Шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 110 жилийн ойг угтан Гаалийн ерөнхий газраас зохион байгуулж буй 1 сарын өндөр бүтээлийн аяны хүрээнд Замын-Үүд дэх гаалийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гаалийн хяналт шалгалтыг сайжруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Зөвлөгөөнөөр Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, цахимаар өөрөө мэдүүлэх, чингэлэг хяналт, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, оюуны өмчийн асуудал, гаалийн лабораторийн үйл ажиллагаа зэрэг сэдвээр мэдээлэл холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, сум орон нутгийн удирдлагууд төрийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгч ААН, Иргэд үг хэлж харилцан санал бодлоо солилцов.
Үдээс хойш Бүс нутгийн ложистик гаалийн хяналтын бүсэд гаалийн харилцаанд оролцогчдод зориулан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулж, гаалийн харилцаанд оролцогчдод үйл ажиллагаагаа сурталчлан, лавлагаа, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авч, гарын авлагууд тараалаа. Мөн энэ үеэр гаалийн байгууллагад ашиглаж буй хяналтын тоног төхөөрөмжүүдийг танилцуулж, эрэлч нохойн үзүүлбэр үзүүлэх зэрэг танилцуулах, мэдээлэл түгээх үйл ажиллагаа явагдлаа