“Тир карнейн гаалийн бүрдүүлэлт” сэдэвт чадавхжуулах сургалтад хамрагдав.

Эрээн, Гаалийн газартай 2024 оны 06 сарын 27-ны өдөр хийсэн Замын-Үүд-Эрээн гаалийн газрын 2024 оны Нэгдүгээр уулзалтаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны ТИР КАРНЕЙ хариуцсан ГУАБ Н.Туул, ГУБ О.Мөнгөнцэцэг, орчуулагч ГУБ Л.Ариунзаяа нар 7 дугаар сарын 05-ны өдөр Эрээн хотын гаалийн газрын  ТИР карней хариуцсан албан хаагчдын хамт Авто замаар ачаа тээвэр эрхлэгчдийн олон улсын холбооноос зохион байгуулсан чадавхжуулах сургалтад сууж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн.

Share on facebook
Share on twitter