Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Үндэсний хорооны долоодугаар хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралдаанд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн, Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхтайван нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хуралдааныг даргалж, Шадар сайдын ажлын алба, ХЗДХЯ, СЯ, ЭЗХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЗТХЯ, ЦХХХЯ, МХЕГ, СХЗГ, МҮХАҮТ, Монголын гаалийн зуучлалын мэргэшсэн холбоо болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.
Энэ удаагийн хуралдаанаар НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын Худалдааг Хөнгөвчлөх албаны дарга Паул Хансен тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Мөн Экспортыг дэмжих төслөөс экспорт, импортын бизнес процесс, тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлох зорилгоор боловсруулсан “Экспортын замын зураглал” судалгааны ажлыг оролцогчдод танилцуулав.
Мөн Гишүүд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг уялдуулах, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, тус салбарт тулгараад буй асуудлуудыг тодорхойлж, гишүүн байгууллагуудын түвшинд зохицуулалт хийж ажиллахаар тогтов.
ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Share on facebook
Share on twitter