ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ОЮУНЫ ӨМЧ – 2022” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Замын-Үүд дэх гаалийн газраас “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бараанд тавих гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор оюуны өмчийн эрхийн харилцааг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомжийг сурталчилах, оюуны өмчийн эрхийн хамгаалалт бүхий иргэн, хуулийн этгээд, байгууллагуудтай хамтран ажиллах, албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэд, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдийг мэдээ, мэдээллээр хангах, юуны өмчийн зөрчилтэй хууль бус барааг илрүүлэх, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлын хүрээнд “Оюуны өмч 2022 өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр БН ложистикийн төвд зохион байгуулж байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхэн Оюуны өмчийн эрхээ хамгаалуулсан бараа бүтээгдэхүүнийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Замын-Үүд дэх гаалийн газрын “Санал, гомдол, мэдээлэл хүлээн авах тусгай дугаар-96361281” утсанд хандана уу.

Share on facebook
Share on twitter