“МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Замын-Үүд сумын Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, ЦЕГ-ын харъяа Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Хамтын ажиллагааны хэлтсээс тус сумын Замын-Үүд дэх Гаалийн Газар, Замын-Үүд дэх Сум дундын Цагдаагийн Хэлтэс, Гадаадын иргэн харъяатын Дорноговь аймаг дахь газар, Хилийн Цэргийн 0108 дугаар анги, тэдгээрийн алба хаагчидтай хамтран Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын хил дээр буюу Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүсэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээг Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Н.Алдарбаяр, ЦЕГ-ын харъяа Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг нар нээж, хил, хууль хяналтын байгууллагын албан хаагчид хилээр зорчих иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллалаа.

Share on facebook
Share on twitter