Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, аргын тооллын 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тохиож байгаа тул Монголын талаас хилийн Замын-Үүд автозамын боомт түр хугацаагаар хаана.
Тус өдөр төмөр замын боомт Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу хэвийн ажиллана.