ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗОРИЛГООР ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25-р зүйл , “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.4, 7.1-т заасныг тус тус үндэслэн Гаалийн байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээллэж байна.

Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

Гаалийн ерөнхий газрын харъяа Замын-Үүд дэх гаалийн газар нь дараах сул орон тоонд тусгай шалгалт зарлаж байна.

  • Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч – 2
  • Мэдээллийн технологи хариуцсан гаалийн улсын байцаагч-2
  • Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч-1
  • Мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч-2
  • Цөмийн болон цацрагийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч-1
  • Тээврийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч-2

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу

https://rb.gy/gcm45l

Share on facebook
Share on twitter