брошур, гарын авлага, материал тарааж, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал, асуулга судалгаа авлаа.